Saturday, December 19, 2009
Өдрийн тэмдэглэл ...
Өнөөдөр гэртээ ногоорч, сааралтаж байгаад оройхондоо гарч Өргөө Синемад "2012"-ийг үзлээ. Кино театраас гараад хорооллын гудамжаар бага сага алхлав. Хүйтэн өдөр болохоор утаа гэж аймшигтай, амьсгалахад гашуун санагдлаа. Гудамжаар холхих монголчуудын маань амьдрал баргар харагдана. Хахир хүйтэнд тамхи ширхэглээд зогсч буй дээлтэй өвөө, баарнаас хөлчүүрэн гарч ирэх өчүүхэн дотортой залуучууд, шуудайтай юм үүрсэн траншейны бололтой бяцхан хүү, ичгүүр сонжуургүй зүйл ярьж тэнэг инээх аальгүй хүүхнүүд, амь тэмцэн сигналдах машины сэгнүүд, амьжиргаагаа арай чүү залгуулах тор барьсан авгай, архиндаа агсамнах нөхрөө гулдчин чирэх хөөрхий эмэгтэй, цэрэг хувцас өмссөндөө ичсэн офицер ах, манайх руу ор хэмээн далдагнах баарны залуучууд ... Гараа халаасанд хийтэл түрүүн идсэн сникерсний цаас баригдав. Алхаж алхаж нэг хогийн савархуу юм олж хаяв. Гэртээ ирээд зурагтаа асаалаа. Элбэгээ ах Копенхагенд оччихсон монголыг минь төлөөлөөд цэцэн мэргэн, ёсорхуу үг бурж явах юм. Даанч мань хүний ярианд буурь суурь, амьдрал гэж алга, яг алиа салбадай шиг санагдаад сувгаа солив. Зарим нэгэн хүний амнаас гарч буй үгийг сонсоод ч хэрэггүй, зүгээр л бла бла гээд ойлгочиход болно... Өөр суваг дээр бас нэг хурган дарга ярилцлага өгч байнаа. Ярина ч гэж янцаглаад хаячихав. Лав сэтгэл санаа нь цэгцэрсэн хүн ингэж ярихгүй дэг. Сайн талаас нь мань хүнийг олж харах гэж оролдов. Ямартаа ч мань хүн манийгаа бодвол төрд шургалж амжсан, иймээ тиймээ цоорхой ажил санаачилдаг, санаачилсан ажил бүр дээрээ өөрсдийнх нь ярьдгаар цавчаа, зохицуулалт, халтуур хийгээд гаршсан, дээд дарга нарынхаа өмнө бөхөлзөж тонголзоод байхуйц сэтгэлийн тэнхээ, амьдралын хат суусан (хаха), доодох албатууддаа мөн засаглалын бялуунаас хүртээдэг өгөөмөр тарган, өнөөгийн төрийн уулыг нурааж, усыг цалгиулдаг эрч хүчтэй залуучуудын нэг нь биз. Дахин сувгаа солив. Шинэ жилд бут авнаа, манайхаан цоглог байгаарай ч гэнэ үү, би та нартаа хайртай, миний фенүүд гоё, би ажил хэрэгч хүн, баасан гаригт парритай гэсэн үг баруун солгойгүй чулуудсан, ёстой нэг массыг эргүүлдэгтээ эрдсэн манай шоу бизнесийн тэргүүн эгнээний нэг нөхөр ярилцлаганд орж байна. Дахин сувгаа солиход Монгол телевизээр "Хэцүү анги" гээд кино гарч байхын. Жаал хартал хүүхэд, хүмүүжил, хөгжилд юугаараа ч хэрэгтэй юм бүү мэд, оросуудын архи уухдаа хэлдэг "гашуун байна, гашуун байна" гэдэг үгийг дотроо хэлмээр санагдаад зурагтаа унтраав. За өнөөдрийн тухайд энэ бүгд хангалттай. Миний тухайд looser in the refuge томъёолол гайхалтай тохирох мэт ...
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
Greetings! Sonin yu baina Gundegee? Ard talaa tsagaan ungutey bolgochihson chini ih goyo bolj. Umnu ni har background-tay unshihad baga zereg berhsheeltey baisan. Hope all's well with you.
Uuhiimsaan Gundegeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
Indra
Tuvshind: naiz n sain, ajlaa hiigeed l yavj bgaa. Chamaar sonin yu bna?
Indrad: ta guai yagaad olon niitiin umnu buruu zuil surtalchlaad bnaa :) neeree neg saihan huuch huuruh yum san daliitlaa ...
gesnees 2012-g uzsen, zohiol jaahan muutai kino shig sanagdsan, special effect ene ter bol aihavtar l yum bna lee.
nadaa bas tegj sanagdsan
Post a Comment