Sunday, December 27, 2009

7 хоногийн тойм хэхэ...

  • Сүүлийн долоо хоног өдөр алгасалгүй пиав, водка уулаа. Энэ жилийн шинэ жилүүд, шинэ жилтэй холбоотой уулзалтууд тун нүсэр, агуулга баян болж байна хэхэ. Гэхдээ сэтгэл санааны хувьд ер нь тийм их догдлол алга, яг нэг муу сурсан сурагч улирлын дүн гарах дөхөхөөр яаж царайлдаг билээ тиймэрхүү байдалтай байх шив.
  •  Өчигдөр ажлын шинэ жил болсон. Нүдний шилнийхээ хөлийг нь аймар тэнэг байдлаар хугалж, бас нэг стакан хагалан, нэг хүнийг шампанскаар норгож, нэг хүний гарыг чүдэнзний цогоор түлсэн, бас шпагат суутлаа халтирсан гээд тун паакттай хэхэ. Жилийн барцад гарч байгаам байлгүй :-) . Өглөө 7 цаг хүртэл гадуур явсан. Одоо ингэсхийгээд гарч шилээ янзлуулах, эсвэл шил худалдаж авах хэрэгтэй болж байна.
  • Жорж Орвиллын “1984”-ийг уншиж дуусгалаа. Урьд нь хоёронтоо уншиж эхлээд дундаас нь хаяж байсан бол энэ удаа тун шимтэн, шургуухан уншлаа. Одоо Франц Кафкагийн “Шүүх”-ийг уншиж байна.
  • Дипломыг нь удирдаж байгаа хоёр оюутан урьдчилсан хамгаалалтанд орно гээд үндсэн ажлаас гадуур нилээд ажилтай байлаа. Багшлах надаа таалагддаг. Их гэгээлэг, эерэг эрчим хүчтэй, бодит үр нөлөөтэй, нэр хүндтэй, хүнийг гоё хөгжүүлж төлөвшүүлдэг ажил гэж боддын.
  • Заримдаа хөдөө очоод нэг уулын мухарт бүтэн сар уйдатлаа бүгээд суучихмаар ч юм шиг, заримдаа өндөр уулын орой дээр гараад хоолой мэдэн хашгирмаар ч юм шиг, заримдаа ямар нэг гайхамшигт хүнтэй учрах ч юм уу, гайхалтай үйл явдалд оролцмоор ч юм шиг, заримдаа хэтэрхий энгийн амьдармаар ч юм шиг ... бодол санаагаа нэг цэгцлэх юм сан даа ...

1 comment:

MW said...

naad Kafka-giin nom chini ih dajgui shuu. yer ni 1984 tei tustei gehuu dee

Related Posts Plugin for WordPress, Blogger...