Showing posts with label My poems. Show all posts
Showing posts with label My poems. Show all posts

Sunday, February 7, 2010

Нэгэн толгой холболт



Уйтай үнэн мөртүүд
Утга нь гээгдсэн энэ цагт
Уртын дууны цартай орны минь
Уураг тархи нь гоожих боллоо
Уушиг зүрх нь хордож гүйцлээ
Удам судар нь бохирдох боллоо
Ухаан санаа нь самуурч дууслаа
Ус бэлчээр нь ширгэх боллоо
Ургамал амьтан нь хорогдож дууслаа
Уул уурхай гэж сийчих боллоо
Уудам нутгаа цөлжүүлж барлаа
Урилгагүй зочид зайдагнах боллоо
Урагшгүй түшмэдүүд худалдаж барлаа
Уйгаржин бичгээ мартах боллоо
Урлаг соёл ухарч мөхлөө
Ужиг өвчинд дарлагдах боллоо
Унаган суртлаа мартаж гээлээ
Улс төр нь хүнийрхэх боллоо
Ураг төрлүүд хөндийрөх боллоо
Удаандаа энэ мэт байваас
Уучлашгүй эндэл тохиох ч болно.

Tuesday, December 29, 2009

Тусгаар тогтнолын өдөр

Өнөөдөр 2009 оны 12 сарын 29-ний өдөр. 1911 онд урд зүгт Манжийн төр ганхан унаж, хөрөнгөтний хувьсгал өрнөснийг далимдуулан монголын ноёд, шашны тэргүүн нар урьдын зөвшин тогтсон ёсоор Ховд, Улиастай, Хүрээнд суудаг байсан Манжийн амбануудыг хөөн гаргаж, яг энэ сарын энэ өдөр  Англи, Франц, Германи, Япон, Америкийн Нэгдсэн Улс, Бельги, Дани, Голланд, Австри улсууд руу тусгаар тогтносноо зарлан мэдэгдсэн цахилгаан бичгийг Гадаад хэргийн яамнаас илгээж байсан байх юм. Тэр өдрөө Монгол улсын засгийн газрыг 5 яамтайгаар зохион байгуулж, ерөнхий сайдаар нь Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн гуайг томилжээ.

Энэ үеийн олонд төдийлөн танил биш нэгэн сонирхолтой түүх байдаг нь Монгол улсын засгийн газраас бүх монголчуудаа нэгтгэх бодлого явуулж, 1912-1913 оны хооронд монголын цэрэг хятадын гамин цэрэг, бусад жижиг цэргийн эрхтнүүдтэй Өвөрмонголын нутагт байлдаж, баатарлагаар ялалт байгуулж байжээ. Харамсалтай нь монгол дахь үйл явцийг мөнгө, зэвсгээр дэмжин тусалж байсан Оросуудад гадаад монголын автономит байдал хэрэгтэй байснаас биш Бүгд Найрамдах Хятад улс, Японы нөлөөний бүст багтдаг Өвөрмонгол, бусад угсаа нэгтнүүд нэгэн дээвэр дор нэгдэн нийлэх нь гадаад, дотоод аль ч талаасаа ашиг сонирхолд нь харшилж байв. Ийм учраас Оросоос ирэх зэр зэвсэг, хөрөнгө санхүүгийн тусламж тэр даруй зогсож, улмаар монгол цэргүүд нутаг буцахаас өөр аргагүй болсон байдаг. Бас 1945 онд Чойбалсан тэргүүтэй монголчууд "Чөлөөлөх дайн"-д оролцохдоо  Өвөрмонголоо чөлөөлөх битүүхэн бодолтой явж түүнийг нь Сталин тааварласнаар чөлөөлтийн дараа монголчуудыг нэг их удаалгүй нутаг буцаасан байдаг. Үүнээс хойш Чойбалсан, Сталин хоёрын түнжин тасарч нэг их удалгүй Чойбалсан хорлогдсон гэдэг...


За тэгээд "Тусгаар тогтнолын өдөр"-т зориулан нэгэн шүлэг өргөн барья. Шүлэг ч гэж дээ ойрд нээх сүрхий толгой холбож бичдэг болоод байгаа хэхэ.

Өнөө

Агт хөлөгтэйгээ бурангуйг дарсан
Аварга эрс минь өнөө ч амьд
Агуу өвгөдийн минь захиас
Алтан аргамж өнөө ч тасраагүй

Дээдсээс өвлөсөн монгол хэл
Дэлгэр соёл маань өнөө ч хамт
Дэлхийд данстай өв уламжлал
Дуу хуур минь өнөө ч эгшиглээстэй

Хөхрөн униартах тал нутаг
Хөдөө ахуй минь өнөө ч ойрхон
Хөгшид өвгөдийн минь шүтээн
Хөх тэнгэр минь өнөө ч цэлмэг

Түмэн жилийн салхинд илбүүлсэн
Тэнгэрлэг уулс минь өнөө ч цавчим
Түргэн урсгалт гол горхи
Түүгээр ундаалах сүрэг нь өнөө ч бүтнээрээ

Харийн хүний зүрхийг булаадаг
Хацар гоо охид минь өнөө ч хөөрхнөөрөө
Хахир хүйтнийг ажралгүй давдаг
Хатуужилтай түмэн минь өнөө ч янзаараа

Үе үеийнхний цус нулимсаар хэлхсэн
Үндэсний үзэл минь өнөө ч оршсоор
Өөдрөг ирээдүйн баталгаа болсон
Өрх тусгаар улс минь өнөө ч мандсаар

Уудам тал шигээ холч өвгөдийн
Уужим сэтгэл өнөө ч бидэнд бий
Улс гүрнүүдээс хоцрохгүй явах
Ухаан чадал өнөө бидэнд бүрэлджээ.

Өнө мөнх ийм байхын тулд
Өнгөрсөнөө бид мартаж болохгүй
Өөрсдөө бас мохож болохгүй

Monday, December 7, 2009

5 сарын 29

Новшийн өдөр байна....


5 сарын 29


Таван сарын хорин есөн

Тамтай минь учруулсан өдөр

Тааваараа явсан амьдралыг минь

Тамтаггүй болгосон тэр өдөр

Тэр л сарын тэр өдөр

Тэгэхэд би чамайг гуйгаагүй бол

Тэнэг чигээрээ жаргалтай явах байлаа

Тэнэгэр гэдэг нь хорвоог туулах байлаа

Тэр миний өглөө байжээ

Тэмүүлэл мөрөөдөл минь ойрхон байжээ




Идэр есийн хүйтэнд

Ирээд гадаа минь хүлээж байдаг сан

Ирээдүйн сайхан амьдралаа

Итгэлтэйгээр надад хүүрнэн өгүүлдэг сэн

Инээд алдсан нүдээр

Иргүй сэтгэлийг минь хурцалж баясгадаг сан




Чи бидний гэнэхэн үерхэл

Чихэр давсаар элбэг байсан

Чиг зүггүй хорвоог аргадсан

Чин сэтгэлийн уянга байсан

Чив чимээгүй мянган жил биш

Чимээ шуугиантай хоёрхон жил байсан




Ээжийн эрх охиныг

Эргүүлж өөртөө дасгасанаа буруутгах уу

Энэлэн шаналангаар минь бахаа хангасан

Эвдэрхий орчлонг хараах уу

Энэ биендээ эрдсэн

Эргүү тэнэгийгээ гайхах уу

Эсэргүү намайг мохоосон

Ээдрээт хорвоог зүхэх үү

Эргээд би жаргахаас айж байна

Энэ хорвоогийн хуурамчийг гайхаж байна




Хэн нэгэнд хайртайгаа хэлэх нь

Хэтэрхий эмгэнэлтэй санагдах боллоо

Хэзээ ч гэдэг үгийг

Хэзээ ч би хэлмээргүй байна

Хэтрүүлэг ихтэй тоглоомд

Хэн нэгнийг догдлуулмааргүй байна

Хорвоо ийм л байдаг шүү гэж

Хонгорхон чамдаа харуулсан болохоор

Хов хоосон энэ амьдралд

Хоргодох зүйл ховор байна




Оргилон догдолдог сэтгэлийг минь

Охин чи аваад явлаа

Одоо би уйлахгүй болсон

Огт сэтгэл минь хөдлөхөө больсон

Ондоо нэгнийг харахаа больсон

Орь ганцаар амьдардаг болсон



2009 оны 5 сарын 29

Sunday, December 6, 2009

БИ МАНДТУГАЙ, МАШКА СӨНӨТҮГЭЙ!

Ха ха муу багшийг минь Мөнх-Очир ах болгож тавьжээ. Индра чи нээрээ хажууд нь байсан юм уу?

Эл төрсөн өдрийг мэндчилгээг миний сайн нөхөр Хиргис Доржжүгдэрийн Мөнх-Очир бээр миний 28 насны төрсөн өдрөөр цахим шуудангаар явуулсан билээ. Андын минь хэлэмгий доломгой нь ширгэшгүй бөгөөд тоглоом шоглоом нь дундаршгүй билээ. Хурц тод шүлэглэлийг нь дахин дахин уншивч инээд хүрэхийн зэрэгцээ бишрэх сэтгэл төрдөг амой. Энэ шүлэглэлийг уншсаны дараа танд ч мөн тийм сэтгэгдэл төрөх нь лавтай биз ээ. Have a Fun!


Хоёр бүлэгт түүхэн бөгөөд соцреалист найраглал

I. Манай хүрээлэнгийн нэг өдөр

Бээжин явах хэд маань
Бэлэн мөнгө тоолцгоогоод
Бэлэг сэлтээ цуглуулаад
Билет юугаа базаагаад

Урагш явах хэд маань
Ууж идэхээ тооцоолоод
Угтаж үдэхээ тохиролцоод
Ухаан санаа нь эзгүйрээд

Галаа сахих хэд маань
Гадуур сэлгүүцэхээ төлөвлөөд
Гамшигт хэдийг явахаар
Гайгүй сайхан голрох гээд

Гэрээ сахих хэд маань
Гэсэр болохоо төлөвлөөд
Гэнэтхэн зэсэрч эхлэх гээд
Гэмгүй царайлж суухад

Донт Болдоогийн машин
ДОХ-ын вирус цацаастай
Доор нь шургуулсан бүхэн
Дороо эвдрэх нигууртай

Өвчит Болдоогийн машин
Өнгөний өвчин цацаастай
Өвөр рүү нь шургуулсан бүхэн
Өөдлөхгүй эвдрэх аюултай

Засаг төр бужигнаастай
Замын бөглөө чихээстэй
Залуу хөгшингүй бухимдаастай
Захирал дарга нь зандраастай

Сайдын номыг шахаастай
Сайхан чалчих нь демидролтой
Сайрхаж онгирох нь хэтрээстэй
Санаа сэтгэл нь хувираастай

Яруу найргаар занимаалдаастай
Ян Сюнь-ийг дайчлаастай
Яршиг төвөг удаастай
Ядаргаа балаг үргэлжлээстэй

Тэквондог Монголд хөгжүүлж
Тэнэглэх цэцэрхэх нь холилдож
Техник хэрэгслүүд нь эвдэрч
Технологи дамжлага нь гацаж

Хуванцар үнэмлэхээр гангарч
Худал ярих нь олширч
Хуудуутай ажиллах нь нэмэгдэж
Хувьсгалын тохироо бүрдэж

Сэтгүүлийн хавтас бүдгэрч
Сэлгүүцэх хүмүүс олширч
Сэрүүн зүүдлэх нь ихэсч
Сэнтэглэх балайрах нь даамжирч

Хэвлэлийн хор нь дуусч
Хэвлэгч машин нь гацаж
Хэтэвчинд ордог нь хомсдож
Хэнэггүй авирлах нь дэндэж

Хов живэнд умбаж
Хорон санаанд идэгдэж
Хоолны хэрүүлээ хийж
Хоног өдрийг өнгөрөөсөн

Өглөө үдэшгүй эргүүтсэн
Өөдгүй хэдэн этгээд
Өвөр зуураа новшролцож
Өлөнтөж суугааг хараарай

Өөнтөглөж бичсэн энэ нөхөр
Өнөөх хэдээсээ ч дутахгүй
Өөрөө ч тэднээс ялгарахгүй
Өвчигнөж байгааг нь хараарай

II. Машбат таны нэг өдөр

Сартуул овгийн хүргэн
Сарлагт овгийн жанжин
Самбарт плакатын өрлөг
Сайхан хүүхний эрлэг

Нанхиад гаралтны ноён
Нам холбоодын дарга
Наншилдаан зодооны мастер
Нанчид сархадын канистр

Форт Ордын атаман
Фокстрот бүжгийн хаан
Форейн Аффэрсийн уншигч
Фольксвагений улаан фэн

Каса Вердегээр гүйдэлтэй
Казинод байнгын бүртгэлтэй
Кастро стритэд буудалтай
Кармель хавиар явдалтай

Рүүт бирээр цангаагаа тайлж
Рүүт холлд оюунаа чилээж
Рүүт бүсгүйгээр эрхтнээ баясгаж
Рүзвельт маягийн хор найруулж

Лашизм-Машизмыг үндэслэгч
Лайман Миллерийн дагалдагч
Лашкар Жихадыг дэмжигч
Лайфтайм сувгийн үзэгч

Херманн холлын баарнаас салахгүй
Херст цамхагийн үзвэрээс уйдахгүй
Хэритэйж сангийн хэвлэлээс залхахгүй
Хиргис овогтны хараанаас мултрахгүй

Өмнөд Калифорниор дүүрэн
Өнгөт хүүхэн эргүүлж
Өрөөлийн эхнэр оролдож
Өөрийн хүүхдийг хийж

Умард Калифорниор дүүрэн
Уугуул хүүхэн нухаж
Улаан хөлт бүхнийг
Урдуураа гаргахгүй танхайрч

Наян дөрвийнх царайлж
Нас намбаа нууж
Нялх ногоо зулгааж
Найз нөхдөөсөө цэрвэж

Арлын харуудтай архидаж
Авгай хүүхэнд донтож
Алба ажлаа умартаж
Ашиггүй цагаа өнгөрүүлж

Эрдэм номондоо нойлтож
Эргүүтсэн тархиа угаалгаж
Эсэргүү санаагаа бичиж
Энхбаяр ахтайгаа арцалдаж

Ингэж явдгаа боливол таарна
Ийм амьдралаа зогсоовол зохино
Индранила энд сууж байна
Ийнхүү бичихийг маань дэмжиж байна


Энэхүү мэндчилгээнд нэнэ баяртайгаар нэгдэнд орохын ялдамд эрхэм Марь ноёнтон танаа хандан алдаа ташуу мэдээлэл цөөн буйг залруулья. Нэгдүгээрт, Сарлагтай ноёнтон бээр Таны болгоомж алдан илтгэсэн шиг нас сүүдэр 27-г зооглож байгаа бус, түүнээс нэжгээд жилээр илүү өтөл буурал болсныг анхааралдаа авна уу. Хоёрдугаарт, тэрбээр Uncle Otgonbayar-ын хоёрдугаар бус чухам ууган хөвгүүн болон хорвоод мэндэлсэн мэт санагдмой. Гуравдугаарт, эрхмийн соён гийгүүлэхүйн хийгээд засаглахуйн намтрын хуудаснаа нэгэнтээ өөрийнх нь ам алдснаар "намайг Их Хуралд байхад" хэмээсэн үгнээс эш татан дүгнэвээс, Монголын парламентад суудал эзэлж байсан болохыг олж илрүүлэн нэмж болох мэт. Эцэст нь дуртай дуучны хувьд сүүлийн жил гаруй хугацаанд олонхи Монголчуудын адилаар "А" (энэ хүн болвоос мөнөөх Са сайдын femalelogy судлалаар бүтээсэн эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт томоохон өгүүллийн сэдэв болсон "А" бус харин адил нэрт өөр хүмүүн бөгөөд эдүгээ НҮБ хавиар манаргаж яваа сурагтай байсан)-ийн улаан биш гэхэд ягаавтар фэн болж буй. Хэдий тийм боловч Сараагаас урваж хаялгүйгээр "араар нь тавьж буй" хэрэг мөн. Энэхүү авьяас нь түүнд нэлээн хэдэн хүүхэнтэй зэрэгцэн амраглах чадварыг бас бүрдүүлж өгдгийг хэлэхэд хилсдэхгүй биз ээ (JOKE):

Ийнхүү Са сайд Танаа:

Ирэх жилдээ ба түүнээс чинагш

Урдуураа улаан хөлтнийг гаргалгүй бабникдаж

Уухаараа ухаан санаагаа алдтал боевикдож

Хууль бус аливаа үйлдэл чинь өөдрөг цэцэглэж

Хуучин шинэ олон амрагууд чинь хүрээлэн бүчиж

Авгай хүүхний тэнгэр ивээлээ өгч

Авилга хахуулийн олз үүдээ нээж

Архи дарс далай мэт уудам бялхаж

Ажил хөдөлмөр ГУЛАГ мэт шууран гялалзаж

Докторын сэтрийг инээж суунгаа гуядан авч

ДОХ-ын шинжилгээнд орох бүхэндээ "негатив" гарч

Эрдэм судлалын JIHAD-ыг эцэж цуцалгүй явуулж

Эхнэр богтлох CRUSADE-ийг эргэж буцалтгүй өрнөөж

Улс гэрийн шамбалын дайнд уураг тархиа чилээж

Учир битүүлэг далд тайлалд үлдсэн нөхдөө мунхруулж

Хэтэвч дүүрэн цахим төгрөгийн карттай болж

Хэнхдэг дүүрэн уруулын будагны толботой явж

Машкаист сургааль түгэн дэлгэрч

Марксист намыг түргэн булшилж

Нанчидыг тойрон хүүрнэхэд сонин түүх өгүүлж

Нанхиадыг тогтоон барихад сурч мэдснээ зориулж

НАТО-той сээтэгнэхэд чухаг үүргийг гүйцэтгэж

Нацист хэлбэрийн суртлыг нам төрд нэвтрүүлж

Үйлс бүтээл нь Эрхард шиг бүтэмжтэй

Үүрэг зорилго нь Пиночет шиг ойлгомжтой

Зугаа цэнгэл нь Клинтон шиг ханамжтай

Зураг дүр нь Мао шиг хүртээмжтэй

Аймшигт хүч нь Сталин шиг найдвартай

Аюулт суртал нь Гитлэр шиг халдвартай

Эсгэх дүр нь Далай лам шиг нигүүлсэнгүй

Эргэлт удирдах нь Лэнин багш шиг эрсдэлгүй

Дайснаа дарамтлах нь хоёр Буш шиг шийдэмгий

Дайсандаа ялагдах нь Бин Ладен шиг шилрэмтгий

Найруулах хор нь Элбэгдорж шиг хөнөөлтэй

Найз хүүхнүүд нь Кеннеди шиг зүүгдээстэй

Зохиол үлгэр нь Энхбаяр шиг үнэмшилтэй

Зорьсон хэрэг нь Вашингтон шиг амжилттай

Зооглох сархадаар Брежнев шиг цадаастай

Зочлох аялалаар Хрущев шиг булаастай

Эрх мэдэл нь Фахд шиг хязгааргүй

Эрч хүч нь де Голь шиг мохошгүй

Бусармаг үйлдэл нь Кадар шиг чимээгүй өнгөрч

Буянт үйлс нь Дубчек шиг мартагдахгүй яригдаж

Аугаа Са сайд Танаа:

Айсуй жилдээ ба түүнээс чинагш

Аальгүй эмсийг тааллаар эдэлж

Архи дарсыг тааваар хүртэж

Гүрүүшиг тавилгүй пиво ууж

Гондоом тайлалгүй секс хийж

Машинаа танихгүй баян болж

Мафиа үүсгэхээр өнөр болж

Гучин жил гуйлгачилж дуусаад

Дөхин жил дөвчигнөж өнгөрөөгөөд

Тавин жил танхайрч

Жаран жил жаахан охид эргүүлж

Далан жил далдаганан савж

Наян жил найраа хийж

Ерэн жил ебалдаж

Зуун насыг н асалж

Зургаадай таягийг тоохгүй алхаж

Зураг патиараа сонинд тавиулж

Зурагт радиогоор залхтал гарч

Үхэж өгөхгүй зовоож

Үүр биднийгээ дарамтлаарай

MDK


Эх сурвалж: http://mashbathobbies.blogspot.com/2008/02/blog-post_28.html

Friday, September 18, 2009

Хорхой шавьжнуудад хандан хэлэх үг ...

Хорхой шавьж шиг улсууд
Хорвоогоор нэг дүүрчээ
Хоргодох байр, хоол хүнс, хүсэл тачаал л
Хоосон сэтгэлийг нь зогоодог бололтой

Өчүүхэн төдий өөрсдийн амиа
Өргөж явахыгаа тэд амьдарсанд тооцно
Өрөөл бусдыг эд агуурс шиг сэтгэнэ
Өнөөдөр л болж байвал өөр юу ч тэдэнд хэрэггүй

Эх дэлхийдээ тэд хоноцийн сэтгэлээр хандана
Эргэн тойрноо тэд авахын нүдээр харна
Эн чацуу байхаа л тэд амьдралын зорилгод тооцно
Эх орон тэдэнд ярианы сэдэв төдий

Ингээд бодоод байхаар тэд
Ирээд буцдаг ялаатай ялгаа юун
Итгэл үнэмшил гэж үгүй болохоор нь
Ихийг хүсээд ч юу хийнэ
Related Posts Plugin for WordPress, Blogger...