Showing posts with label My feelings. Show all posts
Showing posts with label My feelings. Show all posts

Monday, January 2, 2012

?!?

Хичнээн хайрламаар, хичнээн хүндэтгүүштэй, хичнээн үнэлүүштэй хүмүүс хичнээн мэдрэмжгүй, хичнээн ухамсаргүй, хичнээн тооцоогүй алхмуудыг хийдэг юм бэ дээ?!?

Өөр ч юу хэлэхэв, юу сайхан, дур сайхан.

Friday, December 16, 2011

Хаана байна?

Gee-чин гэж намайг бүү хараарай, хэхэ. Гэхдээ тэр үнэнийг өгүүлж байна.
Хаана байна? - Gee

Tuesday, December 6, 2011

...

Сайн хүн, сайхан хүн ... ховор ...

... Гэхдээ дийлэнхи нүүрний арьснуудад ийм итгэл үнэмшил байдаг. Тэд өөрийгөө тойруулаад өөрийгөө хамгаалах, зөвтгөх хана хэрэм босгочихоод түүн рүү нь довтолсон хүмүүсийг чичлэж, түлхэж суух юм. Тэд юугаар хөглөгдөж, хөтлөгдөж хоног өдрүүдийг өнгөрөөдөг вэ гэдгийг төсөөлөхөд хөх инээд хүрэхийн сацуу давчидсан мэдрэмжид эзлэгдэх бий вий ... Энэ мэдрэмж шууд Bruce Almighty кино дээр бууж байна. Хөөрхий тэд ч бас өөрийнхөө хэмжээндээ гомдоллолтууд, санаархал, шуналд хүлэгдээд, боогдчихсон л явж байгаа даа.

... Амьдралд цөөн тохиох цаг хугацаа болон оюуны ачааллыг даан явахад олон зүйлс бүдгэрч, олон зүйлс тодорно. Дотор хүнээ чагнахуйд ...



Tuesday, November 22, 2011

Н=?

Амьдралд бие биетэйгээ чаргууцалдаж, бие биендээ харилцан хөшүүрэг болдог нөхөд (нөхөгч) олон, харин найз ховор гэдэг бодит үнэнийг хүлээн зөвшөөрье. Өөрөөр хэлбэл аливаа харилцааг харилцан сүлбэлдэж холилдсон олон давхраа, зэрэглээнээс нь салгаад харахад харилцаа, сүлжээнд оролцогч зарим хүмүүсийн хуншгүй, хуйсгануур, хуйларсан, хувирамтгай байдал тодорхой болдог.

Би найз нөхдийг наймаалцлын үүднээс хардаггүй. Би тэрний найз учраас тэр надад ингэх ёстой, эсвэл би түүний найз учраас түүнд сайн гэдгээ ингэж нотлох ёстой гэдэг бол дүндээ дүн, тэнцэх нь bullshit!

Хүн өөр өөрийнхөө явцуу түвшиндээ үнэ цэнэ, итгэл үнэмшилтэй байдаг. Би ашиг сонирхол болон хайр (бүх төрлийн)-ын үнэ цэнийг хэмжээндээ л ялгачихаж дөнгөнө.

Энэ нь би дутагдлын шок царайлаад үүнтэй нь ингэж харьцана, түүнтэй нь тэгэж харьцана гэсэн үг биш. Зарчим, итгэл үнэмшил гэж бас бий.

Харин хайр гэдэг ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг үнэлж, тодорхойлж чадашгүй. Түүний өмнө сөхрөн бууж өгөе.

Monday, November 21, 2011

Утгагүй ...

Зарим нэг хүмүүс яаг яах гээд, яалгах гээд элдэв шалдав хүн тоож, нохой зуумааргүй гомдол, улиглалыг эргэн тойрондоо цацаж явдаг байна вэ? Амьдралаа өөрийнхөө хяналтанд авч чадахгүй чал чал, шал шал хийгээд байх юм?

Зарим хүмүүсийн атаархал, хор шар арай хэтэрлээ. Хэн нэгэнд атаархлаа, хоролхож шаралхлаа гээд чи түүний чинээнд хүрэхгүй. Харин элэг, зүрх, мэдрэл чинь л хайран болох бий вий!

Saturday, November 12, 2011

Ийм байна

Гомдоллох, авч хэлэлцэх зүйл ховордсон ажгуу. Маш их зүйл амжуулахын хэрээр мар мар гэх зүйл дундардаг аж.

Би өөрөөрөө байя, чи өөрөөрөө бай. Би чамд өөрийгөө нотлох гэж хичээхгүй, чи надад өөрийгөө нотлох шаардлагагүй. Тэгээд л боллоо.

Monday, May 23, 2011

Unuudur

  • Unuudur buten udurjinguu zuslangiinhaa hashaand hog tuuj, tsetseg tarisan shig unjiv. Ene udur n baigaliin amitan gedgee mederch, hugjim sonsoj, davhar eldev deediin zuilsiig ergetsuulsen saihan udur blaa. Er n bi odoo negent songood zamdaa garsan career-aas uur songolt hii gesen bol biologich, gazarzuich boloh bsan yum, kkk.
  • Oroi n Mongold tur ireed bgaa naizygaa gertee urij urid hojdyn zuilsiig heleltssen shigee udaan yariltsav. Bid hamtdaa ali hediin 10 jiliin zuzaan nuhurluliig tuuljee. Naiz maani ih surguuliin zeregleleeree delhiid ehnii 5-d, huuliinhaa chigleleer bol ehnii 3-t jagsdag ner hundtei surguulid elschiheed bgaa yum.
  • Tsag hugatsaa olon zuilsiig zohirolduulna.
  • Odoo gol n tsagyn yumyg tsagt n amjuulj baih, tevcheeriin tengeriig uurtuu bolon uruuld shingeeh n chuhal bna.
  • Ene blog ene hureed tugsuj bna. Busad bloguudaar holbogdomz.

Thursday, May 19, 2011

Zamyn nohod hutsatsgaa, Jingiin tsuvaa yavah l bolno

Erin ueiin huusund huurtsugluj devsen huurhiileltei hunentsruud yasan ch olon boltsiim de? Hugiin aranshingaaraa hunii hureeguid hurne gej naiddag yum bh da? Huneeree bj ene amidralyg utga uchirtaigaar tuulah, hurst delhiid ul muruu uldeehed l bolloo bish gej uu?

Sunday, May 8, 2011

Temdeglel

  • Margaash mash hariutslagatai udur. Busdyg ungursnuur n nasan turshid n yallaj bolohgui. Bolomj olgoh n zuitei. Uchir n ene tohioldold ter dahij tiim aldaa davtahgui gedgiig n medej bna. Mun aldaa ashig daguulah n bii. Uhaantai hunii ungursnii aldaa unuugiin haritsangui davuu tal n bolchihdog.
  • Soninoos togtmol jolooch bolson. Ug n bi 2004 ond 18 hurenguutee joloony kurs tugssun yum. Neg heseg mashin barih jigteihen horhoitoi bsan ch daanch ter ued nadad mashin bsangui. Eej aavyn mashinyg neg heseg tsaraichilj bgaad tegeed huvi tavilantaigaa evlersen geh uu de. Er n bi davhih durtaim shig bgaam. Mashin gedeg er hun moritoi bh yostoi gedeg shig suuri heregtsee yum da.
  • Umnu n bi etseg eheesee tusdaa garsan bsan hun. Tur zuur geed tegeed ter tur zuur n barag hoyordoh jildee orj bgaa bolohoos bish. Minii nasan deer eej aavtaigaa hamt bna gedeg bas asuudaltai bh yum. Yalt ch ugui bi uur ue, bi uur hun, bi uur amidraltai gedeg n medregddeg. Namraas dahiad tusdaa garahaar bolloo. Eej aav bol baigaad l bval bailgaad l bh sonirholtoi n todorhoi bna.
  • Neg heseg humuusiig tanisnaas hoish sonin sanagdaad baidag bolloo. Odoo orognogchid, zavshaanchid gemeer ch yum uu. Gadnaa jigteihen eyeldeg bolovson, soyoltoi, setgel zurhtei, medremjtei negen. Tegehdee ene bol ter hun mun chanaraaraa bish. Dotor n pad haranhui setgel, amia hoohoilson archaagui bodol gun bat nevchsen ch gadnaa yarvaishiigeed sain hunii durd togloj ashig honjoo unagahyg husdeg humuus gemeer yum uu da. Yahaaraa bi tiim humuusiig tiim gej medeed bdag bolchihov buu med. Niigmiig, huniig tanih chadvar min onovchlogdood bna uu tuuruud bna uu medehgui yum da.
  • Ireh doloo honogyn eheer (bur todruulbal Yalaltyn bayaraar) negen chuhal hun mongold ailchilna. Ailchlalyn ued n bi tusgai hutulburtei amidrana gedgee medej bna :D

Tuesday, May 3, 2011

Zorimog hiigeed badrangui

Berhsheelgui amidral, amjilt gej ugui. Neg hund, esvel neg udaad buh zuil expressway-r yavj bgaa met sanagdaj boloh ch neg bol ter hun chin zamd taarah saad totgoruudyg toirch surtlaa dadlagajsan, esvel expressway-r surhii ayalj ayalj, genet hovh onholdoj magad azgui nuhur bh n bii. Uuruur helbel amjilt, amidral chamaas tuluh yostoi une tsenee avch l taardag. Za ter ch yahav, buh zuil bodson sanasnaar bolohgui bgaa ch (zarim n bolj bgoo) uuriin erhgui nuurnii bayasgalantai, haaya haaya ineevhiilsen bdaltai bna. Zorimog hiigeed badranguigaar uragshaa marsh!

Saturday, April 30, 2011

Uudrug hiigeed uujuu baih

Horvoo ertunts humursun met ayastai bichleg hiiseer het udsan bna. Amidrald bas engiin hernee saihan zuils olon bdag. Bid udur bur tedgeertei nuur tulj, tedgeeriig mederch, tedgeereer tseneglegdej yavdag bilee. Chuham neg tiim uhaajlyn ueiig davsny daraa, uuriiguu sain, mundag geh handlagaa shizorol bolgolgui buteelcheer hugjuulsen tsagt, uuriin shunal, bardam zangaa zohistoi haritsaand baridag bolson tsagt, horvoo chinii tuluu orshoogui, ergen toirny humuus chamaig jarguulahyn tuld amidraagui gedgiig oilgoson tsagt, hariltsaa, hairt ashig sonirhlyn bus setgeliin utsaar uyagddag bolson tsagt ta bidnii amidral ereentei, baraantai ch saihan l bolohyg oilgoh bolno. Aya amidral argagui l aguu yum da, shunan tachaadahgui bhyn argagui.

Thursday, April 28, 2011

*

Webcamaar negen hunii turhiig haraad setgel uujirch, bayasal turuv. Saihan bna, sanaand buh zuil bagtdag bolloo. Buh yumand tsag n ireh, tsag n irehed chi uuruu beltgeltei bh n chuhal bdag ajee. Erch huch, itgel naidvaryn erin aisui.

Monday, April 25, 2011

- - -

Монгол үндэстний хувь заяаны тухай бодоход хилийн дотор, гадна байгаа аль аль нь элэг эмтрүүлнэ. Зарим нэг нөхдүүд худлаа орчин үеийн царайлж, колоничлогч мэт аашлах юм. Ядаж энэ бацаанууд солонгосоор өвчлөхөө болиосой. Үнэндээ ундууцал төрөх юм. Энэ нь Соц нийгмийн үед оросоор өвчилсөн туйлшрагчид өнөө бидэнд хэрхэн элэг доог болж байгаа шиг л зүйл болох биз ээ.

Sunday, April 24, 2011

Атаархал

Ер нь би хүнд атаархах, шартай загнах мэдрэмжээ гээсэн мэт явжээ. Угаасаа хэр баргийн юманд хөөрч догдлох нюанс, сэнс байхгүй гар болчихсон байгаа юм. Гэтэл нэгэн мэдээ сонсоод энэ чинь одоо юу билээ гэж бодогддог байна шд. Би юу болж байна, тэнд юу болж байна энэ тэр гээд. Тэгээд бодсон цагаан атаархал, шаралхуу зан чинь бас зүгээр юм гээч. Тиймээ би цагаанаар атаархаж байна. Тиймээ миний шар буцалж байна... Нэг юм бодно байгаа. Би залуу байна. Би чадна.

Шок

Энэ долоо хоног шокон дунд дуусч байх шиг байна. Угаасаа энэ сар би шок царайлаад явж байсан л даа. Тэгтэл ...

Миний хамгийн дотно андын (дотно найз гарын таван хуруу шиг л цөөхөн байдаг юм) минь амьдралд хамгийн их түшиг тулгуур нь болдог хайртай ганц ах нь цаг бусаар нас барчихлаа. Жил хүрэхгүй хугацааны өмнө ээжийгээ алдаад өмөрч хямарч байсан найзаар минь хорвоо даажигнаж дуусаагүй байжээ. Муу андыгаа бодохоор уйлах ч багадахаар байхын сацуу энэ замбараагүй газрын нийгэм, шүүх, цагдаагийн байж байгаа байдал ёстой нэг хараал зүхлийг минь идэж байна. Үгүй ээ нээрээ хүн чоно шиг байхгүй бол хүн шиг амьдарч болохоо больчихсон яасан хөгийн нийгэм гэхээрээ ийм байдаг байнаа...

Миний дөвчигнөж, цаашилбал улс төржих минь яахав. Андыгаа өрөвдөж байна, сэтгэл минь хямарч байна. Андын ах нь мөрөөрөө мөртлөө дэндүү сайхан мөрөөдөлтэй, амьдралын төлөө цуцалтгүй тэмцэлтэй, бүх л амьдрал өмнө нь тодхон байгаа мэт эрч хүчтэй, ихийг хийж бүтээж явсан залуу байсан юм. Андынхаа сэтгэлийг хуваалцаж, хатуужих тухай үгээ зөөж ядан хэлэхээс өөрөөр нэмэр болж чадахгүй байгаа нь юутай хэцүү вэ? Анд минь дүүгийнхээ төлөө, аавынхаа төлөө улам бүр хариуцлагатай, улам бүр тэмцэлтэй байх хэрэгтэй болж байна. Анд бид чинь урьдын адил хамтдаа байх болно оо.

Tuesday, April 12, 2011

Zavi

Tsag hugatsaa niseh tusam neg zavin deer suuj bgaa hemeen naidaj bsan olon anduud zavin deeree togtoj chadahgui jivj bgaag harah bolloo. Bid nar uursdiiguu itgel unemshil, undur standartaar uyahgui l bol davalgaa avaad shideed bna. Negent davalgaand shidegdsen humuus zavin deeree ergej garch chadah naidvargui boljee.

Jivegsdiig ajiglahad hun bodlynhoo tsaraagaar amidardag bololtoi. Uuruusuu iluu garsanyg bodoj, uildej chadahgui l bol hun naidvargui boldog yum bna.

Niigem muuhai bna, gehdee iim muuhai uzegdel hunii chanar chansaag hyalbarhan shalgaj, bugdiin uchryg olj, hujryg tungaagaad ugdug ajee. Zavinaas sain duraar usersen zarim nuhduuded burtaglagdsan tengistee sain jivehiig l eruuhuus du. Zarim n usrehees argagui bdald orj bj ch magad. Iim tohioldold bid gar garaasaa atgaltsaad ereg hurtel teseh yostoi.

Monday, March 28, 2011

Би биш, би мөн.

Хүн өөрийгөө ингэж таних хэрэгтэй гэж бодож байна.

Би мөнгө биш, харин үнэ цэнэ.
Би хувьсагч биш, харин хүчин зүйл.
Би стандарт биш, харин брэнд.
Би элемент биш, харин олонлог.
Би хамхуул биш, харин хөшүүрэг.
Би онол биш, харин мэдрэмж.
Би рациональ биш, харин иррациональ.
Би хууль биш, харин ухамсар.
Би дүр биш, харин хувь хүн.
Би цалин горилогч биш, харин тэмүүлэгч.

Friday, March 25, 2011

Шоргоолж


Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Биеэ засаад дуусчихсан уу гэтэл тийм биш байна, гэхдээ засах найдлага байгаа гэж итгэж байна. Ер нь хэрвээ гэгээрчихсэн нэгэн байсан бол энэ дэлхийд тоос манаргаж ч явахгүй байсан биз, ккк.

Гэрээ бол засах битгий хэл гэртэй ч болоогүй нэгэн байна. Гэрээ засая гэтэл цагийн юм цагтаа, цаг нь болоогүй бол хичнээн төгс төгөлдөр, хичнээн максимум утга заагаад ч нэмэргүй болохыг гадарлав.

Төр засах нь миний үүрэг мөн үү, биш үү бүү мэд. Тэгэхдээ өөрөөсөө илүү гардаг, өөрөөсөө илүү зүйлд хамаатай хүн илүү үнэ цэнэтэй байх нь зайлшгүй билээ.

Дайрч давшилж, хэнхэглэж хэдэрлэсний эцэст би ойр дотныхноо хүртэл өөрчилж чадахгүй, найзуудаа хүртэл өөрчилж чадахгүй болохоо ойлгов. Жам ёсны хөгжил, урвал жамаараа л явдаг аж. Хүний хувиа хичээх, борлуулах зөн, ухамсар дэндүү хүчтэй аж. Ерөнхий динамикийг нь дагуулаад юмсыг арай сайн болгохын төлөө эргэн тойрноосоо, хүрч хүртэлцэж чадах хэмжээндээ зарим нэг хувь оролцоогоо хангаад л яваад байхаас даа.

Ингээд Mr.Nice Guy болоод явна гэхэд харамсалтай л юм. Хорвоогийн амьдрал давалгаалж, туйлширч явдаг бололтой. Хоморгонд нь шидэгдчихэлгүй өөрийн болоод ертөнцийн түгээмэл үнэнг дагаж явах нь чухал ажээ.

Хорвоод эрх дураар сэлэн сэлгүүцэх нэгэн байхыг хүснэ.

Monday, December 6, 2010

Дүн, сургууль

Дунд сургуулийн 9-р ангиас эхлээд сургууль надад яг шорон шиг санагддаг болсон. 8-р ангиа алгасч чадсан, математик, мэдээлэл зүй, газар зүйн олимпиадад хотод ордог байсан мөртөө 9-төө ороод ерөөсөө ч хичээлээ хийдэггүй болж, сургууль дээр очно гэдэг ял санагддаг байлаа. Гэтэл аав, ээж маань боловсролыг маш их чухалчилдаг, аав бүр их сургуулийн багш хүн учир гэр бүлийн сэнхрүүлэг, шаардлага маш өндөр байдаг байв. Энэ бүгдтэй зөрчилдсөөр, чүү чай нэг ялаас салж билээ. Дүнгээр нь жагсааж байгаад анги хуваарилав. ШУТИС-дээ хамгийн дээр жагсдаг ангид орсон. Гэхдээ бараг хичээлдээ суугаагүй. Хичээлдээ явлаа гэж гэрээс гараад Төв номын санд очоод суучихдаг байсан. Жилийн дараа энэ нь ээж, аавд мэдэгдэж, би ч өөр сургууль руу шилжсэн гэж байгаа. Их сургуульд сурахдаа ч би дүнгийн хойноос яваагүй. Ерөнхийдөө дүнгийн чанар, дүнгийн дундаж өндөр байсан ч миний дипломд C-4, D-3 ш байдаг. Энэ бол нуух, ичих зүйл биш гэж боддог. Миний сонирхол, магад багшдаа тавьсан дүн гэж тайлж ч болох хаха.


Манай боловсролын салбар маш хурдан шинэчлэгдэхгүй бол жил бүр нийгмийн болоод хүний нөөцийн буруу бодлогын золиосууд үйлдвэрлэгдсээр ...

Friday, November 26, 2010

"To the world you may be just one person, but to one person you may be the world." ~Jeanette Winterson

Алс хол байгаа нэгэн найзынхаа ажил хэрэгт нь туслахаар нэгэн найзтайгаа цуг бага сага ажил амжуулав. Найз маань надад өөрийнхөө орчуулсан номоо ( http://agar-erdene.blogspot.com/2007/08/12.html ), мөн өөрийн эрхлэн хэвлүүлсэн нэгэн номоо бэлэглэлээ. Бид хоёр хоёулаа номонд хорхойтой, найз маань олон ном бичиж, орчуулсан бол би ном бичиж байгаа нэртэй 2 жил болж байгаа нөхөр л дөө, хэхэ.


Өнөөг хүртэл ороо бусгаа явахдаа олж цуглуулсан зүйл надад ховор. Харин өөрийгөө олох, бүтээх хөдөлмөрийг тасралтгүй хийсээр иржээ гэж боддог. Тэрхүү хөдөлмөрийг минь хөнгөвчилдөг, хөвчрүүлдэг олон сайхан найзууд надад бий. Найзуудтайгаа би нас үл харгалзан үеийн мэт би чи гэж харьцдаг. Бид бие биетэйгээ улам бүр нягтарч, нэг алсын хараатай, нэг хүрээлэлд байх юм бол Монголдоо маш ихийг өгч чадна гэж би итгэдэг. Миний найзууд шиг хүмүүс Монголд илүү олон болох тусам Монгол улс мандахад ойртох болно!


"My friends are my estate."
Emily Dickinson
Related Posts Plugin for WordPress, Blogger...