Showing posts with label my notes. Show all posts
Showing posts with label my notes. Show all posts

Friday, March 2, 2012

Үндэстэн - ?

Эх сурвалж:
Улс төрийн байгууламж (Үндсэн хуулийн эрх зүй)., Морис Дюверже, 1955 (Францын их сургуулиудын хэвлэл) - Хянан тохиолдуулсан Т.Төмөрхүлэг., Улаанбаатар 2007

Хуудас: 63-64

Үндэсний хамтын нийгэмлэгийг тодорхойлж буй бүрэлдэхүүн хэсгүүд нь олон янз.

  1. Бодит болон хийсвэр бүрэлдэхүүн хэсгийн хуурмаг ялгаа - Зарим хүмүүс бодит бүрэлдэхүүн хэсэгт, тухайлбал, арьс өнгө, хэл, шашин шүтлэг, газар нутаг гэх мэтийг, хийсвэр бүрэлдэхүүн хэсэгт үүх түүхийн дурсамжийн нэгдмэл чанар, туйлын зорилгын нэгдмэл байдал, хамтаараа амьдрах хүсэл сонирхол гэх мэт ялгааг багтаадаг. Ийм ялгаа нь үндэслэлгүй мэт. Үнэн хэрэгтээ "бодит" хэмээн нэрлэж буй бүрэлдэхүүн хэсгийн гол зүйл нь үндэсний хамтын нийгэмлэгийн гишүүн байх саналга сэтгэлэг юм. Арьс өнгө, хэл, шашин шүтлэг ч үндэстнийг бүрдүүлдэггүй. Харин арьс өнгө, хэл, шашин шүтлэгийн тухай саналга л түүнийг буй болгодог. Тухайлбал, Германд арьсны үзлийн онол үндсэрхэг үзэл гарахад гол үүрэг гүйцэтгэсэн. Энэхүү онол шинжлэх ухааны үүднээс (дэлхий дахинд цэвэр цус гэж байхгүй тул "ари цус" гэдэг ойлголтод нухацтай хандах үндэс үгүй) хуурмаг, энэ талаар нөлөөлөх зүйлгүй. Арьс өнгөний тухай домог л ихээхэн чухал. Мөн XIX зууны үед төв Европод үндэсний хэл ихэд сэргэсэн нь үндэсний үзэл хөгжих үндэс болсныг тэмдэглэх нь зүйтэй (өнөөдөр үүнтэй төстэй үзэгдэл Фламандад болж байна). Үүнтэй төстэй ажиглалтыг үндэсний эв нэгдлийн хөгжилд ихээхэн нөлөөтэй газар нутгийн тухайд хийж болох юм. Германы "амьдрах орон зай"-н онол нь францын "байгалийн хил хязгаар"-ын онолын нэгэн адил бодит байдалтай нийцэхгүй. Амьдрах орон зайн тухай ойлголт арилжаа наймаанд тулгуурласан эдийн засагтай үед ямар ч утгагүй. Гол мөрөн, уулс, далай тэнгис зэрэг байгалийн хил хязгаар салгадаггүй харин нэгтгэдэг. Тухайлбал, Рейн мөрний соёл иргэншил, Альпын нурууны соёл иргэншил, Газрын дундад тэнгисийн соёл иргэншил гэж бий. Харин амьдрах орон зай, байгалийн хил хязгаарын тухай домгуудад итгэх нь үндэсний эв нэгдлийг бэхжүүлдэг.
  2. Түүх болон хэвшмэл хэв шинжийн (стереотип) үүрэг - Үндэсний хамтын нийгэмлэгийн бүхий л хүчин зүйлийн дотроос эцсийн бүлэгт түүх л хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн болов уу. Энд мөн л бодит, шинжлэх ухааны үндэстэй түүхийн талаар яриагүй. Ард түмэн бүр өөрсдийн өнгөрсөн түүхийг их бага хэмжээгээр домог болгон дүрсэлж, өөрсдийн чиг хандлага, шаардлагаа зөвтгөхийг хичээдэг. Бүх улс оронд түүхийн хичээл заах нь үнэндээ эх оронч үзлийн боловсрол бөгөөд шинэ үеийнхний оюун санаанд үндсэрхэг сэтгэлгээг тэтгэх арга хэрэгсэл болно. Түүхээр аль нэг улсын иргэд бусад улсын иргэдээс ялгарах өөрсдийн онцлогийг (үнэн, эсвэл худал байж болно. Хамгийн гол нь үнэмшигдсэн байх нь чухал) мэдэрдэг. Ийнхүү аль болохоор адил байх хандлагатай үндэсний "хэвшмэл хэв шинж" (стереотип) бүрэлдэн тогтоно.

Saturday, January 21, 2012

Төр, эрх зүйн тухай ёст үгс



“Тогтоосон тоглоомын дүрмийг хэн ч мөрдөхгүй байгааг тоглогчид “мэдмэгц”, эсхүл ашиглах зохих боломж гармагц тэр нь байхгүй, үйлчлэхгүй учраас түүнийг тоохгүй болж тухайлбал, хүн алсан этгээд ба тогтоосон журмыг зөрчиж байгаа ч түүнд хариуцлага ноогдохгүй гэж үзэхэд хүрдэг ба энэ нь тухайн тохиолдолд нөгөө журам гэгч нь алга болжээ гэдгийг харуулдаг.”

М.Вебер


Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай!

Цагаан хаш чулуун дээр сийлсэн Их Монгол улсын төрийн тамган дээрх бичээс


Чингис хаан хэлсэн нь: “Урьд хулгай хийх, дээрэмдэх болон баячууд нь ядуучуудыг үл тэтгэх, доодос нь дээдсээ үл хүндлэх явдал олонтой гаргадаг байна. Хулгай, дээрэм хийгчид ч яллагдахгүй явсаар иржээ. Харин би ийм үндэстнийг нэгтгэн захирах үүрэг хүлээсэн тул нэн тэргүүний тэд нарыг эмх замбараа, ёс журамтай болгох нь чухал болно” гэжээ.

Рашид-Ад-Диний судрын чуулган


“Эрх зүй бол хувь хүний ухаан бодол, хууль тогтоогчийн хүсэл зоригийн бүтээгдэхүүн биш. Энэ нь түүхэн үйл явцтай уялдан хөгжиж байдаг нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн итгэл үнэмшил. Эрх зүй нь ард түмний хэлтэй адил ямар нэг тодорхой хувь хүн, бүлэг хүний бүтээлээр тодорхой үед бий болдоггүй. Эрх зүй ард түмний түүх, соёлтой (зан заншил, байгууллага, урлаг, хэв маяг) харилцан нягт уялдаатай оршин хөгжиж байдаг. Зан заншил ба шинжлэх ухаан нь ард түмний оюуны илэрхийлэл болохынхоо хувьд эрх зүйн уг гарвал болдог.”

Ф.Савиньй


Үзэл бодлын болон үг хэлэх эрх чөлөө зайлшгүй чухал гэдэг нь гурван зүйлээр үндэслэгдсэн байдаг. Нэгдүгээрт, гадуурхагдаж буй аль ч үзэл бодол үнэн байж болно. Хоёрдугаарт, тэрхүү үзэл бодол алдаатай ч зарим талаар үнэн байж мэднэ, зонхилж буй үзэл төгс үнэн байх нь ховор. Гуравдугаарт, зонхилж буй үзэл үнэн байлаа ч тэр нь догма болж хувирах нь элбэг.


Жон Стюарт Милль


“Нийгэмд нэгдэхээс өмнөх үеийн хүмүүсийн жам ёсны байдал нь дайн, дайн дажиндаа бүр бүгдийн эсрэг бүхний дайн байлаа. Дэг журам, эмх замбараагүйн хөлд автсан газар орон бол хүн бүхэн “ганцаардмал, ядуу даржин, хүйтэн зэвүүн, зэрлэг бүдүүлэг” амьдралаар амь зогоосон айдас хүйдсийн ертөнц байжээ. Эл учир олзлон булаалдах дайн байлдааны үргэлжийн айдас түгшүүр, сайн сайхныг эрмэлздэг хүн бүрийн уг чанар ийм байдлаас гарах гарц, энх амгаланг хүсэн эрэлхийлэхэд хүргэсэн байна."


Томас Хоббс


Иргэдийн хоёр хэсэг нь буюу “боловсролгүйн үнэн байдлыг эс ойлгодог хүмүүс ч тэр, мөн бүхий л амьдралынхаа турш өөрөө өөрийгөө боловсруулж хүмүүжүүлэх ёстой хүмүүс ч тэр “төр” удирдахад тохирохгүй юм. төрийг амжилттай удирдах гол үндэс бол төрийг удирдаж, түүнийг хийхийг хүсч байгаа хүмүүс биш харин төрөөр тэжээгдэхийг хүсдэггүй хүмүүсийг төр удирдахад оролцуулах явдал.”

Платон


Хаан нь эрх баригчийн хувьд татвар авах эрхтэй боловч харьяатуудаа хамгаалахгүйгээр татвар авбал тамд очно.


Манугийн хууль


“Бид дараах үнэнийг маргаангүй нотолж байна. Бүх хүн эрх тэгш бүтээгддэг бөгөөд, тэд бүтээгчээсээ хэзээ ч салгаж үл болох хэд хэдэн эрх, тухайлбал: амьд явах, эрх чөлөөтэй байх, аз жаргалд тэмүүлэх зэрэг эрхтэй төрдөг. Энэ эрхээ хангахын тулд хүмүүс төрөө байгуулж, ... шударга засаглал нь ... зөвшилд үндэслэгдэнэ ...”

Нэгдсэн улсуудын тусгаар тогтнолын Тунхаглал – Филадельфи, 1776

Sunday, December 25, 2011

Sunday, November 13, 2011

Thursday, August 25, 2011

Thursday, May 19, 2011

Бичиг

“Улсыг эзлэе гэвэл түүхийг нь мартуул. Түүхийг нь мартуулъя гэвэл бичгийг нь өөрчил”

Күнз

Технологи ба цэрэг дайны асуудал (ДI, ДII дайны үед)




[“War, Peace, and International Politics”, Third Edition, David W.Ziegler, 1984] номноос өмнө (2009) орчуулсан агуулгаа нийтэллээ.

Дэлхийн Нэгдүгээр дайн эхэлсэн эхний нэг сарын хугацаанд л гэхэд Франц улс 1,300,000 цэрэг дайчлан тулаанд илгээжээ. Гэтэл ганц 1914 оны 8 сард л гэхэд 600,000 хүний хохирол үзэв. 1916 оны 7 сарын 1-ний ганцхан өдрийн дотор Британи 140,000 цэргээр довтолгоон хийж, 60,000 хүний хохирол амсав. Өөр нэг тохиолдолд Францын арми 60 хүрэхгүй км газар урагшлахын тулд 160000 хүний хохирол амссан байна. Пасчендайлид Британи 370,000 хүний хохирол амссан боловч юу ч олж авсангүй...

Германы тухайд аливаа бүс нутаг, дэлхийн дайн тус орны хоёр талд, хоёр фронт дээр явагдах нь ойлгомжтой байсан тул мобилизацид маш их ач холбогдол өгөн нэн түрүүнд өөрийн төмөр замын хөгжингүй бүтцээ ашиглан нэн даруй Францыг буулган авч, эргээд тэр хүчээрээ Оросоос ирэх давшилтыг тогтоон барих байв. Тэдэнд угаас Оросын аварга армийг ялах төлөвлөгөө байсангүй...

Германчуудын стратеги нь тэдний технологийн давамгайлал дээр суурилж байв. Үүнд нэн ялангуяа пулёмот орж байжээ. Гэхдээ талууд аль аль нь бодит байдалд технологи чухам дайнд ямар үр нөлөө үзүүлэх, хэрхэн ашиглах талаар бага судалсан байдаг. Ийм технологийн нэг нь хорт хий байв. XIX зуунд аж үйлдвэр хөгжин хлорин мэтийн аюултай химийн бодисууд гарч ирсэн байжээ. Үүнийг дайнд хэрэглэхээс сэрэмжлэн 1899 онд Хаагийн бага хурлаар олон улсууд хийгээр байлдахыг хууль бус хэмээн үзэх тухай заасан. Гэвч 16 жилийн дараа дайн эхлэхэд талууд өөр өөрсдийн байлдааны арга барил мухардахыг хараад хорт хий дайны мухардлаас гаргаж магад хэмээн сэтгэжээ. 1915 оны 4 сарын 22-нд Бельгийн нутагт тулсан Францын эсрэг Герман хорт хий хэрэглэсэн бөгөөд энэ санаа нь амжилттай болох нь батлагдав. Францын цэргүүд ухран фронт дээр 4 км онгорхой зай гарчээ. Харин 1915 оны 5 сарын 1 гэхэд францчууд хорт хийн баг хэрэглэх болов. Ингэснээр уг зэвсэг үр нөлөөгүй болчихов. Дэлхийн I дайнд 1.3 сая хүн хорт хийнд өртсөнөөс 91000 нь амь насаа алдлаа. ...

Германчууд мөн усанд шумбагч ашигласан нь шинэ зэвсэг байв. Ингэснээр тэнгис дэх Британы давамгайллыг аргална гэж үзэж байлаа. Германчуудын тооцоолсноор тэд сард 600,000 тонны багтаамжтай хөлгүүдийг устгах боломжтой бөгөөд ингэвэл 6 сард Британы эдийн засгийн засаг сүйрэх ёстой байв. Үнэхээр ч Германы тооцоолол үнэн байж, эхний 5 сард л гэхэд Герман сар тутам 658,000 тонн хөлгийг живүүлж байжээ. Гэсэн хэдий ч энэ нь Британы зүгээс ямар хариу арга хэмжээ, бодлоготой тулгарах вэ гэдэг дээр алдсан байв. Өөрийн хөлгүүдээ живүүлсэн тулАмерик дайнд орж, ... энэ нь Герман техникийн тооцооллыг зөв хийсэн боловч улс төрийн тооцоолол, шийдвэр нь буруу болохыг баталжээ. Ингэснээр асар том аж үйлдвэрлэлийн хүчин чадал, хүний нөөцтэй АНУ барууныхны ялалтын тулгуур болов...

Дэлхийн Хоёрдугаар дайн эхлэхэд хүмүүс технологиудаас сүрдэн, дайныг ямар аймшигтай болох бол гэж төсөөлж ч чадахгүй байв. Нэн ялангуяа хорт хий. Хорт хийг онгоцноос хотууд руу хаяна гэж хүлээж байсан байна. Гэсэн хэдий ч 1941 онд япончууд хятадын эсрэг хэрэглэснийг эс тооцвол Дэлхийн Хоёрдугаар дайнд хорт хий ашиглагдсангүй. Харин онгоцоор маш өндөр сүйтгэх цар бүхий бөмбөг хаяж байсан юм. Гэхдээ дэлхийн Хоёрдугаар дайны шийдвэрлэх зүйлс газар дээр явагдав. Нисэх онгоцыг газрын ажиллагааг дэмжих тактикийн шинжтэй л ашиглаж байлаа. Харин стратегийн түвшинд биш байсан юм. Үүний шалтгаан нь агаарын довтолгооныг эсэргүүцэх хамгаалалт хүчтэй хөгжсөнөөс үүджээ. Нэгэн жишээ дурьдахад Германы ялагдсан Британы төлөөх тулаанд нисгэсэн онгоцнуудын 10 илүү хувь нь сөнөж байсан нь дэндүү зардал өндөр тулаан болгосон юм. 1942, 1943 оны Британи, Америкийн ажиллагаанууд үүнээс ч өндөр хохиролтой байлаа. Нөгөө талаар бөмбөгдөлтийн онч, оновчтой байдал тааруу байв. 1941 онд Британы эзэн хааны агаарын цэргийн хүчний тооцоолсноор бөмбөгдөгчдийн 20 хүрэхгүй хувь нь л байнаасаа 120 км.кв дотор бууж байв. Шигүү хамгаалалттай дүүргүүдэд дөнгөж 7% нь л 120 км.кв дотор буужээ. Түүнчлэн бөмбөгдөгчдийг оновчтой ашиглаж чаддаггүй байсан бөгөөд зөвхөн 1944 оны 6 сараас л төвлөрүүлэн бөмбөгдөх болсон юм. Харин 1945 оны 8 сарын 6-нд АНУ Хирошимад анхны атомын бөмбөг хаясан, мөн Токио зэрэг хотуудад илүү их тэслэх чадвартай, галдан шатаах чанартай бөмбөг хаясан нь агаарын хүчний ач холбогдол, үр дүн дэлхий нийтийг хэрдхийлгэв. Зөвхөн ганцхан онгоцноос хаясан ганцхан бөмбөгний үр дагавар дэндүү аймар байлаа. Хирошимагийн бөмбөгний хүч 14000 тонн ТНТ-тэй дүйцэж байв. Энэ нь Лос Аламосын лабораторийн эрдэмтдийн тооцоолсон 700-1500 тонноос 10 илүү дахин илүү байжээ. Ингэснээр технологи бол дайны ялалтыг авчрагч гэж үзэхэд хүргэжээ. Энэ нь орчин үеийн аж үйлдвэржсэн эдийн засаг болон шинжлэх ухааны хөгжил нь цэргийн хүчийн салшгүй том хэсэг гэдгийг нотлон харуулав...

Геополитикийн 10 шалгуур


Н.Спикмэн улс гүрний геополитикийг хэмжих 10 шалгуур гэгчийг гаргаж тавьжээ.

1. Нутаг дэвсгэрийн гадаргуу
2. Хил хязгаарынх нь байр байдал
3. Хүн амын тоо хэмжээ
4. Ашигт малтмалын хэмжээ
5. Эдийн засаг, технологийн хөгжил
6. Санхүүгийн чадавхи
7. Үндэстний нийтлэг ба нэг үндэстэн мөн эсэх
8. Нийгмийн интеграцийн түвшин
9. Улс төрийн тогтвортой байдал
10. Үндэсний ухамсар гэсэн шалгуурууд байх ажээ.

Эх сурвалж: Евразийн Геополитик, Олон Улсын Харилцаа: Одоо ба ирээдүй., Д.Баярхүү, 2002

Some notes of the day


“Хүн төрөлхтөн өнөө цагт түүхэндээ анх удаа өөрсдийгөө хүйс тэмтрэхүйц зэвсэгтэй боллоо... Зөвхөн тушаал өгөхийг л хүлээж байна. ... ганцхан удаа л ...”
Уйнстон Черчилль

Дайн бол дан ганц цэргийнхэнд итгэж даатгахад дэндүү ноцтой айхавтар асуудал юм.”
Жоржэс Клеменцау

“Энэ бол их гүрнүүдийг дагаж намирсан хүний хувь тавилан. Бүх шүүс нь шахагдмагц түүнийг хаях болно.”

Омар Торрижос Херара-Ираны Шахыг хэлсэн нь

“Би цөөхөн хэдэн хувьсгалт тунхаглалыг дэлхийн хүн ардад хүргэнэ, тэгээд амаа хамхина.”
Леон Троцкий

“Цагдаажсан улс л амар амгалан байдаг.”
Вэрнон Ван Дюк

“Сэлэм барилгүй хийсэн гэрээ хэлэлцээр бол зүгээр л хоосон үг юм.”
Томас Хоббс

“Капитализм нэг туйл дээр оршин тогтнож, олсон амжилтаа бэхжүүлж, цааш хөгжиж байна. Нөгөө туйл дээр байлдан олсон байр сууриа бэхжүүлж, ялалтын замаар урагшаа давшигч Зөвлөлт байгуулал оршиж байна. Одоо хэн нь хэнийгээ вэ гэдэгт асуудлын хамаг учир оршино”
Сталин В.И

Хуультай цуг хуурамч зүйл заавал байдаг.
Италийн зүйр үг

Түрээсэлсэн машиныг хэн ч угаадаггүй.
АНУ-ын Сангийн сайд Л.Саммерс

“Ангийн үзэл суртлаар зэвсэглэсэн “Тавдугаар цуваа” бараг хагас зуун жил Москвагийн төлөө ажилласан бол барууныхан ардчиллын үнэт зүйлсээ тулгах гэж мөн хагас зуун жил махарчээ. Зөвхөн хүчний тэнцвэрийг хадгалах, улмаар нийгэм-улс төрийн системийн давуу талаа илтгэх гэж энэ 50 жилд хүн төрөлхтөн сансрын уудмыг эзэмшиж, түүхнээ зүүдэлж ч байгаагүй атом, цөм, хими, бактериологи, радиологи, лазер, нейтрон сансрын гэх мэт аюултай зэвсгүүдийг бүтээж, мэдээллийн технологид өөрсдөө хөтлөгдөн сүүлийн 500 жилтэйгээ тэнцэх их үсрэлтийг хийсэн билээ.”
Д.Баярхүү

Төр улс орон зайгаа тэлж өргөжүүлэхдээ хөгжилдөө хамгийн чухлаар шаардагдах бүс нутаг: далайн эрэг, гол мөрний сав газар, тал хөндий, ерөөсөө баялаг нутаг дэвсгэрийг эзлэн авахыг хичээх хэрэгтэй.
Б.Ратцэль

Хэн дорнод Европт хяналтаа тогтооно, тэр дэлхийн зүрхэн газарт давамгайлна, хэн дэлхийн зүрхэн газарт давамгайлж чадна, тэр дэлхийн арал дээр ноёлж чадна, хэн дэлхийн арал дээр ноёлж чадна, тэр дэлхийд ноёлно.
Х.Маккиндэр

Төр улс бол газар зүйн орон зай, төр улс бол ард түмэн, төр улс бол аж ахуй, төр улс бол нийгэм, төр улс бол удирдлага. Энэ 5 эд эрхтэн энхийн цагт хамт хөдөлмөрлөнө, дайны цагт хамт тулалдана.
Рудольф Чэллен

“ Аливаа тал дан ганц өөрийн ашиг сонирхолд хөтлөгдөх нь эцсийн дүндээ бүгдийн хувьд таатай бус үр дүнд хүргэнэ”
Аксельрод

Monday, May 16, 2011

huuh

iim zuil olloo hehe. 1-r kurstee hicheelee hiihgui iim zuil hiij yavdag bjee :D
uunees hoish lav 20-iod web hiihed ih, bagaar oroltsson bna.

http://gundegee.psend.com/

http://www.gundegee.tk/ - anhny domain blaa. Tokelau hemeeh nomhon dalain jijig arlyn domain buguud ug aral n 10 sq.km nutag devsgertei, 1400 huntei yum bna. Ug domain barag l unegui bolovch tus arlyn DNB-nii 10 %-iig burduuldeg geh yum -http://en.wikipedia.org/wiki/.tk ; http://en.wikipedia.org/wiki/Tokelau .

Sunday, May 15, 2011

Uurtuu


Chuham enehuu postyn garchgiig “Uurtuu” hemeen garchiglasan maani minii huvid chuhald tootsogdson uchir edgeer zarchmuudad tuvlurch ajillaj buig iltgene bui za. Harin tugeemleer hen negend sanal bolgosongui, gehdee hereg bolj yuny magad :)


Jich: zarim negen hun edgeeriig unshaad loser gedeg onosh tavij medeh yum. Bitgii yaar, sain unsh, kkk. Er n loser esehee hun uuruu uurtuu dugnehees busdyn tuhaid loser bish bhyn tuluu yavna gedeg utgagui bh taltai shuu. Jigteihen mundag murtuu yag jinhene loser gemeer olon huniig bi meddeg, mederdeg.



Tusuuluh bish, harin amidar
  • Tusuulliin hureegee evd. Uchir n tusuulluud min zaluu nasny hurts hurts untsguudtei, boditjih eseh n todorhoigui, ungursun, odoo, ireeduin dund zovooj irsniig huleen zuvshuuruhuus uur argagui. Ene n bi buuj ugch bgaa, bi hen ch bish bolj bgaa gesen ug bishee. Seized, possible, prospective, potential bolood projective vision-uud, value-nuud, goal-uud, mission-uudaa heregtei, hereggui, tsag n bolson, bolooguigeer n angilaad, hereggui buyu dald hiij hadgalah shaardlagatai zuilsee 5 jil, 10 jiliin hugatsaataigaar chemodandaa hiij hadgalah n zuitei bna.
  • Tusuulliin uurtuu tavidag shalguuraar unuugiin uuriiguu buu yalla. Ene hoyoryg yalgaj salga. Ogtsom usrelt, shiljilt hiih gej uuriiguu zovooh n teneg yavdal yum. Ingeh n buteemj, eruul mend, setgel zuin huvid mash hor urhagtai bh bolno. Zamyn zurgaa olon urtuuteigeer zuraglaad yavah yostoi chiglel ruugee suum suumuur alh.
  • Horvoo ertunts uuriin gesen zui togtoltoi, tsag hugatsaatai bdag. Bugdiig hyanah gej buu ulair. Ene n buu temts gej bgaa yum bish, harin utga uchirtai temts gesen ug yum.
  • Amidralyn turshid alsyn haraa, zorilgo zoriltuudad jijig jijig zasvar orsoor bh bolno. Tiimees etssiin zogsool deer tulguurlahaasaa iluuteigeer odoo tsagiin ur dung chuhalchil. Huleelt tsegtsreegui tsagt daramt boldog. Nemj helehed ur dund chiglesen amidral, processd chiglesen amidralyg hosluulsan hun l amjiltand hurdeg bh.

Huvi tavilan, saihan amidrald itge
  • Tusuulliin huleesend zuugdelgui turhen zuur amidarch amjij bgaa met bai. Bi amidralaa herhen mederdeg ve gedeg min minii yu bodohyg nuhtsulduulne, bodol min bodit bdal bolno. Tegeheer bodit bdalaa neesnii daraa songoltoo huu. Bitgii hudlaa tusuululd barigd. Zugeer l urs. Life is not a destination, but a journey. Ene ugiig uhaj oilgo.
  • Bidnii tugshin aidag, uurlan buhimddag zuilsiin zarim n tsag n boloogui, “Bi yavj bna, Beijing suuj bna" geh helts tudii bdgiig sanaj aih, uurlahyg ali boloh toormozloj, odoo tsag deeree bodit actiontoi amidar. Uuruur helbel hojih, hojigdohdoo sanaa zovohoo hyazgaarlaj, harin herhen uildej buidaa anhaaral tavi.
  • Medremjiig horij, hyazgaarlah yum bol ter medremj chin tanaas salahgui dagasaar bh bolno. Tiimees zarimdaa tedgeeriig chuluuluh bolomj, tsagyg uurtuu garga.

Jargaltai ajilla
  • Amjiltand hurehiin tuld shurguu, achaalaltai, hariutslagatai, hund huchir hudulmur erhleh yostoi. Uuniig sonsohod daramttai bish bna gej uu? Boli. Ajil bol zovlon bish. Hen negnii huvid ajil n uchuuhen tudii uulen chuluunii naryg uzehiin tuld davj, daah yostoi hund zovlond tootsogddog bj boloh yum. Gehdee amidralyn min 1/3-iig ezelj bui enehuu aguu ih talbart bi huvidaa uuriinhuuruu bh bolno.
  • Ehleed ajlyn amjilt gedgee todorhoil. Er n ajlyn amjilt gedeg jargaltai amidralyn neg heseg bish gej uu? Yamar ajil namaig jargaltai bolgoj bna ve? Tuuniigee hii. Uuniig mushgin yamar zorilgo tanyg jargaltai bolgoj bna ve gej oilguuzai. Zorilgo neg hereg. Ter bol ireedui tsag dahi boditjih bolood boditjihgui tusuulluud bdag. Hun bolgon zorilgotoi. Gehdee zorilgodoo hurdeg hun tsuuhun l bdag. Uchir n zarim humuus zorilgo hemeeh tusuulliin huleesend barigdaj, horigdoj amidardag. Ene n huvi huniihee huvid denduu hohiroltoi bh n ch bii. Ali boloh odoo tsagtaa buteemjtei, urnuun bh ajil hii. Ingesneer amjiltyn magadlal chin urt hugatsaandaa iluu bh bolno.

Oroldlogoo zogsooj amar
  • Mongoloor duuren oroldlogo hiij bui humuus, end manai niigmiin shiljilt, hyamral, todorhoi bus bdluud ch nuluulj bna. Tegehdee etses tugsgulgui oroldloguud chin tsagyg alj, tanyg urj duusch bgaa met sanagdval, herev enough is enough gej dugnevel eersen olon oroldloguudaa zogsoon uurtuu amralt av. Zarim oroldlogo chin ogt undeslelgui, shaardlagagui bj bolohyg ch oilgoh bolno. Alivaa negen tusuululd horogdohyn tuld oroldoj bhyn orond uuriin ontsgoi ugugduhuun deeree tulj ajilla.

Friday, May 6, 2011

Monday, April 18, 2011

Соёлын ялгаа


Зөвхөн ганцхан үгнээс бид соёлын ялгааг олж харж чадна: англи хэлний clock runs буюу цаг гүйж байна, испани хэлний clock walks (el reloj anda) буюу цаг алхаж байна; эндээс хэлний ялгаа соёлын ялгааг илэрхийлдэг нь тодорхой байна. Испанийн соёлд хүмүүс минут бүрийг бүрэн дүүрэн тааламжтай өнгөрөөхийг эрхэмлэдэг бөгөөд тэдэнд хүмүүст зориулах, хувийн харилцаа үүсгэхэд зориулах, сайхан орчин бий болгохын төлөө зориулах цаг ямагт байдаг.

Бизнесийн харилцаанд ч гэсэн эхлээд хэн нэг хайртай хүнийх нь эрүүл мэндийг асуух нь нийтлэг бөгөөд үүнгүйгээр энэ харилцаа нь ихээхэн дарамтан дор болж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Англи хэлт ертөнцөд аливаа зүйлс түргэн өнгөрдөг бөгөөд үүнд амжих нь маш чухал байдаг нь англи хэлний цаг гүйх гэсэн үгнээс харж болно.

Эх сурвалж: Миний хийж байсан рефератаас

Ардчиллын төөрөгдлүүд

Миний бие 2006 онд МУИС-ийг төгсөхдөө "Монгол дахь ардчиллын чанар, түүнийг үнэлэх нь" сэдвээр диплом бичиж байсан юм. (Гэхдээ энэ мэргэжлээрээ ер ажиллаагүй, сүүлд сурсан MBA-ээр амьдралаа хөөж байгаа тул би улс төр судлаач биш шүү.) Диплом маань хүмүүсийн нийтлэгээр төсөөлдөгчлөн энгийн учир шалтгааны хэлхээ, төөрч будилам, тодорхой бус үгэн далай, зохиогчийн сэтгэл хөдлөлийн гажуудалд живчих гээд байдаг нийгмийн шинжлэх ухааны судалгаанд тоон аргыг өргөн ашиглаж, түүнийг индексжүүлэх талаар байсан нь надад сонирхолтой байжээ.
Өнөөдөр нэгэн дүүдээ "ардчилал"-ын тухай мэдээлэл, баримт олж өгөх гээд файлуудаа ухаж байгаад тэр үед цуглуулж байсан зарим сонирхолтой зүйлсийг оллоо. Эдгээрийн нэг нь АНУ-ын улс төр судлаачдын эцгүүдийн нэгэнд тооцогддог, Доктор, Йелийн их сургуулийн Проф. Роберт Далийн"Ардчиллын тухай" номноос хийсэн товч тэмдэглэлүүд юм. Тус ном 2004 онд монгол хэлнээ орчуулагдсан болно.

Монгол дахь ардчиллын тухай эргэцүүлэх тусам гашуун боловч үнэт зүйлийн эрхэмлэлээр биш харин процессын, эволюцийн жамаар хөгжих ёстойг ухамсарлаж, өдөр тутам бидэнд тохиолдож буй, нүдний өмнө өрнөж буй үйл явдлуудыг жигшин зэвүүцэх, буруушаан үгүйсгэхээсээ илүүтэйгээр өнөөгийн байгаа байдлын голдрил нь зөв үү, гажилт байлаа гэхэд энэ гажилт цаг хугацааны болоод хөгжлийн хэр үр нөлөөтэй вэ гэдэгт зовниж, үйл явц голдрилын дагуу ургахад нь чадах чинээгээрээ оролцоогоо хангах юм сан гэж боддог. Үнэхээр болохгүй, бүтэхгүй байгаад бидний амьдралд муугаар нөлөөлөн зовоож буй зүйлс олон ч бид амьдарч буй учраас байнга л зүүж таардаг ягаан, ногоон, саарал шилнүүдгүйгээр аваад үзэхэд Монголд ардчилал хэр байна вэ? Та нар юу гэж бодном?


Ардчиллын талаар Freedom House (2010), Barometer (2007), World Values Survey, Polity III, Transparency гэх мэт судалгаанууд байдаг (холбоосууд дээр дарж Монгол улсад өгсөн үнэлгээнүүдийг сонирхоно уу) бөгөөд эдгээр түлхүүр үгсээр хайгуулдаад интернэтээс олоод харж болно. Роберт Даль гуай бол Ардчиллын чанарын хэмжүүрүүдэд үйл ажиллагааны (хууль дээдлэх ёс, оролцоо, өрсөлдөөн, хариуцлагын хэвтээ болон босоо тогтолцоо), агуулгын (иргэний болон улс төрийн эрх чөлөөг дээдлэх, улс төрийн эрх тэгш байдал) үр дүнгийн (үүрэг хариуцлага) зэрэг 8 шалгуурыг авч үзжээ. Эдгээр шалгуур бүр нь цаашаа дэд шалгууруудад хуваагдаад, тэгээд дэд шалгуурууд нь нэг бус нилээд хэдэн талбарын олон талт судалгаа, баримтын үндсэн дээр тодордог тул яг одоо ямар байгааг тодорхойлох нь төвөгтэй ажил юм. Мөн түүний үндэслэгээний зохистой эсэх тухай бүтээлчээр авч хэлэлцэнэ гэдэг өөрөө нөр их академик ажил хийсний дараа боломжтой болох тул зөвхөн өөрийн субьектив байдлаар үнэлэхэд манайд ардчилал хөгжиж ч болох, ухарч ч болох эгзэгтэй хэвээр байна (энхийн манаа гэдэг шиг ардчиллын манаанд зогсдог ухамсарт иргэд олон болох тусмаа ардчилал хөгждөг болохоор байнга сэрэмжтэй, мэдрэмжтэй байхгүй бол болохгүй) гэмээр байна.

Ингээд диплом бичиж байх үед тэмдэглэсэн зарим зүйлсээ буулгахаар шийдлээ. Эхний бичлэгт Роберт Далийн "Ардчиллын тухай" номны "Төөрөгдлүүд" хэсгийн тэмдэглэлээ тавилаа.

... Нэгдүгээрт, ардчиллын мандал бууралтыг үе үе богино хугацаанд удааширдаг авч ямар нэг алсын оргил өөд жигд дээшээ өгссөн хөдөлгөөн гэж яагаад ч хэлж болохгүй юм. Ардчиллын түүхийг аваад үзэхэд хааяа л нэг өндөрлөг газар таардаг хязгааргүй цэлийх цөл газрын замыг санагдуулах агаад зөвхөн тодорхой агшнаас эхлэн өнөөдрийн оршин байгаа тэр өндөрлөг рүү урт удаан мацах зам эхэлдэг. [Х12]

... Хоёрдугаарт, ардчиллыг мөнхийн бөгөөд уурын машин лугаа нийтэд болон бүх хүнд зориулагдсан зүйл гэж ойлгож болохгүй юм. Ардчиллын хөгжлийг зүгээр л анхдагч гал голомтоосоо үүдэн тархсан, эсвэл янз бүрийн үед, янз бүрийн газарт бие даан үүссэн гэдэг тайлбарыг хэрхэн хийх вэ? [Х12]

... Ардчиллын тархалт нь ямар нэг, магадгүй ихээхэн хэмжээгээр ардчилсан үзэл санаа, зарчмуудын харилцан нэвчилттэй холбоотой, гэхдээ харилцан нэвчилт нь бүрэн тайлбар өгч чадахгүй. Ер нь ардчиллыг гал, зураг, захидал зэргийн адилаар нэгэн зэрэг, нэг газарт бүтээгээгүй байж таарна. Эцсийн эцэст хэрэв тодорхой газарт, тодорхой цаг үед ардчилал үүсэхэд таатай нөхцөл бүрэлдсэн юм бол иймэрхүү таатай нөхцөл ямар нэгэн өөр газарт яагаад бүрэлдэж болоогүй байх билээ? [Х13]

... Ардчиллыг хаана, хэзээ таатай нөхцөл бүрдсэн тэр л газар, тэр л цаг үед тухай бүрт нь шинээр бүтээж байсан гэж үзэж байна. Ийм нөхцөл нь янз бүрийн газарт, янз бүрийн үед үүсч байжээ. Үржил шимт хөрс, хангалттай хур тунадас газар тариалангийн хөгжлийг тэтгэдэг лугаа тодорхой, таатай хүчин зүйлүүдийн хослол нь засаглалын ардчилсан аргын хөгжих хандлагад таатай нөлөө үзүүлж ирсэн биз ээ. [Х13]

… бид хүүхэд байхаасаа эхлэн олон шинэ зүйлсэд дасч, тэдгээр нь бидэнд ойлгомжтой, жам ёсны мэт санагдаад ирэхээр өөрийн эрхгүй яагаад бидний өмнөх үеийнхэн үүнийг олж чадаагүй, яагаад тэд үүнийг өдөр тутмын хэрэг болгож чадаагүй зэргийг гайхдагаа санаад үзэцгээе. Бидний дундаас олон хүн урд өмнө тухайн цаг үедээ бүтээж, нээсэн зүйлсийг байх ёстой зүйл мэтээр ойлгодог. [Х17]

... Бид ардчиллын тухай асуудлуудыг хэлэлцээд ирэхэд: “ардчилал” гэсэн ойлголт нь эрхэмлэлд ч (идеал), бодит байдалд ч адилхан хамаатай болчихдог эгэл нэгэн зүйл их будлиан тарьдаг. Нэг нь ардчиллын эрхэмлэлийн тухай ярьж байхад, нөгөө нь голчлон ардчилсан гэж нэрлэдэг засаглалын бодит системийг ярьж байна. Энэ хоёр юу ярьж байгаагаа тодруулах хүртэл бие биенээ үл ойлгон маргасаар л байх юм. [Х27]

... Гүн ухаантнууд зорилго, эрмэлзэл, үнэт зүйлс гэх мэтийн тухай болон бодит байдал, бодит нөхцлийн тухай бидний төсөөллийн хооронд ямар ялгаа байгаа талаар эцэс төгсгөлгүй маргасаар ирсэн. Эхний бүлэг гаргалгаа нь “Бид юу хийх ёстой вэ? Тухайн нөхцөл байдалд ямар үйлдэл нь зөв байх вэ?” гэдэг, хоёр дахь бүлэг гаргалгаа нь “Би юу хийж чадах вэ? Миний өмнө ямар боломж байна вэ?” гэсэн асуултад өгөх хариултад хамаарна. Эхний гаргалгааг үнэт зүйлсийн (эсвэл ёс суртахууны), хоёр дахь гаргалгааг эмпирик гэж нэрлэдэг юм. [Х27]

... “Ардчилал гэж юу вэ?“ гэсэн асуултад хариулахдаа бид өөрсдийнхөө үнэлэмж дээр буюу юуг нэр төртэй, зөв, хүссэн зорилго гэж үзэх явдал дээр бараг бүрэн тулгуурласан үндэслэл хэлдэг. Зүүнээс баруун тийш шилжих “Ардчилал юунд хэрэгтэй вэ?” гэсэн асуулт дээр ирэхэд ёс суртахууны категориуд дээр ихээхэн хэмжээгээр тогтож байсан бидний үнэлэмж бодит ертөнцөд оршин байгаа шалтгаан - үр дагаврын холбоо, хязгаарлалт, боломжийн тухай өөрсдийн маань төсөөллөөс хамаарч эхэлнэ, өөрөөр хэлбэл тэдгээр нь эмпирик шинжтэй болж эхэлж байна. Энэ бол бид баттай мэдээ, баримт, дам гэрчүүдийн тайлбарлалд ихээхэн хэмжээгээр найддаг. Бодит ардчилалд улс төрийн ямар институтууд шаардлагатай байгааг тодорхойлохыг оролдохдоо бид гэрч баримт, эмпирик дүгнэлтэд илүүтэй итгэдэг. Энд ч гэсэн ардчиллын утга холбогдол, үнэт зүйлсийн тухай бидний анхдагч үнэлэмжээс хэсэгчлэн хамааралтай нь бидний хувьд чухал юм. Үнэн хэрэгтээ бол ардчилсан үнэт зүйлс, түүний шалгуур бидэнд нэн чухал байгаагаас бодит байдалд байгаа ардчилсан институтын шинж чанарын талаар бид санаа зовж байна. [Х32]

Wednesday, April 13, 2011

Neo-colonialism: Core and peripheral states



Шинэ үеийн колоничлол: төвийн гүрэн ба эргэн тойрны улсуудын харьцаа



Хэлбэр
Төв гүрэн юу эрхлэх
Эргэн тойрныхон нь
1
Эдийн засаг
үйлдвэрлэл (зөвхөн бүтээх)
Түүхий эд, зах зээл, хямд ажиллах хүч
2
Улс төр
Шийдвэр гаргах, загварчлах
Хүлцэнгүй, даган дууриагч байх
3
Цэрэг
Батлан хамгаалах, бут цохих
Сахилгажих, шийтгүүлэх
4
Харилцаа холбоо
Мэдээлэл өмчлөх
Мэдээллийг хэлэлцэх эрхгүй
5
Соёл
Сургах, сургамжлах
Амьдрал дээр турших, нотлох

Эх сурвалж: Евразийн Геополитик, Олон Улсын Харилцаа: Одоо ба ирээдүй., Д.Баярхүү, 2002

Thursday, April 7, 2011

Улс төрийн философийн ишлэлүүд


Нэгэнт хүчний элементүүд бие биедээ нөлөөлөх тул тэдгээрийн харилцааны янз бүрийн зохицлын үр дүнг үнэлэх нь үлэмж бэрх юм. Байгалийн нөөцийн дутагдлыг тэргүүний шинжлэх ухаан, техникээр нөхөж болно. Удирдлагыг үзэл суртал сулруулж болно. Бүх элемент үлэмж сүлжилдсэн, үүнээс уламжлан, хийх тооцоо ихээхэн төвөгтэй учир зарим судлагч хүчийг ямарваа нэгэн ухаалаг оновчтой, магадтай тодорхойлох найдвараа алдаж байна. McCelland Ch. Theory and International System. London, 1966, p.22.

Хэрэв хүчийг төр улсын далд чадвар гэж үзвэл түүний бололцооноос бодит байдал болж хувирах нь, өөрөөр хэлбэл түүний хэрэгжих эсэх нь ямар ч тохиолдолд орон, цагийн тодорхой нөхцлөөс хамаарна. Наполеон шиг “хүчийг” мэддэг хүн өөрийн нь талд материаллаг хүч давуу байсан ч (дайсны тал давуу байхыг ярихгүй юм гэхэд) тулалдааны, тэгэх тусмаа кампанит явуулгын эцсийн дүнг угтан хэлэх дургүй байсан нь санамсаргүй биш биз ээ. Эхлээд зодоонд лавхан орох хэрэгтэй, тэгвэл цааших нь мэдэгдэнэ гэж тэр ярих дуртай байжээ. Өөрөөр хэлбэл хүчний харьцааг гагцхүү хүчийг шалгаж л мэднэ. Гарамгай стратегичийн хувьд Наполеон, тулалдааны эцсийн дүн “олон батальоноос”, өөрөөр хэлбэл материаллаг хүчнээс биш, харин түүнийг хэрэглэх тодорхой нөхцлөөс, үйл явдлын гэнэтийн эргэлтээс, үйл явдлын ба харилцан үйлчлэгч үйл явцын урьдчилан хэлэх аргагүй хөгжлөөс, бүх тушаалын цэргийн дарга нарын чадвараас, тодорхойлоход бэрх боловч хэзээд бодитой оршин байдаг цэргийн ёс суртахууны-психологийн байдлаас, өөрөөр хэлбэл харилцан үйлчлэгч, харилцан холбоот хүчин зүйлийн бүхий л цогцоос шалтгаална гэдгийг сайтар ойлгож байлаа. Эдгээрийг урьдчилан тодорхойлох, тооцох нь (хэрэв бололцоотой юм бол) туйлын бэрх бөгөөд гагцхүү харилцан үйлчлэлийн явцад л илэрнэ. Эдгээр нь армийн буюу төр улсын боломжийн чадварыг бодит хүч болгож, эсвэл хүчний дутагдал болгож хувиргана. Э.А.Поздняков. Улс төрийн философи. УБ. 2004, х.532.

“Төгс эрхт” нэгжүүд байнгын тэмцэлд татагдан орсон (байдаг) төр улсуудын системт системт хүч нь цагийн цагт харьцангуй хэмжигдэхүүн байлаа. Бусдаас бүрэн тусдаа оршин буй төр улс “хүчний ашиг сонирхолтой” байж чадахгүй, яагаад вэ гэвэл төр улсуудын холбоо, өрсөлдөөн, мөргөлдөөнөөс ийм ашиг сонирхол урган гарна. Төрийн “хүч” гэдэг ойлголт дангаараа утгагүй юм; бусад төр улсын хүчтэй жишихэд л утгатай болно” Schuman Frederick. International Politics. N.Y., 1933, p.506

Хүчин чадлын онцолборын шинжийг гол болгох нь “улс төрийн реализм” хэмээх чиглэлийн хамгийн сул тал бөгөөд энэ нь ч далд үлдсэнгүй. Поздняков Э.А. Улс төрийн философи. УБ., 2004, х.536

“Хүчний тэнцэл нь санамсаргүй нөхцөл байдал, талархал, жигшил, эсвэл бусад иймэрхүү мэдрэл сэтгэлийн тулгасан зорилгот чанар биш, улс төрийн бодлогын хууль мөн” Churchill Winston S., The Second World War., Vol.1, The Gathering Storm. Boston, 1948, pp.207-208.

“Хүчний тэнцвэрт хуваарь, эсвэл эртний Ром шиг бүхнийг багтаасан нэг эзэнт улсад бүгдийг захируулах энэ хоёроос өөр сонголт байхгүй” Butterfield H. The Balance of Power. In: Diplomatic Investigations. Essays in the Theory of International Politics. Ed. by Herbert Butterfield and Martin Wight. Cambridge, Massachusetts, 1966, p.142.

“Тэнцвэрийг хөдөлгөөнөөс тусгаарлашгүй … Аливаа тусгаар харьцангуй хөдөлгөөн бол … харьцангуй тайван байдал, тэнцвэр тогтоох эрмэлзэл мөн бөгөөд үүний хамт “аливаа тэнцвэр цаг зуурын, харьцангуй байдаг юм ” Маркс К. И Энгельс Ф. Соч., т. 20, с. 561-562.

“Төр улс нь өөр нэгэн төр улсын хүчийг хязгаарлах ажил үргэлж хийж байдаг. Төр улс өөртөө ашигтай тэнцлийг сонирхдогт асуудлын гол нь байгаа юм. Тэдгээрийн зорилго нь тэнцвэр биш, Илэрхий давуу байдалд оршино.” Spykman, N. Op, cit., pp, 21-22

Хэн нэг нь зорилгодоо хүрэлгүй зогсоно гэж бодвол үнэхээр утгагүй хэрэг болно, Учир нь зорилгодоо хүрэх зориг хүсэл бол түүнд хүрэхэд шаардагдах бүх хэрэгслийг ашиглах зориг хүсэл юм… Эдгээр хэрэгсэл цөмийнх байгаа баримт дангаараа утга холбогдолгүй юм. Түүгээр үл барам эдүгээ түүнийг эзэмшиж, үндэсний аюулгүй байдал хутганы ирэн дээр байгаа нөхцөлд түүнийг хэрэглэнэ гэдэгт эргэлзэх юмгүй болно. Цөмийн зэвсэг хэрэглэвэл хойшлуулж болно гэж бодвол өөрийн улс орныг устгахад тэргүүлэгчдийн суудалд суух улс төрийн бодлоготон цөөн биз ээ. Holmes Robert. On war and Morality, Princeton, N.J., 1989, p.5.

Хэрэв та дайтагч их гүрнүүдийн хоёр бүлгийн улс төрийн бодлогыг хэдэн арван жилийн турш судлаагүй бол… хэрэв та энэ дайн урьдын улс төрийн бодлоготой холбогдсоны харуулаагүй бол та энэ дайнаас юу ч ойлгохгүй. См.: Ленин В.И. Полн. собр. соч., т.32, с.79, 80, 82.

Нийгмийн тухайд гэвэд энд ерийн батлан хамгаалах эрх нь заримдаа довтлох зайлшгүйг төрүүлдэг, жишээлбэл, урт хугацааны найрамдал өөрийг нь устгах бололцоо нөгөө улсад олгож байна. Энэ цаг үед довтолгоо л энэхүү устгалыг зогсоох цорын ганц арга хэрэгсэл болж байна гэдгийг ард түмэн олж харах тохиолдол байна. … дайны эрх нь зайлшгүйгээс, чанд шударга ёсноос урган гарч байна. Монтескье Шарль. О духе законов. Кн. Х, гл. 1. Избр. произв., М., 1955, с.275.

Шууд оролцогчид нь дайнд нэмэрлэн оруулдаг эдгээр бодгаль зан суртахууны мэдрэмжгүйгээр аливаа дайн улс төрийн үргэлжлэл гурав дахин болж байлаа ч гэсэн нядалгаа болж хувирах юм. Дайн бүхэн ёс суртахууны энергийн бөөм юм. “Эцсийн ялалт” ёс суртахууны энергийн ачаар хүрсэн гэдгийг батлаж болохгүй ганц, хоёр дайныг хэн хүн нэрлэж чадахгүй биз ээ. Ranke Leopold von. The Theory and Practice of History, p.117.

Улс түмэн бүрийн соёл хосгүй, өвөрмөц байдаг төдийгүй, түүний салшгүй хэсэг болох шинжлэх ухаан ч ардын, үндэсний шинжтэй тухай санааг Данилевский хөгжүүлж байлаа. Данилевский энэ талаар хамгийн төвөгтэй жишээ авсан нь үндэсний шинж чухам яаж байх вэ гэмээр математик юм. Энд ч, тэгэхдээ бүр тод илэрдэгийг Данилевский харуулжээ. Тэрвээр үүнтэй холбогдуулан, грекүүд математик судалгаандаа геометрийн арга гэгчийг, шинэ Европын эрдэмтэд анализын арга хэрэглэж байсан баримт жишээ гаргажээ. Судалгааны аргын энэ ялгаа санамсаргүй биш; эллиний болон герман-ромын соёлын маяг бүхий улс түмний сэтгэцийн онцлогоор үүнийг сайтар тайлбарлаж болно гэж тэр үзсэн юм. Э.А.Поздняков, х 42

Үндэсний төр улсын амжилтын нууцыг түүний өвөрмөц төрийн үйл ажиллагаа, төлөвлөгөө, эрмэлзлээс, товчилбол улс төрөөс эрэх хэрэгтэй, биологи буюу географийн зэрэг хөндлөнгийн салбараас эрэх хэрэггүй. Ортега-и-Гассет Хосе. “Восстание масс”. – “Вопросы философии”, 4/1989, с.143-145.

“Үндэстэн бол арьстны ч, тэр байтугай угсаатны зүйн ч категори биш нь мэдээж. Энэ бол юуны өмнө соёлын, дараагийн дугаарт улс төрийн категори юм. Бид түүнийг төр ба соёлын давхцан тохироо гэж тодорхойлж болно. Тухайн соёлын бүх, эсвэл бараг бүх хүрээ улс төрийн нэгэн зохион байгуулалтад багтаж байгаа, түүний дотор нэгэн зонхилох соёлд байр байгаа тэр газар бид үндэстэн гэж нэрлэдэг зүйл үүснэ”. Федотов Г.П. Судьба и грехи России. В 2-х тт., т.2, М., 1992, с.245.

Түүхийг ард түмэн (үндэстэн) бүтээдэг бус, харин ард түмнийг түүх бүтээдэг. Федотов Г.П. Судьба и грехи России. В 2-х тт., т.2, М., 1992, с.245.

Орчин үеийн итали буюу грек үндэстний соёл нь эртний Ром, Грекийн эсвэл Сэргэн мандалтын соёлтой зөвхөн газар нутгийн нийтлэгтэй; үүнчлэн өнөөгийн франц үндэстний соёл – Соён гэгээрүүлэлтийн үеийн францын соёлтой, өнөөгийн Германы соёл – Романтизмын үеийн, Бисмаркийн эсвэл Хитлерийн үеийн Германы соёлтой; өнөөгийн Орос орны соёл – Москвагийн Орос буюу XIX зууны Оросын соёлтой газар нутгийн нийтлэгтэй… Угсаатан - түүхийн нийтлэгийн хувь ард түмэн бүр хөгжлийнхөө явцад үндэсний янз бүрийн соёлтой янз бүрийн үндэстнийг төрүүлж болно. Э.А.Поздняков

“Ард түмэн бүр өөрийн нь амьдарч буй, нөхцлөөр тодорхойлогдсон өөрийн зан суртахуунтай байна. Иймээс түүнийг түйвээж, ямар ч эрхэм байлаа гэсэн өөр зан суртахууныг түүнд тулган хүлээлгэх боломжгүй юм”. Дюркгейм Э. О разделении общественного труда. М., 1991, с.222-223.

“Эдүгээ хүртэл хүн төрөлхтнийг зан суртахуунтай болгох ёстой байсан бүх арга хэрэгсэл огт зан суртахуунгүй байсан юм“. Ницше

Wednesday, March 23, 2011

Modernization

Энэ асуудлаар С.М.Липсет “Латин америкийн элитүүд” номны өмнөтгөл “Үнэт зүйл, боловрол ба амжилт” алдарт эсседээ Латин Америкийн орнуудын Хойд Америк, Австралазитай харьцуулахад амжилтгүй байдгийн шалтгааныг тэдгээр бүс нутгуудад ноёлж байгаа үнэт зүйл, соёлын системтэй нь холбон тайлбарласан. Үүний гол нь католик этикээс модернизацид орсон протестант этик давуу болохоор нотолсон байна. Өөрөөр хэлбэл латин америкийг АНУ-тай харьцуулахад АНУ-ын давуу тал нь түүний соёл, шашиндаа байдаг аж.

Энэ өгүүлэлдээ Липсет гол анхаарлаа эдийн засгийн амжилтгүй байдлын гол шалтгааныг арга хэрэгслийн зан үйлийн хоцрогдол, сулхан амжилтын баримжаатай холбон үзсэн. Прагматик бус байдал, рациональ өрсөлдөөн ба бюрократын санаачилга дутмаг, эрсдэл ихтэй бизнесийн салбарт ажилладаг зэрэг нь буурай байдлын үндэс нь гэж тодорхойлжээ. Боловсролын салбар нь ч хүн амыг зүй зохисгүй хандлагад нийгэмшүүлдэг байна. Латин Америкийн хоёрдох хамгийн өндөр хөгжилтэй орон болох Аргентин нь уламжлал дээр суурилсан, аристократ арга барил гар урлал, аж үйлдвэр, худалдаанд нөлөөлдөг ба өнөөдөр боловсролын салбар ч үүнд нэрвээд байна. Иймээс соёлын үнэт зүйлс бол эдийн засгийн хөгжил боломжит эсэхийг тогтоодог гол хүчин зүйл юм.

Одоогийн өндөр хөгжилтэй орнуудад модернизацийн хөдөлгөгч хүч нь endogenous (дотоодын) соёлын ба институцийн өөрчлөлт байдаг бол хоцорч хөгжигчдийн хувьд exogenous (гадаадын) өдөөгчтэй байдаг. Модернизацичлагдаж буй гурав дахь ертөнцийн элитүүд барууны загварыг хуулбарлан дасгаж, түүний технологи, үйл ажиллагааны үнэт зүйлс ба хэв шинж, санхүүгийн ба аж үйлдвэрийн, боловсролын институтуудыг гадаадаас оруулж (импортлох) хөгжилд хүрэхийг ойлгоод байна. Барууны колоничлол, гадаад тусламж, гадаадад боловсрол эзэмших боломж, гадаадын хөрөнгө оруулалт, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл г.м. нь бүгд л орчин үежилтийг дамжуулагч суваг болдог ажээ. Иймээс зарим эрдэмтэд орчин үеийн нийгэм АНУ болон Баруун Европтой нэг стандарт бүхий соёлтой болж адилсаж байна гэж үздэг.

Эх сурвалж: Миний бэлдэж байсан семинараас

Monday, March 21, 2011

Venture Capital & the Finance of Innovation



Andrew Metrick-ийн Venture Capital & the Finance of Innovation, 2007 хэмээх 500 гаруй нүүртэй номыг тоймлон, товчлон орчуулж дууслаа. Монголоор "Эрсдэлт хөрөнгө оруулалт ба инновацийн санхүүжилт" хэмээн бууж байгаа юм. Уг номыг нэгэн төслийн хүрээнд орчуулсан бөгөөд хэсэгчлэн нийтлэх зөвшөөрөлтэй болсон тул http://player2185.blogspot.com блогтоо зарим хэсгийг нь нийтлэж эхлээд байна.




Уг номны зохиогч Эндрю Метрик нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүн бөгөөд урьд нь Йелийн их сургуулийн удирдлагын сургуульд Санхүүгийн профессор, бизнесийн чиглэлээр тэргүүлэх сургууль болох Вартонд санхүүгийн тэнхмийн багш, Харвардын их сургуулийн эдийн засгийн тэнхмийн багшаар тус тус ажиллаж байжээ. Тэрээр 2003, 2007 онд Вартоны шилдэг багш, 1998 онд Харвардын шилдэг багшаар тус тус шалгарч байсан юм байна.

Saturday, March 19, 2011

Твиттер

Ккк, өнгөрсөн жил нэг сар хэртэй Твиттертэй байж үзсэн юм. Иймэрхүү зүйлс бууж байжээ. Миний хувьд ажил хэргийн зорилгоор л биш бол дахиж Твиттер нээхгүй байх өө...
  • Илүү зүйл илүү л байдаг. Гайхалтай үг юм. 9:27 PM Jun 21st via web
  •  Хэрвээ чи гудамж цэвэрлэж байгаа бол Шекспир бүтээлээ туурвиж байгаа мэт хийх ёстой. Мартин Лютер Кинг 5:23 AM Jun 22nd via web 
  • Сүүлийн нэг сар 7 хоногт зоолттой 2 хоног нойргүй сууж таараад байна. Өглөөний мэнд! 12:18 PM Jun 22nd via web 
  • "Монгол улс ба Үндэсний аюулгүй байдал" нэртэй ном редакторлалаа. 5:17 AM Jun 26th via web
  •  7 сарын 1-нээр амь насаа алдагсдад зориулж хөшөө босгоно гэнэ. Бид өнөөдөр хөл толгой нь олдохоо больсон цөвүүн цаг үед амьдарч байна. 2:11 PM Jul 4th via web
  •  Түймэр гарсан юм шиг байна. Шатсан ойн үнэр үнэртэж байгаад эмзэглэх хүн ховор байх шиг. Байгаль, хүн хоёр яасан ч их холдоо вэ дээ? 2:13 PM Jul 4th via web
  • Хариу хүлээж байна? Тархин дотор шуурга шуурч байна. Цаг хугацааг зогсоохын төлөө амьдармаар санагдана. Амьдралд хэрэгтэй зүйлс тодорхой ... 4:28 AM Jul 9th via web
  • Түүхийн төгсгөл түүчээлэн түрэг! 4:38 AM Jul 9th via web
  • Өмнө нь би өөртөө итгэдэг байлаа, өнөө би хувь тавиланд итгэдэг болжээ. 4:42 AM Jul 9th via web
  • Надад зорилго үгүй, надад сэтгэл л буй ... 5:22 AM Jul 9th via web
  • Төрөхөд сэтгэл л байдаг. Төгсөхөд сэтгэл л байдаг. Өөрийнхөө Сизифийн домгийг үүгээр дуусгамаар байна. Өрнөх ирээдүйд сэтгэлээр сэлэмүй ... 5:33 AM Jul 9th via web
  • Хүн төрөлхтний үе болгон чухам ингэж амьдарч ирсний учрыг одоо л тунгаан ялгахтай болж буй мэт. Цаашид ч ингэж л үргэлжлэх учиртай. 5:59 AM Jul 9th via web
  • Түүнтэйгээ хамт байхад Түнэр харанхуй ч гэрэлтэй, Түүнтэйгээ хамт байхад Түмэн жил ч ганц л өдөр 7:51 PM Jul 12th via web

Friday, March 18, 2011

Бидний байгалийн орчин хэр вэ?


Цаг уурын эрс тэрс нөхцөлтэй, агаарын туйлын хэм зарим жилд -56-аас +45С хүртэл хэлбэлздэг. Энэ нь хүн амын дундаж наслалт харьцангуй богино, зузаан ханатай, дулаалга сайтай барилга барьж эдийн засгийн зардлыг өсгөхөд нөлөөлдөг суурь хүчин зүйл юм. Дийлэнхи нутаг ургамлын сийрэг нөмрөгтэй, эсхүл нөмрөггүй шахам говь, цөлөрхөг бүс, нүцгэн уулс бүхий ай савууд бөгөөд Монгол улсын нийт нутгийн 40 гаруй хувь бороо хуртай цагт ургамлын тачирдуу битүү бүрхүүлтэй байдаг ба бэлчээрийн ургамлын нөхөн ургалт 5, 6, 7 дугаар сард болдог, энэ хугацаанд газрын хөрсний дундаж дулаан хангамж +15-аас 24 С байдаг. энэ гурван сард тунадас бага багаар боловч унахгүй бол гангийн аюул дараа жилийн 5 дугаар сар хүртэл үргэлжилнэ. Ер нь Монголын нутагт зуны цагт унах хур тунадасны дээд хэмжээ 190 орчим мм бөгөөд говь, хээр, Монгол Алтайн бүс нутагт 2 дахин бага юм, давтамж ч хол зайтай. Гадаргуугын усны нөөц хомсын зэрэгцээ дэлхийн дулаарал зэрэг гол төлөв байгаль, цаг уурын үзэгдлээс үүдэн улам багасч байгаа. Монголын газрын нөөц, уур амьсгалын эл онцлогууд түүний хөдөө аж ахуйн хэв шинжийг тодорхойлдог.

Эх сурвалж: БНМАУ-ын улс ардын аж ахуй 60 жилд. Статистикийн эмхэтгэл.
Related Posts Plugin for WordPress, Blogger...