Friday, March 2, 2012

Үндэстэн - ?

Эх сурвалж:
Улс төрийн байгууламж (Үндсэн хуулийн эрх зүй)., Морис Дюверже, 1955 (Францын их сургуулиудын хэвлэл) - Хянан тохиолдуулсан Т.Төмөрхүлэг., Улаанбаатар 2007

Хуудас: 63-64

Үндэсний хамтын нийгэмлэгийг тодорхойлж буй бүрэлдэхүүн хэсгүүд нь олон янз.

  1. Бодит болон хийсвэр бүрэлдэхүүн хэсгийн хуурмаг ялгаа - Зарим хүмүүс бодит бүрэлдэхүүн хэсэгт, тухайлбал, арьс өнгө, хэл, шашин шүтлэг, газар нутаг гэх мэтийг, хийсвэр бүрэлдэхүүн хэсэгт үүх түүхийн дурсамжийн нэгдмэл чанар, туйлын зорилгын нэгдмэл байдал, хамтаараа амьдрах хүсэл сонирхол гэх мэт ялгааг багтаадаг. Ийм ялгаа нь үндэслэлгүй мэт. Үнэн хэрэгтээ "бодит" хэмээн нэрлэж буй бүрэлдэхүүн хэсгийн гол зүйл нь үндэсний хамтын нийгэмлэгийн гишүүн байх саналга сэтгэлэг юм. Арьс өнгө, хэл, шашин шүтлэг ч үндэстнийг бүрдүүлдэггүй. Харин арьс өнгө, хэл, шашин шүтлэгийн тухай саналга л түүнийг буй болгодог. Тухайлбал, Германд арьсны үзлийн онол үндсэрхэг үзэл гарахад гол үүрэг гүйцэтгэсэн. Энэхүү онол шинжлэх ухааны үүднээс (дэлхий дахинд цэвэр цус гэж байхгүй тул "ари цус" гэдэг ойлголтод нухацтай хандах үндэс үгүй) хуурмаг, энэ талаар нөлөөлөх зүйлгүй. Арьс өнгөний тухай домог л ихээхэн чухал. Мөн XIX зууны үед төв Европод үндэсний хэл ихэд сэргэсэн нь үндэсний үзэл хөгжих үндэс болсныг тэмдэглэх нь зүйтэй (өнөөдөр үүнтэй төстэй үзэгдэл Фламандад болж байна). Үүнтэй төстэй ажиглалтыг үндэсний эв нэгдлийн хөгжилд ихээхэн нөлөөтэй газар нутгийн тухайд хийж болох юм. Германы "амьдрах орон зай"-н онол нь францын "байгалийн хил хязгаар"-ын онолын нэгэн адил бодит байдалтай нийцэхгүй. Амьдрах орон зайн тухай ойлголт арилжаа наймаанд тулгуурласан эдийн засагтай үед ямар ч утгагүй. Гол мөрөн, уулс, далай тэнгис зэрэг байгалийн хил хязгаар салгадаггүй харин нэгтгэдэг. Тухайлбал, Рейн мөрний соёл иргэншил, Альпын нурууны соёл иргэншил, Газрын дундад тэнгисийн соёл иргэншил гэж бий. Харин амьдрах орон зай, байгалийн хил хязгаарын тухай домгуудад итгэх нь үндэсний эв нэгдлийг бэхжүүлдэг.
  2. Түүх болон хэвшмэл хэв шинжийн (стереотип) үүрэг - Үндэсний хамтын нийгэмлэгийн бүхий л хүчин зүйлийн дотроос эцсийн бүлэгт түүх л хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн болов уу. Энд мөн л бодит, шинжлэх ухааны үндэстэй түүхийн талаар яриагүй. Ард түмэн бүр өөрсдийн өнгөрсөн түүхийг их бага хэмжээгээр домог болгон дүрсэлж, өөрсдийн чиг хандлага, шаардлагаа зөвтгөхийг хичээдэг. Бүх улс оронд түүхийн хичээл заах нь үнэндээ эх оронч үзлийн боловсрол бөгөөд шинэ үеийнхний оюун санаанд үндсэрхэг сэтгэлгээг тэтгэх арга хэрэгсэл болно. Түүхээр аль нэг улсын иргэд бусад улсын иргэдээс ялгарах өөрсдийн онцлогийг (үнэн, эсвэл худал байж болно. Хамгийн гол нь үнэмшигдсэн байх нь чухал) мэдэрдэг. Ийнхүү аль болохоор адил байх хандлагатай үндэсний "хэвшмэл хэв шинж" (стереотип) бүрэлдэн тогтоно.

Saturday, January 21, 2012

Төр, эрх зүйн тухай ёст үгс



“Тогтоосон тоглоомын дүрмийг хэн ч мөрдөхгүй байгааг тоглогчид “мэдмэгц”, эсхүл ашиглах зохих боломж гармагц тэр нь байхгүй, үйлчлэхгүй учраас түүнийг тоохгүй болж тухайлбал, хүн алсан этгээд ба тогтоосон журмыг зөрчиж байгаа ч түүнд хариуцлага ноогдохгүй гэж үзэхэд хүрдэг ба энэ нь тухайн тохиолдолд нөгөө журам гэгч нь алга болжээ гэдгийг харуулдаг.”

М.Вебер


Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай!

Цагаан хаш чулуун дээр сийлсэн Их Монгол улсын төрийн тамган дээрх бичээс


Чингис хаан хэлсэн нь: “Урьд хулгай хийх, дээрэмдэх болон баячууд нь ядуучуудыг үл тэтгэх, доодос нь дээдсээ үл хүндлэх явдал олонтой гаргадаг байна. Хулгай, дээрэм хийгчид ч яллагдахгүй явсаар иржээ. Харин би ийм үндэстнийг нэгтгэн захирах үүрэг хүлээсэн тул нэн тэргүүний тэд нарыг эмх замбараа, ёс журамтай болгох нь чухал болно” гэжээ.

Рашид-Ад-Диний судрын чуулган


“Эрх зүй бол хувь хүний ухаан бодол, хууль тогтоогчийн хүсэл зоригийн бүтээгдэхүүн биш. Энэ нь түүхэн үйл явцтай уялдан хөгжиж байдаг нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн итгэл үнэмшил. Эрх зүй нь ард түмний хэлтэй адил ямар нэг тодорхой хувь хүн, бүлэг хүний бүтээлээр тодорхой үед бий болдоггүй. Эрх зүй ард түмний түүх, соёлтой (зан заншил, байгууллага, урлаг, хэв маяг) харилцан нягт уялдаатай оршин хөгжиж байдаг. Зан заншил ба шинжлэх ухаан нь ард түмний оюуны илэрхийлэл болохынхоо хувьд эрх зүйн уг гарвал болдог.”

Ф.Савиньй


Үзэл бодлын болон үг хэлэх эрх чөлөө зайлшгүй чухал гэдэг нь гурван зүйлээр үндэслэгдсэн байдаг. Нэгдүгээрт, гадуурхагдаж буй аль ч үзэл бодол үнэн байж болно. Хоёрдугаарт, тэрхүү үзэл бодол алдаатай ч зарим талаар үнэн байж мэднэ, зонхилж буй үзэл төгс үнэн байх нь ховор. Гуравдугаарт, зонхилж буй үзэл үнэн байлаа ч тэр нь догма болж хувирах нь элбэг.


Жон Стюарт Милль


“Нийгэмд нэгдэхээс өмнөх үеийн хүмүүсийн жам ёсны байдал нь дайн, дайн дажиндаа бүр бүгдийн эсрэг бүхний дайн байлаа. Дэг журам, эмх замбараагүйн хөлд автсан газар орон бол хүн бүхэн “ганцаардмал, ядуу даржин, хүйтэн зэвүүн, зэрлэг бүдүүлэг” амьдралаар амь зогоосон айдас хүйдсийн ертөнц байжээ. Эл учир олзлон булаалдах дайн байлдааны үргэлжийн айдас түгшүүр, сайн сайхныг эрмэлздэг хүн бүрийн уг чанар ийм байдлаас гарах гарц, энх амгаланг хүсэн эрэлхийлэхэд хүргэсэн байна."


Томас Хоббс


Иргэдийн хоёр хэсэг нь буюу “боловсролгүйн үнэн байдлыг эс ойлгодог хүмүүс ч тэр, мөн бүхий л амьдралынхаа турш өөрөө өөрийгөө боловсруулж хүмүүжүүлэх ёстой хүмүүс ч тэр “төр” удирдахад тохирохгүй юм. төрийг амжилттай удирдах гол үндэс бол төрийг удирдаж, түүнийг хийхийг хүсч байгаа хүмүүс биш харин төрөөр тэжээгдэхийг хүсдэггүй хүмүүсийг төр удирдахад оролцуулах явдал.”

Платон


Хаан нь эрх баригчийн хувьд татвар авах эрхтэй боловч харьяатуудаа хамгаалахгүйгээр татвар авбал тамд очно.


Манугийн хууль


“Бид дараах үнэнийг маргаангүй нотолж байна. Бүх хүн эрх тэгш бүтээгддэг бөгөөд, тэд бүтээгчээсээ хэзээ ч салгаж үл болох хэд хэдэн эрх, тухайлбал: амьд явах, эрх чөлөөтэй байх, аз жаргалд тэмүүлэх зэрэг эрхтэй төрдөг. Энэ эрхээ хангахын тулд хүмүүс төрөө байгуулж, ... шударга засаглал нь ... зөвшилд үндэслэгдэнэ ...”

Нэгдсэн улсуудын тусгаар тогтнолын Тунхаглал – Филадельфи, 1776

Monday, January 2, 2012

?!?

Хичнээн хайрламаар, хичнээн хүндэтгүүштэй, хичнээн үнэлүүштэй хүмүүс хичнээн мэдрэмжгүй, хичнээн ухамсаргүй, хичнээн тооцоогүй алхмуудыг хийдэг юм бэ дээ?!?

Өөр ч юу хэлэхэв, юу сайхан, дур сайхан.

Sunday, December 25, 2011

Friday, December 23, 2011

< 3


Way Back Into Love - Hugh Grant ft. Haley Bennett
Related Posts Plugin for WordPress, Blogger...