Showing posts with label Wisdom. Show all posts
Showing posts with label Wisdom. Show all posts

Saturday, January 21, 2012

Төр, эрх зүйн тухай ёст үгс



“Тогтоосон тоглоомын дүрмийг хэн ч мөрдөхгүй байгааг тоглогчид “мэдмэгц”, эсхүл ашиглах зохих боломж гармагц тэр нь байхгүй, үйлчлэхгүй учраас түүнийг тоохгүй болж тухайлбал, хүн алсан этгээд ба тогтоосон журмыг зөрчиж байгаа ч түүнд хариуцлага ноогдохгүй гэж үзэхэд хүрдэг ба энэ нь тухайн тохиолдолд нөгөө журам гэгч нь алга болжээ гэдгийг харуулдаг.”

М.Вебер


Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай!

Цагаан хаш чулуун дээр сийлсэн Их Монгол улсын төрийн тамган дээрх бичээс


Чингис хаан хэлсэн нь: “Урьд хулгай хийх, дээрэмдэх болон баячууд нь ядуучуудыг үл тэтгэх, доодос нь дээдсээ үл хүндлэх явдал олонтой гаргадаг байна. Хулгай, дээрэм хийгчид ч яллагдахгүй явсаар иржээ. Харин би ийм үндэстнийг нэгтгэн захирах үүрэг хүлээсэн тул нэн тэргүүний тэд нарыг эмх замбараа, ёс журамтай болгох нь чухал болно” гэжээ.

Рашид-Ад-Диний судрын чуулган


“Эрх зүй бол хувь хүний ухаан бодол, хууль тогтоогчийн хүсэл зоригийн бүтээгдэхүүн биш. Энэ нь түүхэн үйл явцтай уялдан хөгжиж байдаг нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн итгэл үнэмшил. Эрх зүй нь ард түмний хэлтэй адил ямар нэг тодорхой хувь хүн, бүлэг хүний бүтээлээр тодорхой үед бий болдоггүй. Эрх зүй ард түмний түүх, соёлтой (зан заншил, байгууллага, урлаг, хэв маяг) харилцан нягт уялдаатай оршин хөгжиж байдаг. Зан заншил ба шинжлэх ухаан нь ард түмний оюуны илэрхийлэл болохынхоо хувьд эрх зүйн уг гарвал болдог.”

Ф.Савиньй


Үзэл бодлын болон үг хэлэх эрх чөлөө зайлшгүй чухал гэдэг нь гурван зүйлээр үндэслэгдсэн байдаг. Нэгдүгээрт, гадуурхагдаж буй аль ч үзэл бодол үнэн байж болно. Хоёрдугаарт, тэрхүү үзэл бодол алдаатай ч зарим талаар үнэн байж мэднэ, зонхилж буй үзэл төгс үнэн байх нь ховор. Гуравдугаарт, зонхилж буй үзэл үнэн байлаа ч тэр нь догма болж хувирах нь элбэг.


Жон Стюарт Милль


“Нийгэмд нэгдэхээс өмнөх үеийн хүмүүсийн жам ёсны байдал нь дайн, дайн дажиндаа бүр бүгдийн эсрэг бүхний дайн байлаа. Дэг журам, эмх замбараагүйн хөлд автсан газар орон бол хүн бүхэн “ганцаардмал, ядуу даржин, хүйтэн зэвүүн, зэрлэг бүдүүлэг” амьдралаар амь зогоосон айдас хүйдсийн ертөнц байжээ. Эл учир олзлон булаалдах дайн байлдааны үргэлжийн айдас түгшүүр, сайн сайхныг эрмэлздэг хүн бүрийн уг чанар ийм байдлаас гарах гарц, энх амгаланг хүсэн эрэлхийлэхэд хүргэсэн байна."


Томас Хоббс


Иргэдийн хоёр хэсэг нь буюу “боловсролгүйн үнэн байдлыг эс ойлгодог хүмүүс ч тэр, мөн бүхий л амьдралынхаа турш өөрөө өөрийгөө боловсруулж хүмүүжүүлэх ёстой хүмүүс ч тэр “төр” удирдахад тохирохгүй юм. төрийг амжилттай удирдах гол үндэс бол төрийг удирдаж, түүнийг хийхийг хүсч байгаа хүмүүс биш харин төрөөр тэжээгдэхийг хүсдэггүй хүмүүсийг төр удирдахад оролцуулах явдал.”

Платон


Хаан нь эрх баригчийн хувьд татвар авах эрхтэй боловч харьяатуудаа хамгаалахгүйгээр татвар авбал тамд очно.


Манугийн хууль


“Бид дараах үнэнийг маргаангүй нотолж байна. Бүх хүн эрх тэгш бүтээгддэг бөгөөд, тэд бүтээгчээсээ хэзээ ч салгаж үл болох хэд хэдэн эрх, тухайлбал: амьд явах, эрх чөлөөтэй байх, аз жаргалд тэмүүлэх зэрэг эрхтэй төрдөг. Энэ эрхээ хангахын тулд хүмүүс төрөө байгуулж, ... шударга засаглал нь ... зөвшилд үндэслэгдэнэ ...”

Нэгдсэн улсуудын тусгаар тогтнолын Тунхаглал – Филадельфи, 1776

Friday, May 20, 2011

Шигтгээ

Хуучин файлуудаа цэгцэлж суухад оюутан байх үеийн шивж байсан мэргэн үгсийн цуглуулга гарч ирсэн юм. Өнөөдрийн нүдээр харж байхад Г.Аюурзаны "Цэцэн мэргэний нэвтэрхий толь" номны шигтгээ нь эдгээр юм болов уу.

Маш цөөхөн хүн, тэгэхдээ хамгийн гайхамшигтай хүмүүс л “мэдэхгүй” гэж энгүүхнээр, шууд хэлж чаддаг. Дмитрий Писарев

Миний аяга жижигхэн, гэхдээ би өөрийнхөө аяганаас л ууна. Алфред дө Мюссе

Ойлгомжгүй зүйлийг ойлгож болно гэдэгт итгэлтэй байх ёстой. Тэгэхгүй бол хүн мэдэхгүй зүйлийнхээ учрыг олох гэж эргэцүүлэхээ больчихно. Гёте

Зөвхөн эртний судруудад итгэдэг хүнийг бодвол, зөвхөн өөрийнхөө ухаан бодолд итгэдэг хүн аливааг илүү зөв шүүн цэгнэж чадна. Декарт

Эцсийн дүнд тохиолдол гэдэг бол бурхан. Анатоль Франс

Манай үед хүмүүс дэндүү их юм уншиж байгаа нь мэргэн ухаантай байхад нь саад болж байна. Оскар Уайльд

Санаа дууссан мэт оргүй болох үе хамгийн сод ухаантанд ч тохиолддог. Тийм л цагт ном унших хэрэгтэй. Түүнээс биш, маш хүчирхэг санаа төрөөд оргилж байх үед нь гартаа ном бариад үлдэн хөөнө гэдэг ариун сүнсний эсрэг гэмт хэрэг мөн. Шопенхауэр

Амьдрал дэндүү богинохон, зөв чөлөө маш бага болохоор тэдгээр нандин цагуудаа бид дэмий ном уншин үрж өнгөрөөх ёсгүй. Жон Рескин

Төр улсын амьдрал үертэй төстэй: ямагт урагш тэмүүлж байхдаа л сайхан. Үерийн урсгал зогсохоороо мөс юм уу, намаг болон хувирдаг. Вильгелм Мюллер

Ямар нэгэн заль гаргахаас татгалзаж буй нь хамгийн зальтай улс төрийн бодлого. Дайснаа төөрөгдүүлэхийн тухайд бол, хамаг үнэнээ ярьж байгаа хүнд хамгаас бага итгэдэг гэдгийг туршлага маань баталж байна шүү дээ. Арнольд Руге

Олонхи хүнд таалагдсан л бол, нийгмийн ямар ч үзэл санаа тэнэглэл байж таарна. Шамфор

Цөөнхийн зөв байх тохиолдол бий, олонхи бол харин ямагт алддаг. Генрих Ибсен

Засаг төрийн тогтвортой байдлыг түшмэддээ жил тутам төсөвлөж төлдөг мөнгө нь биш, харин иргэдийнхээ халаасанд жил тутам үлдээдэг тэр мөнгө нь л баталгаажуулдаг. Цетвес

Ганцхан цохилтоор бүхнийг засч номд нь оруулах гэвэл бүгдийг эвдэн бусниулна. Тэвчээргүй хүн үнэний оронд илбэ зэрэглээг бий болгодог. Төөрөгдөл гэдэг чинь цагаас нь эрт нээн харуулсан үнэн юм шүү дээ. Альфонс Ламартин

Ард түмэн мэдэрч байгаа юмаа л ойлгодог. Тэр мэдрэмжийг нь өдөөсөн хүн л тэдний хувьд жинхэнэ уран илтгэгч. Альфонс Ламартин

Ард түмний хэл рүү дайрна гэдэг зүрх рүү нь дайрч буй хэрэг. Хайнрих Лаубе

Зарим үед төр засаг ард түмнийхээ итгэлийг алддаг, харин төр засаг ард түмэнд итгэж байсан түүх хэзээ ч үгүй. Антуан Ривароль

Олон нийт үзэж, сонсох нүд чихтэй. Гэхдээ эргэцүүлэн бодох чадваргүй, бас тун ой муутай. Гёте

Олны дунд биеэ авч явах, эмэгтэй хүнтэй харьцах хоёр ив ижилхэн: тэдний сонсохыг хүссэн зүйлийг нь л ярьж болно. Гёте


Ихэнхи хүмүүсийн шударга ёсыг хайрлах сэтгэл шударга бус явдалд өртөх вий гэсэн айдас л юм шүү дээ. Ларошфуко

Хувьсгалд урт, өргөн гэсэн хоёр л хэмжээс бий, гүн гэсэн ойлголт түүнд үгүй. Энэ л чанараараа тэр хэзээ ч гүйцэд ялдаггүй, ямарваа үр дүн гардаггүй … Василий Розано

Ядуурал аливаа хувьсгалын давших хүчин болдог. Хөрөнгө баялаг хориглох хүч нь байдаг. Альфонс Ламартин

Хүмүүсийг сургаж боловсруулалгүйгээр дайнд илгээнэ гэдэг тэднээс урваж байгаа хэрэг. Күнз

Олон түмний хайр гэдэг араб үлгэрийн тачаангуй шидэт эмийн дурлалтай төстэй. Тэр эмэгтэй гал халуун хүслийнх нь дөч хоног өнгөрмөгц амраглаж байсан эрээ хөсөр хаяад зогсохгүй, нэгэн цагт өөрийг нь маш их дурлуулж байсны хариу болгож аймшигтайгаар тамлан тарчилгадаг. Томас Маколей

Хүнийг анхны харцаар дүгнэж болохгүй. Хүний сайн чанарууд ерөнхийдөө даруу занд хучигдаж, муу талууд нь хуурамч багаар халхлагдсан байдаг. Жан дө Лабрюйер
Хүнийг танихын тулд түүнийг хайрлах хэрэгтэй. Людвиг Фейербах

Эрт цагт хүмүүс өөрийгөө төгөлдөржүүлэх гэж суралцдаг байлаа. Өнөө цагт бусдад гайхуулах гэж л ном үзэх болж. Күнз

Өөдгүй хүмүүстэй тулалдахдаа тэдэнд ухрах зам үлдээ. Тэдэнд өршөөлгүй хандах нь хулганын нүхийг бөглөхтэй ижил: Бүгчимдэж амь нь тэмцсэн хулганууд эргэн тойрноо аймшигтайгаар сүйтгэдэг. Хун Цзычэн

Тайзан дээр нэг нь хаан, нөгөө нь зөвлөх, гурав дахь нь зарч, цэрэг, генерал болж тоглоно… Амьдралд ч мөн ийм л байдаг. Эрх цол, эд хөрөнгийн ялгаа хүн бүхэнд тохирох дүрийг оноодог ч, тэр дүрд дотоод ялгаа нь авцалддаггүй. Хүн бүхний дотор хэрэгцээндээ хөтлөгдсөн нөгөө л ядуу амьтан оршиж байдаг. Шопенхауэр

Хуучин цагт байгаль нь өгөөжтэй орнууд хамгийн баян байлаа. Өнөө үед хүн нь илүү бүтээлч улс орнууд хамгаас баян ажээ. Хенри Бокль

Хамгийн үнэтэй саналууд явган алхахад төрдөг. Гёте

Sunday, May 8, 2011

May inspire you ...

Success is not having what you want, but wanting what you have.
Anonymous

The trouble with life in the fast lane is that you get to the other end in an awful hurry.
John Jensen

A journey of a thousand miles begins with a single step.
Anonymous

Success consists of a series of little daily efforts.
Mamie McCullough

The only thing that remains constant is change.
Anonymous

Happiness is not a state to arrive at but, rather, a manner of travelling.
Samuel Jackson

To love what you do and feel that it matters – how could anything be more fun?
Katharine Graham

A person without a purpose is like a ship without a rudder.
Thomas Carlyle

Nothing is really work unless you would rather be doing something else.
James M. Barrie, English writer, 1860-1937

I think most of us are looking for a calling, not a job. Most of us, like the assembly-line worker, have jobs that are too small for our spirit. Jobs are not big enough for people.
Studs Terkel, journalist

When love and skill work together, expect a masterpiece.
John Ruskin, English writer, 1819-1900

I think of life as a good book. The further you get into it, the more it begins to make sense.
Harold S.Kushner

Where there is an open mind, there will always be a frontier.
Charles F.Ketterling

Since we cannot change reality, let us change the eyes which see reality.
Nikos Kazantzakis

I’ll tell you a secret. Adults don’t know what they want to do for a living. That’s why they’re always asking kids what they want to be when they grow up-they’re looking for ideas.
Paula Poundstone, comedian

Don’t wait for your ship to come in; swim out to it.
Anonymous

You grow up the day you have your first real laugh – at yourself.
Edith Barrymore

There are two ways of spreading light; to be the candle or the mirror that reflects it.
Edith Wharton

Wednesday, April 27, 2011

Do for yourself, don't expect from others

Don't be confused by politicians who promise great improvements in quality of life.They may take something from one segment of society and give it to another, but they don't produce anything.

H.Mckinley Conway

Tuesday, April 26, 2011

Quotes

Some wisdom words. Actually I am very inspired except some social pressures. I got new relations, new goals and new lifestyles. Again I am focused man who walks on my own shoes.


Don’t merely do your best; do whatever is necessary to get the job done.
Winston Churchill

The map is not the territory.
Alfred Korzybski

American management decisions are based on statistical study of questionnaires and other data, while in Japan decisions are made on the basis of personal relationships and human considerations. The Japanese way is more realistic.
Noboru Terashima

No man is truly free who is not permitted occasionally to be irresponsible; nor is any institution.
Tom Wicker

If I were a first grader in one of the suburban schools, I would conclude that schools are geared toward two important things: lining up for lunch and putting the chairs on the desks at the end of the school day. These are the only two things that every teacher I observed adamantly insisted on. The child can only conclude that these tasks – and not reading – are terribly important. Everything else in the classroom is more or less laissez-faire. All sorts of distractions are allowed.
Bruno Bettelheim

One man’s carrot is another man’s stick. And a allergy to carrots or a tendency to masochism complicates things further.
Fred Yates

Manipulation, regimentation, coercion, for whatever motive or reason, will ultimately fail to produce good results. 
Dean Larsen

There is only one way to manage anythings, and that’s to keep it simple.
Theodore Leavitt

Those who cannot wait never win.
Buddha

Where our country is in trouble, it is where people have refused to change … in the auto industry, where they kept on building big cars, in the savings and loan industry, where they kept on offering low-interest savings accounts. We are in trouble wherever people predicted that past trends would always continue.
Jane Bryant Quinn

Even today few businessmen understand that research, to be productive, has to be the “disorganizer,” the creator of a different future and the enemy of today.
Peter Drucker

Authority tends to assign jobs to those least able to do.
Cornvelle’s law

If you mess with a thing long enough, it’ll break.
Schmidt’s Law

Established technology tends to persist in spite of new technology.
Mitsch’s Law

Internal consistency is valued more highly than efficient service.
Peter’s Inversion

A society that uses people partly or perversely is underproductive. A society that finds ways to involve everybody fully becomes super productive.
Richard Cornveille

There may be said to be two classes of people in the world: those who constantly divide the people of the world into two classes and those who don’t.
Benchley’s Distinction

It’s by the process of constantly pressing upon one’s limits that life gets larger.
Arthur E.Morgan

A leader is best
When people barely know he exists,
Not so good when people obey and acclaim him,
Worse when they despise him,
But of a good leader, who talks little,
When his work is done, his aim fulfilled,
They will say,
We did it ourselves.
Lao-Tzu

In a hierarchical organization, bosses don’t do much … They just … take all the credit. … A lot of good … people are buried down there, and their bosses are happy to keep them buried.
Michael Walsh, former CEO, Tenneco

“The new consensus is that the greatest competitive advantage for the American company lies in a skilled empowered and adaptable work force.”
Robert B.Reich, US Secretary of Labor

Natural reengineering is often an outcome of self-managed teams.
Specialization is the enemy of Super leadership.
The objective is to build a flexible organization that was flatter and pushed decision making to lower levels.
The team leader becomes more concerned with stimulating self-leadership rather than dealing directly with work performance.
For a team to be truly empowered, team members should have a significant part in selecting the team leader.
In today’s complex environment, the lone wolf is gone. 
Company of Heroes: Unleashing The Power of Self-Leadership., Henry
P.Sims, JR., Charles C.Manz. John Wiley & Sons, Inc., 1996

A man is what he thinks about all day long.
Ralph Waldo Emerson

There is nothing either good nor bad, but thinking makes it so.
William Shakespeare, Hamlet

The only thing that really matters is the love of the game.
Charles Barkley, NBA All-Star Player

So many deeds cry out to be done. … Seize the day. Seize the hour.
Mao Tse-tung

Monday, March 21, 2011

Майклууд

Шөнийн 04 цаг болж байна. Та бүгддээ шинэ 7 хоногийн мэндтэй цуг 2 ишлэл хүргэе. Нэг нь миний шүтээн Майкл Жорданых шүү. МЖ-ны үед сагс гэдэг агуу тоглоом байлаа.


"Би тоглох хугацаандаа есөн мянга гаруй удаа бөмбөг алдаж, гурван зуу гаруй тоглолтонд хожигдсон юм. Хорин удаа надад шийдвэрлэх бөмбөг шидэх итгэл хүлээлгэсэн ч би оноогүй билээ. Би дахин дахин бүтэлгүйтэж байлаа. Яг л ийм учраас би амжилтанд хүрсэн юм."


Майкл Жордан, Сагсан бөмбөгч


"Хүмүүс амьдралыг гол төлөв холын зайн марафон гүйлттэй зүйрлэдэг, харин би бол богино зайн гүйлт буюу урт удаан хөдөлмөр, хичээл зүтгэлийн дараа юу чаддагаа үзүүлэх богинохон мөч гэмээр байдаг".


Майкл Жонсон, Гүйлтийн тамирчин


Эх сурвалж: Жинхэнэ саятан., Грей Фаррах, Харрис Фрэнорч; орч. Л. Оюунцэцэг., Улаанбаатар-2008

Thursday, January 27, 2011

Дармапада буюу Бурхан багшийн сургаал

Дармапада бол бурхан багш хүн төрөлдөө гэгээрсний дараа айлдсан сургаалийн түүвэр ...


Х 7, Дармапада., орч. М.Шагдарсүрэн, УБ 2007


1
Бидний юу бодсоны үр дүн нь бидний өнөөгийн байгаа байдал маань юм. Тэр нь бидний бодол дээр үндэслэгдэж, бидний бодлоос бүрддэг. Нүгэл хилэнц үйлдэж, муу үг ярьж байгаа хүнийг шард хөллөсөн тэрэг шараа дагадаг шиг зовлон түгшүүр дагалддаг.

7
Зөвхөн жаргал цэнгэлийн хүсэлд дурладаг, ухаан бодол нь хяналтгүй, хоол унд нь замбараагүй, залхуу хүнийг зулзаган модыг шуурга салхи ховх татан унагахын адил сэтгэлийн шулам эзэлж авна.

19
Бодлогогүй хүн хичнээн маани тарни уншлаа ч түүнийг бүтээгч нь биш, лам хуврагийн буяныг ч хуваалцаж чадахгүй. Харин бусдын үнээ тоолдог үхэрчинтэй адил харагдана.

20
Дээд номыг дагагч нь тун бага ном уншлаа ч гэсэн мунхаг тэнэг, үзэн ядалт, шуналыг орхин чадаад, энэ ертөнцийн юунд ч сэтгэл автахгүй. Зөвхөн жинхэнэ мэдлэг, сэтгэлийн ариуныг олж ертөнцөөс чөлөөлөгдөж чадсан хүн л үнэхээр хуврагын буяныг хуваалцана.

43
Буруу жолоодсон ухаан өөрийн биенд үзэн ядагчид бие биенээ, дайсан нь дайснаа хорлодгоос ч илүү хор хөнөөл учруулна.

49
Зөгий цэцгийг хөндөж гэмтээлгүй, өнгө үнэрийг арилгалгүй бал шимийг нь цуглуулдаг шиг ухаантан даяанч өөрийн хүрээнд амар жимэр амьдардаг.

60
Нойр нь хулжсан хүнд шөнө урт, эцсэн хүнд газар хол, үнэний хууль мэдэхгүй хүнд амьдрал хол.

61
Аялагч хүн өөрөөс нь илүү буюу адил хүн таарахгүй бол ганцаараа явсан нь дээр, тэнэгтэй саймширч явах хэрэггүй.

63
Тэнэгээ мэддэг тэнэг арай дээр. Харин өөрийгөө мэргэн гэж бодож байгаа тэнэг л үнэхээр тэнэг гэж дуудуулах ёстой.

64
Тэнэг хүн цэцэн хүнтэй насан турш хамт байвч халбага шөлний амтыг мэдрэхийн дайтай үнэнийг олж хүртэж чадахгүй.

69
Муу үйл хийхэд үр нь тэр даруйдаа мэдэгдэхгүй, тэнэгүүд түүнийг балын амттай адил бодно. Харин боловсормогц асар гашуун зовлонг амсана.

74
Энгийн болон сүсэгтэн ялгаагүй энэ бүхнийг намайг хийсэн гэж бодог хэмээн бүх зүйлийг өөрт хамаатуулах гэж тэнэг санаархана. Түүний омог шунал улам арвидна.

77
Түүнд сануулах, сургах, бурууг хорих боломж олго. Тэр сайн хүмүүсийн хайртай хүн нь, муу хүмүүст үзэн ядагдах хүн нь болно.

95
Өөрийн үүргээ газар дэлхий шиг тэсвэртэй биелүүлж, шаваргүй гүн нуур шиг байх түүнд дахин төрөл үгүй юм.

102
Утгагүй мянган үгээр бүтсэн шүлэг уншиж сууснаас хүн сонсоод тайвшран, баясах нэг үг цээжилж суусан нь дээр.

103
Хүн мянган хүнийг мянган удаа ч ялж болно. Харин өөрийгөө ялж чадваас тэр нь ялалтын дээд байдаг.

108
Хүн энэ ертөнцөд бүх л насныхаа турш алдар гавъяа олж авахын тулд өргөл барьц өргөвөл тэр бүхэлдээ үнэ цэнэтэй юм биш, харин зөв амьдрагчийг хүндлэх нь илүү буян болно.

113
Эцэс төгсгөлийг олж харахгүй зуун жил амьдарснаас эхлэл төгсгөлийг бясалгаж мэдсэн ганц өдөр илүү.

159
Хэрэв хүн өөрийгөө бусдад заахаар номхон болговол бусдыг сургаг. Хүн өөрийгөө номхроох, захирах хэцүү байдаг.

170
Та энэ ертөнц рүү хөөсөн дээр байгаа мэт хар. Энэ ертөнц рүү зэрэглээн дээр сууж яваа мэт хар. Энэ ертөнцийг доороос эргүүлж нэвт шувт харж буй хүнийг эрлэгийн элч дийлдэггүй.

207
Тэнэгүүдтэй нөхөрлөж байгаа хүн удаан зовдог, тэнэгүүдтэй нөхөрлөх нь дайсантай нөхөрлөхтэй адил аймшигтай. Мэргэдтэй нөхөрлөх нь аз жаргалтай.

243
Бүх нүглүүд дотроос хамгийн аймшигтай нүгэл бол тэнэг мунхаг. Бүх нүглээ наминчил, ариун болцгоо.

268, 269
Хичнээн дуугүй нам гүм суулаа ч тэнэг бүдүүлэг хүн мэргэн болдоггүй. Харин дэнсэлж буй мэт мууг гээж сайныг шилэн буй хүн мэргэн болой. Авах гээхийг ялгаж буй хүн мэргэн болно.

313
Хэрвээ ямар нэгэн юм хийгдэх ёстой юм бол хүн түүнийг хатуу шийдэмгий хийгтүн. Түүн рүү цог зальтай дайрч хий. Тамирдаж сульдсан хүн зөвхөн тоос шороо босгохоос цаашгүй болдог.

320
Тулалдаанд ороод сумаар сийчүүлсэн заан шиг ямар ч доромжлолыг би чимээгүй тэсвэрлэж даана. Ертөнц эмгэг шинжтэй байдаг.

380
Өөрөө өөртөө хаан байдаг. Хүн өөрөө өөртөө авралын орон нь болдог. Аврал өөрт буй. Тиймээс худалдаачин хүлгээ хямгаддаг шиг биесээ хяна.

Эх сурвалж: Дармапада., орч. М.Шагдарсүрэн, УБ 2007

Monday, January 17, 2011

Грек, Ромын их цэцэд юу гэв?


Эдгээр үгс яль шальгүй зүйлс биш биз ээ.

Ямар хүн аз жаргалтай вэ? Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билиг авьяасаа хөгжүүлж буй тэр хүн чухам жаргалтай.
Фалес

Би эх орон, хууль ёсоо чадлынхаа хэрээр хамгаалах болно!
Их хэрэг гүйцэлдүүлж байгаа бол, хүн бүхэнд таалагдаж болохгүй.
Бусдаас хариулт шаардахын тулд асуултаа тодорхой тавь.
Солон

Юу ч хэзээд тогтвортой оршин байдаггүй, харин ямагт шинээр буй болж байдаг.
Цаашид хэд наслах нь чамд ямар ч ялгаагүй байвал сайн сан.
Бурхан бидэнд ач ивээлээ хөдөлмөрөөр маань л арилждаг.
Эпикармус

Бялдуучлан идсэн үмх хоолоороо чи бөөлжих болно, байдгаараа хичээж тал зассан үгс чинь гутамшиг болно.
Алт мөнгийг галд хайлж тунгаадаг, магтаал хүндлэл үзүүлж хүнийг сорьдог.
Наран дор шинэ юм гэж үгүй ээ. Хараач энэ шинэ юм гэж алдмаар зүйл байна уу? Тэр ч гэсэн аль хэдийнэ, биднээс өмнө байсан зүйл билээ.
Соломон

Огт хэрэглэхгүйгээр амьдарч болох хичнээн ч олон эд өлөг байдаг юм бэ дээ?
Сократ

Хүсэх юм багатай хүн л үнэхээр баян.
Баяр цэнгэлгүй амьдрал гэдэг буудаллах газаргүй, урт холын аян гэсэн үг.
Демокрит

Эргэлзээтэй зүйлийг магтахаа азнана гэдэг мэргэн ухаантайнх.
Хуулийн зөвхөн үсгүүд нь л ноёлсон газар хүний эрх хамгаас их зөрчигддөг.
Хүмүүс дуурайж чаддаг юмаа л магтдаг.
Хэрэв чи өөрийгөө төрөхөөс өмнө болсон үйл явдлуудыг мэдэж авахгүй бол, насан туршаа хүүхэд хэвээрээ хоцрох болно.
Цицерон

Өчүүхэн гуниг үглээ, их шаналан нам гүм байдаг.
Өөртөө үнэнч хүн л бусдад хань болж чадна.
Аливаад цаашдын өсөлт үгүй болбол мөхөл ойртож буйн шинж.
Шинэ сэргэг зүйл заримдаа аугаа их юмнаас ч илүү шагших сэтгэл төрүүлдэг.
Сенека

Хэн хэнд нь ижилхэн нөхцөл байгаа тохиолдолд арай илүү зоригтой нь л ялагч болж гардаг.
Хүн угаасаа л хэн байна, түүнээ илүү мундаг болдоггүй.
Зайлшгүй хэрэгцээтэй бус, хэрэгцээнээс илүү гарч буй юмс л биднийг аз жаргалтай болгодог.
Плутарх

Wednesday, December 29, 2010

Субашид

Ойрд номын сандаа салхи оруулан, үүгээрээ тархиндаа салхи оруулахыг хичээж буй болно. Уг номыг уншаад товч тэмдэглэл үйлдсэнээ та бүгдтэй хуваалцаж байна.

Энэхүү уншсан ном нь Цахар гэвш Лувсанчүлтэмийн орчуулга ба тайлбар бөгөөд Ц.Дамдинсүрэн, Ж.Дүгэржав нар ариутган зассанаар Улсын хэвлэлийн газар 1990 онд эрхлэн хэвлүүлсэн байх юм. Уг номны оршилд зохиогчийг товч танилцуулсныг мөн сонгон буулгалаа.


Сажа бандид Гунгаажалцан Төвдийн Зан мужийн хүн, 1182 онд төрөөд, 1251 онд нас баржээ... Саж Бандидыг XIII зууны дундуур үед Өгөдэйн хүү Года, Хөх нуурт нутаглаж байхдаа анх залж авчирсан байна. Тэгэхдээ Сажа Бандид ач хүүгээ дагуулж ирсэн, тэр нь алдарт Пагба лам болно... Сажа бандид, XIII зууны эхний үед Субашид гэдэг шүлэглэлийг төвд хэлээр зохиожээ. Энэ номын бүтэн нэр нь ... монголоор Сайн үгт эрдэнийн сан гэдэг байна...

 
Эрдэмт мэргэн хүн хэдий арга мухардавч
Эгэл тэнэгүүдийн явдал занд үл орох
Эрэг дэх үхэр хараацай хэдий ундаасавч
Эгнэгт газар дахь урсгалаас үл уух адил

Үнэн ухаант хүнийг хэдүй эргүүлэн шавдавч
Үйлдэх хэрэгтээ үл мунхрах больюу
Өчүүхэн шоргоолж нүдгүй боловч
Өөр нүдэт хорхойгоос харин хурдан явдаг адил

Үтэл гэм эрдэм хоёрыг олонхиор мэдэх боловч
Өчүүхэн хольцсоныг сайн ухаант танина за
Үнээнээс сүүг нь бүгдээр саан чадах боловч
Өчүүхэн усанд хольсон сүүг, ганц галуу ялгах мэт

Хэлж дурдан захирваас л
Хэлгий адгуусанд ч болов мэдэл төрөх
Хэлж дуртган сануулалгүй
Хэрэг бүхнийг мэдвэл цэцэн гэж өгүүльюү

Үргэлжид хэнтэй ч болов ханилан чадах ба
Үнэхээр эвийг нь олж явбал цэцэн буй за
Өөрийн зохиолдох харьяатантайгаа ханилахын төдий нь
Үзтэл адгуусанд ч болов байдаг бус буюу?

Язгуураас мунхарсан тэнэгүүд жаргахыг дурлавч
Ямагт биедээ зовлон болох үйлийг үйлдэх бүлгээ
Ирээдүй хойд төрлийн зовлонг үл мэдэгч заримууд
Илт энэ насны өчүүхэн хэрэгт цухалдаад амиа хорлох адил

Өчүүхэн ухаантан хэдийгээр олноороо цуглавч
Үлэмж их хэргийг бүтээж үл чадах
Үлгэрлэвэл олон нарийн өвсийг яаж баглавч
Үнэхээр бөх байшингийн нуруу үл болох мэт.

Онц муу улс нийлэн цугласан тийм газар
Огоот их эрдэмтэн ч болов үл хүндлэгдьюү
Олон хорт могой байсан газар зул шатавч
Огт гэрэл нь үл бадран сүүмэлзэх адил

Учиртай учиргүй бүхнийг хамаагүй хэлэх нь уршгийн шалтгаан
Огоот хэрэггүй үг үл хэлэх нь амар явахын орон
Ухаантан тоть хэлж чадах тул хоригдоод
Ухаангүй шувууд хэлгий тул амар явах мэт.

Цээжиндээ эс авсан, судраар мэдэх ухаан ба
Чинээнд хүртэл бясалгаж эс бүтээсэн тарни ба
Чадалгүй мартамтгай хүнд захисан хэргүүд
Чухам хэрэглэх цагт тус үл болох олон.

Муу юм ертөнцөд олон боловч
Муу хүнтэй адил аюулт юм ер үгүй
Муу эд малыг шинэтгэх ба арилжиж болно
Муу хүнийг захирах засах тутам улам дордъюу.

Зөрчин харшилсан хүнийг хорлон чадагч хүн
Зөөлөн шударга ханилсан нөхөртөө тусалж чадах
Зүггүй буруу явагчдыг засаглаж алан чадагч хаан
Зөв зохистой явагчдыг дэвшүүлэн зэрэг өгч чадъюу

Огоот өөрийн эрхээр явах нь ер жаргалан
Онц бусдын эрхээр явах нь зовлон
Олон хүн нэг өмчтэй бол тэмцэхийн орон
Олны үйлсийг хүлээн авах нь төвийн шалтгаан

Ер тэнэг хүн үг цөөн бол зохистой
Ихэс ноёд, хаад далд суувал хүндтэй
Илбийн наадам өнө удаж үзвэл сонин
Ерөнхий сайн юм чухаг бол үнэтэй

Алалдах цагт зэр зэвсгээ дэмий зүлгэх
Аюул хэцүү юм тохиолдвол яаран амиа зулбах
Ашид ханилсан нөхрөө, хар бодон хор хийх
Алалдах мэсээ дайсны гарт хаяж орхин зугтах

Үтэл муу хүн хэрэггүй юмыг дэмий нуух
Үргэлж нуух хэрэгтэй юмаа харин бусдад хэлэх
Үнэн ухаант хүн хэрэггүй юмаа үл нуун
Үнэхээр нуух хэрэгтэй юмаа аминд хүрэвч сахих

Муу хүн хэзээд эс тэнхэрвэл
Магад тэр болтлоо сайн зантай байх
Муу хорт өргөсүүд эс хатталаа
Машид зөөлөн ногоо мэт байх

Огоот бодлогогүй заримууд өөрийн нутгаа орхиод
Учиргүй өөр газар дэмий бүрлэж явах ч байдаг
Ухаан муут ховдог чононууд энгэсгийн цэцэг
Улаан өнгөтэй байхыг үзээд мах гэж гүйх мэт

Аливаа нэг хэргийг төгстөл бүтээхгүй болоод
Аливаа болох ба үл болох, ном ертөнц бүхэнд хүрэгч хүн
Айлын хоорондын дэмий гүйгч золбин нохойтой адил
Ашид энд тэнд хэссээр явж насаа барах

Үсэд холын нэгэн хэргийг дэмий их бодолгүй
Үйлдэхэд ойртсон хэргийг сайтар шинжилж бодтугай
Үлгэрлэвэл гэтлэх усны захад хүрч гутлаа тайлах бий за.
Үзээгүй холоос дэмий гутлаа үл тайлах мэт.

Ер алсдаа бүтээж үл чадах үйлийг
Их сайн мөн боловч хийж үл болох
Ер махбодод зохиолдож үл болох идээг
Их амттай боловч идэж үл болох мэт.

Хэдий юм бий боловч эдэлж заралгүй хадгалагч хүн
Хэд дахин өөрийгөө түлэх түлээ хураасан мэт болно за
Хэдэр харамч зөгий, балаа идэлгүй хураагаад
Хэзээ бусдад автвал цухалдаж үхэхтэй адил болой.

Харьяат улс орны эзэд уурлавч
Хатуу ширүүн загналгүй зөөлнөөр эвлэтүгэй
Халгаат газар халтирч унасан хүн
Харин тэр газраа түшиж босох хэрэгтэй мэт.

Алимад өөр газар суух бол тэр орныг шинжлэлгүй
Анх урьдын орноо гэнэт орхин бүү үйлд
Алхаж нэгэн хөлөө өргөхөд нөгөө хөлөө гишгэлгүй
Адил хамтад хоёр хөлийг өргөвөл унах мэт бий.

Өөрт хор болох гэмт явдал өчүүхэн боловч
Өнө болтол задгай тавилгүй засаж үйлд
Өчүүхэн сувгаар усны урсгал явсаар
Өнө удвал их гуу гарах мэт болох.

Хэрэгтэй үгийг өгүүлэх цагт хүрвэл
Хэмжээг мэдэж эв зохисоор сайтар өгүүл
Хэдийгээр сайн үг боловч дэмий олдвол
Хэрэггүй юм элбэгдсэн мэт үнэгүй болъюу.

Хүний бүтээж чадах үйлийг захирах буй за
Хүчээр мушгиж, аргагүй юманд бүү зовоо
Хөлгүй усыг тэргээр гатлах аргагүй бөгөөд
Хөдөө талд онгоцоор сэлж үл болох мэт.

Өөр бусад хоёулаа хэзээд дээшлэхийн
Үнэн сайн эрдмийг сурвал мэргэн буй за
Өөдгүй муу эрдмээр хэсэг сайжравч
Өнөд хойд ач үрд хорлох тул сайн биш

Хэдэн мянган сая, живаа сан буй боловч
Хэзээд нэг ч өглөг үл өгөгч
Хариг харамч хүн нь гуйланч юм хэмээн
Хэтэрхий олныг мэдсэн их мэргэд номлодог амой.

Аюулт цөл оронд ганцаар төөрсөн хүн мэт
Аргаа барж зовон энэлэх нүдээр харах цагт
Амраг янагууд нь хагацан ядаж дэмий тойрон суух
Аяа! Тэр цагт буяныг үл үйлдэгчид ихэд энэлнэ за.

Үйлдэх үйлээ дуусгая гэж гуйвч
Үхлийн эзэн хүлээж байх тун үгүй
Үнэхээр бүтээх хэрэгтэй үйл мөн бол
Үтэр яаран шамдаж түргэн үйлдтүгэй.

Үймээнийг тэвчиж аглагт ном хийвэл эрхэм бөгөөд
Үл чадах болбол эрдэмт нөхөртэй ханилтугай
Үлгэрлэвэл хорт могойг эс тэжээвэл сайн бөгөөд
Үнэхээр тэжээвэл тарнийг хичээх хэрэгтэй мэт.

Санаа тогтолгүй элдэвт хүрэгч хүн
Сайтар алгасалгүй ном сурч үл чадах
Самуурлыг тэвчиж амарлингуй суувал
Санаа засарч ном бүтээхэд хялбар.

Хэдийгээр эрдэм суралгүй бясалгасан бясалгал
Хэсэг зуур бүтэвч хойно эвдрэх
Хэр мэт алт мөнгийг сайтар хайлавч
Хэрэв галаас холдуулбал бас хатуу болох мэт.

Хятад мэргэд юу өгүүлэв?


  • Одоо цаг сохор хүн ч гэсэн хас шиг цагаан, хөө шиг хар гэж ярьдаг болжээ. Хичнээн хурц нүдтэй хүн ч түүний үгийг үгүйсгэж үл чадна. Харин сохор хүний өмнө хар цагаан 2 зүйл тавиад аль хэрэгтэйг нь ав гэх юм бол ямрыг нь авах ёстойгоо үл мэднэ.
  • Хаан хүн нүд рүү нь эгц ширтэж байгаад үнэнийг хэлдэг зарц нартай байх ёстой.
  • Ургац сайтай жил хүмүүс сайхан сэтгэлтэй, өгөөмөр байдаг. Ургацгүй жил бол ааш муутай, хэрцгий болдог юм.
  • Хэрэв морины нүд хялар байвал түүнийг хялар морь гэнэ. Харин морины нүд том байхад хэн ч том морь гэдэггүй.
Мо Ди

  • Өндөр дээд нь өөртөө нам дордыг харьялдаг. Чанга дуу зөөлөн авиатай хоршиж байж зохиролт аялгуу үүсгэдэг. Урьд болсон явдал үйл удаахь үйлээ дагуулж, басхүү дагаж явдаг.
  • Дугуйны гол дээр гучин хигээс тулдаг. Гэвч дугуйг дугуй болж байгаа зүйл нь гагц тэр хигээсүүд бус, хигээсийн завсрын хоосон зай ч мөн.
  • Хүндлэл өргөмжлөл гэдэг ухаантай хүний хувьд доромжлолоос ялгаагүй. Тиймээс өргөмжлөл хүндлэл ирэхийн цагт тэр эгээ л тунгалаг хоосон зүйлийг нэвт харж буй мэт хэнэггүй байдаг. Хүндлэл үгүй болоход ч мөн ер үл ажирна. Ийм учраас ухаантай хүн ертөнцийг захирахаас айж байгаа үед түүнд энэ хариуцлагыг үүрүүлж болно. Бас бүгдийг захирч байгаадаа харамсч буй үед нь ч үүнийг даалгаж болно.
  • Ер нь өөрийгөө аугаа их гэж огтхон ч боддоггүйд л чухамхүү аугаа их чанар оршдог.
  • Загас усны дунд байх тусмаа аюулгүй байдгын адил улс орон захирч засаглах арга хэлбэрээ ард олонд нэн үзүүлэхгүй байх тусмаа баттай оршин тогтноно.
  • Хүн чанартай хүмүүс эр зоригтон байдаг. Ариг гамтай хүмүүс өгөөмөр байдаг.
  • Хүлцэнгүй буюу бүх дэлхийг захирахыг хүсдэггүй хүмүүс он удаан жил бусдад хэрэгтэй байдаг.
Лаоз
  • Мэдэх зүйлээ л ярьдаг, мэдэхгүй юмандаа оролцдоггүй хүн л мэргэн болой.
  • Мэдэж таньж баршгүйг ухаараагүй хүнд зөвхөн урмыг нь бодоод аливааг бүү заа!
  • Хэлж болохгүй үг гэж байдгийг ухаараагүй хүнд үг бүү заа!
  • Бусад гурван зүгийг таниагүй хүнд нэгэн зүгийг мөн бүү зүсэлж өг!
  • Дээд хүний ёс салхи мэт, дорд хүний авир өвс мэт.
  • Мөхөс хүн хэргэм суудал үгүйд эс олдох вий хэмээн байж ядах, олсны хойно алдах вий хэмээн байж ядах, түүнийхээ улмаас алив муу арга бүхнийг сэдэх.
  • Эгэл ард түмнийг удирдан дагуулж болох ч ухааруулан сэхээрүүлэх боломж үгүй.
  • Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй.
  • Жинхэнэ эр хүн хоол бус, аян зам боддог. Тариа тарина гэдэг өлсөхөөс айсных. Суралцана гэдэг цалин хөлс горилсных. Ноён нуруутай хүн аян зам л бодож уйтгарлахаас биш, амьдрал зүдүү байна гэж шаналдаггүй.
  • Зовлонд унахгүйн тулд ертөнцийн жамыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бусад хүний амжилт хийгээд сүйрлийг юман чинээнд тоохгүй явбаас жинхэнэ зол жаргалыг олно.
Күнз

  • Тэнгэрийн доор хоёр их хууль цааз оршино. Нэг нь хувь тавилан, нөгөө нь шударга ёс бөлгөө.
Жуанз
  • Нүдэнд өртөх хэлбэртэй бол тэр өчүүхэн, тоймлож багтаах хэлбэр үгүй бол тэр аугаа.
  • Байгаль бол зарчим. Жинхэнэ төгс зарчимд муу юм байдаггүй.
Хуэ Ши

  • Ургахад нь тарианд туслах хэрэггүй.
Мэнз
Эх сурвалж: 2010 онд Улаанбаатар хотноо хэвлэгдсэн Г.Аюурзанын "2х2=6 буюу суут 60 сэтгэгчид" номоос хуулбарлан буулгав.

Friday, December 24, 2010

Аугаа сэтгэгчид юу өгүүлэв?


Хүн төрөлхтөний сэтгэлгээний охийг тодорхойлон илэрхийлсэн эдгээр мэргэдийг хүндэтгэнэм. Тэднийг монгол уншигчдад эх хэлээрээ уншиж, ойлгох боломж олгосон  Г.Аюурзанад талархнам.


Аль нэгийг нь л сонгох болно: эсвэл амьдрах, эсвэл ярих.
Сартр

Зөвхөн сайн байхыг л хичээгээд, эрс хатуу зан гаргадаггүй төлөв сэтгэлийг ямар сайхан сэтгэл гэх билээ дээ?
Морис Мерло Понти

Боловсруулсан төлөвлөгөөгөө ягштал мөрдөж байгаа хүн юуны өмнө өөрөөсөө ухаан гарахгүй байгааг мэдэрдэг
Ханс Жорж Гадамер

Түүхийн үүднээс сэтгэнэ гэдэг эрин үе бүхний оршин тогтнох эрхийг, тэдгээр эрин зуунууд бас өөртөө зохицсон төгс боловсронгуй цаг үе байсныг хүлээн зөвшөөрнө гэсэн үг.
Бидний санааг илэрхийлж чадах нэг ч үг байхгүй.
Боловсрол хэзээ ч зорилго байж болохгүй.
Зөвхөн тоглогдож байх үедээ л жүжиг оршин байдаг.
Тоглоомд үнэн голоосоо оролцохгүй байх нь тоглоомыг гутааж буй хэрэг.
Ажилдаа дадсан хүн рүү л аз хамгаас түрүүнд ирдэг.
Ямарваа уламжлал зөв тайлбарласны хүчинд л амьдардаг.
Театрт суугаа үзэгч бодит хүмүүсийг л сонсож байна гэж санадаг.
Уншина гэдэг тэмцэхтэй адил хэмжээнд очих нь ч бий.
Бүрэн төгс тэгш эрх, тэнцүү байдал гэдэг бол хоосон зүйл.
Урлагийн бүтээл бүтээгчээсээ түрүүлэн оддог.
Үгс бол яриан доторх тэмдгүүд юм.
Ухамсар бол замын эцэст, ухамсаргүй нь замын эхэнд байна. Ухамсар эгээ л ухамсаргүйн нэгэн адил харанхуй юм.
Төлөвшил гэдэг хүн рүү гаднаас хүрч ирдэг болохоос, дотроос нь түрэн гаргадаггүй юм.
Хүн өөрийгөө л тайзан дээр гаргадаг, өөрөө өөртөө л мөнөөх тайз нь болдог.
Поль Рикёр

Эрхэм дээд үзэл зорилгод зүтгэхгүй л бол амьдрал утгагүй.
Дундаж хүн хэнийг ч өөрөөсөө дээш гаргах дургүй... Өөрөө өөртөө л эзэн байхыг хүсдэг.
Дундаж олон нийт нь дээд давхаргын хүртэх ёстой бүхнээс хүртээд эхлүүт хамгийн тоогүй нь, оюун сэтгэлгээ нь хаагддаг.
Хосе Ортега и Гассет

Хамгийн гол нь ухаалгаар бодож олсон үгсийг биш, хар аяндаа амнаас унах үгсийг л ялгаж сонсох учиртай.
Зигмунд Фройд

Бүх юм хязгаарлагдмал байдал руугаа тэмүүлж байдаг.
Түүх ашиггүй үйл явдал өдүүлдэггүй.
Дотроо бодсон өөрийнхөө “Би”-д ноттой итгэснээр хамаг ажлаа эхэлсэн хүн энэ тойргоосоо хэзээ ч гарч чадахгүй.
Хорвоо ертөнц хүнгүйгээр эхэлсэн, түүнгүйгээр төгсөнө.
Клод Леви-Стросс

Үр дагавраас нь өнөөгийн хүмүүс тэгтлээ айн ширвээдээд буй хөгжил дэвшил гэдэг нь үнэндээ огтоос байхгүй хоосон зүйл, ямар ч дэвшил хийгдээгүй.
Үл гүйцэлдэгч юмс л тайвшруулах увдистай.
Поль Мишель Фюко

Өөрчлөлт бүхэн нүгэл, амгалан тайван л бурхны хишиг гэж Платон бидэнд сургасан билээ.
Анхнаасаа хуучирчихсан төрдөг үнэт чанар гэж бий.
Одоо цаг – давтагдаж байгаа зүйлс, өнгөрсөн цаг давтамж өөрөө, ирээдүй бол үргэлж давтагддаг тэр л зүйл.
Өнгөрсөн, ирээдүй 2 л хүнд зориулагдсан юм. Гагц бурхан л мөнхийн одоо цагт амьдардаг.
Хүн бол далайн давалгаа түрэн гарч ирээд буцахын хооронд тогтсон элсний хэлбэр төдий л юм.
Карл Поппер

Wednesday, June 23, 2010

Далай ламын сургаал

Ээж маань хааяа надад янз бүрийн хүмүүсийн ухаарал, сэхээрэл авахуйц үгсийг тэмдэглээд, сонин дээр бол хайчлаад өгдөг юм. Бас хааяа зурагтаар тэр хүн тэгэж ярьж байна гээд л тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичсэн зүйлсээ уншуулна. Би түүнд нь тоомжиргүй ханддаг байх, ээждээ эрхэлж, бас томорч байгаа минь л тэр юм болов уу. Энэ үгийг чи шивж, хэвлээд ханан дээрээ хад гэж бүр 10 жилд хэлж байсан юм. Одоо санаж байгаа дээрээ блогтоо оруулчихая гэж бодлоо.

1. Их хайр, их ололт нь эрсдлийг байнга дагуулж явдгийг сана.
2. Аливааг алдсан ч хичээл зүтгэлийг бүү алд.
3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчимыг мөрд.
4. Жижиг сажиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.
5. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа дайралт болдгийг сана.
6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл.
7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
8. Бусдад нээлттэй бай, гэхдээ өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.
9. Чимээгүй байна гэдэг заримдаа хамгийн сайн хариулт болдог.
10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэж бодохын цагт 2 дахь удаагаа амьдарсан сэтгэл ханах болно.
11. Гэр бүлийн доторх хайрын дулаан уур амьсгал нь таны амьдралын тулгуур суурь юм.
12. Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөн өнөөдрийн байдлыг авч үз. Өнгөрсөн амьдралыг бүү сөх.
13. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам юм.
14. Газар дэлхийтэйгээ эелдэг зөөлөн харьц.
15. Жилд нэг удаа урьд очиж байгаагүй газартаа оч.
16. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр юм. Хайр нь бие биенээхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдод л байдаг.
17. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ.

Эдгээр нь Далай ламын мянганы сургаал гэсэн байх шүү.

Tuesday, June 1, 2010

Хамгийн хамгийн

Хамгийн хортой зуршил бол санаа зовох
Хамгийн сайхан баяр бол хүнд баяр хөөр өгөх
Хамгийн их хоосролт өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдах
Хамгийн том асуудал бол айдас
Хамгийн сайхан нойр бол оюун санааны амгалан байдал
Хамгийн их хүч бол хайр
Хамгийн хэрэггүй сэтгэлийн хөдлөл бол өөрийгөө өрөвдөх
Хамгийн дэгжин хувцаслалт инээмсэглэл
Хамгийн үнэтэй өмч шулуун шудрага зан
Хамгийн найдвартай сэтгэл урам зориг
Хамгийн хөнөөлтэй зэвсэг бол буруу үг яриа гэнээ.

Эх сурвалж тодорхойгүй, юутай ч 100% санал нийлж байна :-)

Wednesday, April 14, 2010

Сургаалт Монгол үгс

Монгол ардын сургаалт үгс бүхий нэгэн бяцхан ном уншив. Та бидэнд дор тэрлэсэн үгс цаг ямагт хань нөхөр, чийдэн лааны үүрэг гүйцэтгэх болно хэмээн итгэж шивлээ.

Цээжний дотор гал бадравч
Утааг нь хамраараа бүү гарга

Эрдмийн дээд эв
Эрхмийн дээд эх

Ойр зуурын жаргалд ташуураад
Алс хэтээ үл бодогч хүн нь
Алахын тул бордсон гахай
Ажиггүй хэвтэхтэй адил

Үнэнд ижилдвээс цэцэн болно
Илдэнд ижилдвээс баатар болно

Анханд болгоомжлон бод
Дунд нь шинжлэн оноо
Эцэст нь зохилдуулан тавь

Эрт бос, орой унт

Өр хадгалсан үгүйрдэг
Өвчин хадгалсан үхдэг

Сайн хүний үг
Сарын хүнс
Муу хүний үг
Тэр өдрийн тээр

Сайн эр урдаа шархтай
Муу эр хойноо шархтай

Сайнтай бүү мэлз
Муутай бүү болз

Санаа муут дотроосоо
Сав муут ёроолоосоо

Толь шиг царайлгаас
Тунгалаг сэтгэл дээр

Тэмээ хүрэхгүй өвсийг
Ямаа идэх гэж дурлах

Ургамлын сүр цэцэгтээ
Улсын сүр цэрэгтээ

Урт мөрөн нугалаа олонтой
Уран хүн арга олонтой

Үйлгүй хүүхэн дууламхай
Сүүгүй үнээ мөөрөмхий

Үнэг үсэндээ үхнэ
Хүн үгэндээ үхнэ

Үнэн явбал үс цайна
Худал явбал яс цайна

Хаврын тэнгэр хартай
Хайш хэрэг хортой

Хайнгуут үйлчний
Ханзлах нь олон
Хайнга хүний асуух нь олон

Хамуутай мал ижлээ бардаг
Хар санаа ханиа бардаг

Цэцэнд хоёр чих цөөдөх
Тэнэгт ганц хэл олдох

Шилсэн юм шилд гарах
Голсон юм голд орох

Шинжлэлгүй бүү сэтгэ
Сэрэмжгүй бүү зүтгэ

Инээсэн бүхнийг нөхөрт бүү тооц
Элгэн садан хэмээн итгэлтэй үгээ бүү өгүүл
Хөгжүүлэв хэмээн хөөрөх сэтгэлийг бүү оруул
Хөнөөлтэй хэмээн дайсанд бүү өшөөл

Аавын бийд хүнтэй танилц
Агтны бийд газар үз

Ажил хийж хүн болдог
Ар давж хүлэг болдог

Айвал бүү хий
Хийвэл бүү ай

Арчилбал эдэнд тустай
Арвилбал эзэнд тустай

Барж идэхээр
Мэрж ид

Биеэ мэдвэл хүн
Бэлчээрээ мэдвэл мал

Гахайн хоншоор газар эвдэнэ
Хүний хоншоор хэрэг эвдэнэ

Гэрт суусан цэцнээс
Хэсэж явсан тэнэг дээр

Далай ч гэсэн давсаар дутдаг
Дагина ч гэсэн эрээр дутдаг

Зуун хүний зүс үзэхээр
Нэг хүний нэр тогтоо

Зээлийн үгээр цэцэн болдоггүй
Жасын малаар баян болдоггүй

Наймаалж олсон мөнгө
Найман хөлтэй

Ойрдоо мөргөлдөнө
Холдоо мөөрөлдөнө

Олон санаат оргож чадахгүй

Өнгө хөөсөн хүн саламтгай
Өвс хөөсөн мал эцэмтгий

Хагацашгүй хань нөхөрт
Марташгүй муу үг бүү хэл (Оюунтүлхүүр сургаалаас)

Цувж явсан барсаас
Цуглаж суусан шаазгай дээр

Тугалган жад шантрах нь хурдан
Туйлбаргүй хүн урваж буцах нь олон (Данзанравжаа)

Олны дотор үгээ шинж
Ганцаар явахад сэтгэлээ шинж (Данзанравжаа)

Харь газарт битгий нэрэлх
Халуун зуураа битгий эрэлх

Нялх ногоонд хур хэрэгтэй
Нялх хүүхдэд сургаал хэрэгтэй

Зарим хэрэгт өвс мэт доош дарагдаж байвал зохино
Зарим хэрэгт гал мэт дээш бадран байвал зохино
Зарим хэрэгт зарц мэт хүчлэн зүтгэж байвал зохино
Зарим хэрэгт уул мэт бат сууж байвал зохино

За нэг сайхан морин хуураа магтчихая :-)

Saturday, January 16, 2010

Words of Wisdom

Everyone is ignorant, only on different subjects
Will Rogers
No man is smart, except by comparison to those who know less
Edgar Watson Howe
Whatever you do, or dream you can, begin it, boldness has genius, power, and magic in it
-Johann Wolfgang van Goethe

Even if you are on the right track, you'll still get run over if you just sit there.
Will Rogers
Happiness is not a state to arrive at, but a manner of traveling
Margoret Lee Runbeck
Heaven isn't a place, it's a feeling
????
Our enemies are sacred because they make us strong
Native American saying
 What you are is what you have been, and what you will be is what you do now
The Buddha
If you try you may fail, if you don't try you're guaranteed to fail.
Jesse Jackson
The greatest personal limitation is to be found not in the things you want to do and can't, but in the things you've never considered doing.
Richard Bandler
You can not prevent the birds of sorrow from flying over your head, but you can prevent them from building a nest in your hair
Chinese Proverb
When you want to be honored by others, you learn to honor them first.
Sathya Sai Baba
No one appears on our stage unless the director has placed them there for our benefit
Paramahansa Yogananda
Of all the things you wear, your expression is the most important
????
To a shaman imagination is a vehicle that sends thoughts and feelings to make real changes in the physical world
Lena and Jose Stevens
Do thy work in the peace of Yoga and, free from selfish desires, be not moved in success or in failure. Yoga is an evenness of mind, a peace that is ever the same
Bhagavad Gita
When we judge something we only prove that we have an incomplete view of it
????
You are not your thoughts
Ron Hall
Reality is where your consciousness is located
-Nevill Drury
The true laboratory is the mind, where behind illusions we uncover the laws of truth
J.C. Bose
Find god- he isn't hiding from you, you're hiding from him.
-Paramahansa Yogananda
When one door of happiness closes, another opens, often we look so long at the closed door that we do not see the one that has been opened for us.
-Helen Keller 
Judge people less on their mistakes than on how they handle their mistakes
????
Government is like gravity, it doesn't matter whether you believe in it or not, accept it
????
Fear, the thief of Dreams
-No Fear shirt
I never make the mistake of arguing with people for whose opinions I have no respect
-Edward Gibbon
Human action can be modified to some extent, but human nature can not be changed
Abraham Lincoln
Success is not fame or money or the power to bewitch. it is to have created something valuable from your own individuality and skill - a garden, an embroidery, a painting, a cake, a life.
Charlotte Gray
I'm very proud that I'm smart enough to get to the point
Harry Truman
Some things have to be believed to be seen
Ralph Hodgson
Statistics are like a bikini. What they reveal is suggestive but what they conceal is vital
Aaron Levenstein
A word to the wise is... unnecessary
"Dreams are pictures of feelings."
Richard Corriere & Joseph Hart Dream Makers

Without forgiveness life is governed by an endless cycle of resentment and retaliation
????
Fortune knocks but once, misfortune has much more patience
Jonathan Swift
The way of a fool is right in his own eyes, but a wise man listens to advice
Proverbs 12:15
If you want to be a knight, act like a night
from the movie Quiz Show
I know not how I may seem to others, but to myself I am but a small child wandering upon the vast shores of knowledge, every now and then finding a small bright pebble to content myself with
Plato...427-347 bc
The faults of others is easily perceived, but that of oneself is difficult to perceive-
Bhagavad Gita
Don't waste your time on jealousy. Sometimes you're ahead, sometimes you're behind. The race is long, and in the end it's only with yourself.
- Mary Schmich
We're a feeling, an awareness encased here
Don Juan (Carlos Castaneda)
It doesn't matter what one reveals or what one keeps to oneself. Everything we do, everything we are, rests on our personal power. If we don't have enough personal power the most magnificent piece of wisdom can be revealed to us and it won't make a damn bit of difference.
Don Juan (Carlos Castaneda)
Do you know at this very moment you are surrounded by eternity? And do you know that you can use that eternity if you so desire?
Don Juan (Carlos Castaneda)
There is a flaw with words, they always force us to feel enlightened, but when we turn around to face the world they always fail us and we end up facing the world as we always have, without enlightenment
Don Juan(Carlos Castaneda)


Source: http://www.some-guy.com/quotes/words-of-wisdom.html

Friday, January 15, 2010

Бодууштай үгс

Бүтээлч хөдөлмөрийг захиргаадахаа багасгаж, захиргааныхаа бүтээлч хөдөлмөрийг ихэсгэ.
Хенри Форд

100% хүсэж, 100% итгэвэл ялна.
Суворов

Хэтийн зорилго үгүй аваас ойрын зовлон оршино.
Чингис хаан

Аливаа зүйлд бүдүүн тойм хандах нь тухайн хүний ирээдүй тодорхой бус байх угтвар нөхцөл юм.
Жуничиро Койзуми

Хүмүүс үргэлжийн мөнх янз бүрийн асуудал, бэрхшээлтэй байдаг нь логикгүй, зүй зохист бус сэтгэдгээс үүдсэн байдаг.
Эллис

Нэг алдаа бол тохиолдох ёстой зүйл, хоёр алдаа бол санамсаргүй зүйл, харин гурав дахь алдаа бол дайсны явуулга.
Гоүлдфингер Ж. Бонд

Хэрвээ тэр бүх дэлхийг эзэлсэн ч энэ үед зүрх сэтгэлээ гээсэн бол түүнд ямар ашиг байх билээ дээ.
Библи

Зөвхөн нэг ялагдлын дараа ч төдийгүй бас зуун ялагдлын дараа ч бууж өгч болохгүй.
Авраам Линкольн

Дайн байлдаан бол нилэнхүйдээ алдаа мөн бөгөөд хамгийн сайн генерал гэдэг бол хамгийн бага алдаа хийсэн байдаг.
Веллингтон

Өөрийн сул газрыг байнга анхаарч дайсан түүнийг олж харахаас өмнө өөрөө олох нь чухал.
Наполеон

Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол бэлэг, ирээдүй бол боломж.
Махатма Ганди

Би залуудаа миний хийж байгаа 10 зүйлээс 9 нь бүтэлгүйтэж байгааг харж байсан. Гэвч би бүтэлгүй байхыг хүсээгүй. Ийм учраас 10 дахин илүү ажиллах болсон.
Жорж Бернард Шоу

Тугалган жад шантрах нь хурдан
Туйлбаргүй хүн урваж буцах нь олон.
Данзанравжаа

Зарим хэрэгт өвс мэт доош дарагдаж байвал зохино
Зарим хэрэгт гал мэт дээш бадран байвал зохино
Зарим хэрэгт зарц мэт хүчлэн зүтгэж байвал зохино
Зарим хэрэгт уул мэт бат сууж байвал зохино
XIV далай лам

Зан байдал хувь заяатай тэнцүү
Гераклит

Санаа суулгавал үйл сургана, үйл суулгавал зуршил сургана, зуршил суулгавал зан чанар ургана, зан чанар суулгавал хувь заяа ургана
Английн зохиолч Уйльям Теккерей

Агуу их зүйлийн тухай бодвол агуу их болно.
Рей Крок

Урагшлахын тулд эхлэх хэрэгтэй. Эхлэхийн тулд нүсэр том ажлыг жижигхэн хэсгүүдэд хуваагаад эхнийхээс нь эхлэх хэрэгтэй.
Марк Твен

Tuesday, November 10, 2009

Мэргэн үгс

Ямар байхыг хүсч байгаа нь биш, ямар байж чадахгүй байгаа нь л жинхэнэ хүн ...
Сомерсет Моэм

Хүн байна гэдэг бол хариуцлагаа мэдрэхийн нэр. Чамаас болоогүй ядуурал гуйланчлалын төлөөнөө ичихийн нэр. Нөхдийнхөө байгуулсан ялалт бүхнээр бахархахын нэр. Өөрийн тоосгыг өрөхдөө өргөн орчлонг бүтээлцэж байгаагаа ухамсарлахын нэр.
Антуан Сент-Экзюпери

Өөрийн ч, бусдын ч үгэнд бүү итгэ. Өөрийнхөө болоод бусдын үйл хэрэгт л итгэ.
Лев Толстой

Өчүүхэн салхины ч чигийг заадаг хөнгөмсөг дарцагтай адилхан байж яасан ч болохгүй.
Жек Лондон

Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг.
Людвиг Фейербах

Хүнд төлөөнөө нь үхэж чадах ямар нэгэн юм үгүй бол тун муу.
Лев Толстой

Бага зүйлд хэтэрхий автсан хүн их зүйл бүтээх чадваргүй болчихдог.
Ларошфуко

Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг та түүнд оролцож байна гэсэн үг.
Жан-Жак Руссо

Алсын хараагүй хүмүүс өөрийнх нь мэдлэгийн хүрээнээс хэтэрч гарсан бүхнийг шүүмжлэн буруушаадаг.
Ларошфуко

Сайн бүхний тухай сайхан ярьж чадна гэдэг яг ч сайн хүний шинж биш ээ. Санаа бодлоороо шударга байна гэдэг ажил үйлс нь ч шударга гэсэн үг ч бас биш.
Аристотель

Өөрийн хийж чадах зүйлийг бусдад бүү даатга. Хүн бүхэн үүднийхээ өмнөх талбайг шүүрдчихэж байвал, бүх гудамж цэвэрхэн болно.
Лев Толстой

Би ямар нэгэн онцгой аугаа зүйл бүтээе гэж ер хүсдэггүй. Зүгээр л амьдарч, мөрөөдөж, найдаж, юм бүхэнд амжиж явахыг хүсдэг. Амьдрал богинохон. Түүнийг сайхан өнгөрөөх хэрэгтэй.
Антон Чехов

Ямар нэгэн юмыг аминаасаа илүү хайрлана гэдэг амьдралаа ердийн нэгэн амьдралаас хавьгүй дээгүүр болгож буй хэрэг юм.
Жан Ростан

“Уул өөд авирахдаа бартаатай жимээр нь явах зоригтой бай. Цасан дундуур явахдаа хальтиргаатай гүүрээр гарах зоригтой бай” гэсэн үг бий. Энэ зориг хэмээх үгэнд хамгийн гүн утга багтаж байгаа юм. Хэрэв амьдралын огцом эргэлт, хорвоогийн энхэл донхол дээр эр зориг л дутах юм бол, чи шарилж ургасан нүхэнд шууд унах болно.
Хун Цзычен

Хүний сайн муу зөвхөн хийж байгаа үйлээсээ ч биш, хүсч байгаа зүйлээсээ мөн танигддаг.
Демокрит

Хар амиа хичээгчийн хувьд өнгөрсөн үе нь хоосон зай, одоо цаг нь эзгүй цөл, ирээдүй нь өчүүхэн балай зүйл байдаг.
Софья Сегюр

Өнөөдөр бахархах юмгүй хүн л өчигдрийнхөө гавьяагаар сагсуурдаг.
Цицерон

Мэддэг бүхнээ хамаагүй бурж байгаа хүн мөдхөн мэдэхгүй зүйлийнхээ тухай ч ярих болно.
Фрэнсис Бэкон

Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага.
Александр Поуп

Нэг удаа худал ярьсан хүн ахин худлаа ярих нь гарцаагүй. Нэг худал үгийг өөр долоон худлаар дэмнэж тогтоодог.
Фридрих Рюккерт

Хараалын үг хэлээд сурчихсан хүн бүхий л насан туршдаа шинээр нэмж юу ч сурдаггүй.
Хуучин гэрээ

Тодорхой зорилгогүй мэргэн ухаан төөрөлдөнө. Хаа сайгүй байна гэдэг нь хаана ч байхгүй гэсэн үг.
Монтень

Бодолгүйгээр суралцагч хүн төөрөгдөлд унана. Суралцахыг хүсэлгүй, эргэцүүлэн бодогч хүн асар их бэрхшээлтэй учирна.
Хун Цзычэн

Хурц хэрнээ уужим өргөн бус ухаан алхам бүртээ л урагш тэмүүлж байдаг. Гэхдээ ер ахидаггүй.
Рабиндранат Таагүр

Их юм уншсан чалчаа хүн бол тэнэг хүмүүсийн хамгийн яршигтай төлөв нь.
Жеймс Тейлор

Мунхаглал өвөрмөц үнэртэй байдаг юм. Үнэн шүү, хүн дуугүй сууж байхад ч гэсэн тэнэг нь мэдэгддэг.
Жюль Ренар

Би нууцыг хадгалж, морь унаж, гүйж, зугаатай түүхийг эвтэйхэн ярьж, хэцүү биш даалгаврыг биелүүлж чадна. Хүн бүхэн л ингэж чаддаг л даа. Гэхдээ миний чармайлт хосгүй.
Шекспир

Ямар нэгэн юм хийе гэвэл өөрийгөө хязгаарлаж чад.
Гёте

Өөрчилж чадахгүй зүйлээ нэр төртэйгээр тэсч өнгөрүүл.
Сенека

Хамгийн аюул осолгүй хөлөг онгоц бол эрэг дээр татаж гаргасан хөлөг онгоц болой.
Анахарсис

Хүн, юмыг мэдэхийн хүсэл нь унтрахад хүн байхаа больдог.
Фритьоф Нансен

Ямар зогсоол руу хөвж яваагаа мэдэхгүй байгаа нөхцөлд бидний дарвуулд ямар ч салхи нэмэр болохгүй.
Сенека

Эцсийн дүнд тохиолдол гэдэг бол бурхан.
Анатоль Франс

Хүн төрөлхтөнд хоёрхон л том нээлт бий: номыг олшруулан түгээх боломжийг олгосон хэвлэх машин, хүнийг ном уншихаас хөндийрүүлсэн зурагт хоёр.
Элгози

Эх орноо байгаагаар нь л харж хүчин зүтгэж чаддаггүй, хүнийг зөвхөн хүн гэдэг утгаар нь л хүндлэн харьцаж чаддаггүй тийм хүн, эх орноо бурхан шүтээн хэмээн зарлаж, сэтгэлээ хөдөлгөхийн тулд элдвийн номлол хашгирч явдаг тийм хүмүүс амин хувийн таашаал онгодоо л хайрладгаас биш, эх орноо хайрладаггүй гэж би үздэг.
Рабиндранат Таагүр

Хүн бүхний дотор ард түмнийх нь бичил хөрөг хадгалаастай.
Гюстав Фрейтаг

Хүн олон юмгүйгээр байж чадна, гагцхүү бусад хүнгүйгээр байх аргагүй.
Людвиг Берне

Хүн нийгэмшиж амьдрахаар л заяагдсан юм. Түүнийг нийгмээс нь салгаад үз, санаа нь төөрөлдөж, зан авир нь харгис болж, сэтгэлд нь хэдэн зуун буруу тачаал төрж, ойворгон бодлууд нь уураг тархины нь хөгжлийг хоосолж, эгээ л цөлийн дундах өнчин харгана мэт болно.
Дидро

Хүн хүмүүсийн дунд л хүн болдог.
Иоханнес Бехер

Хүнийг танихын тулд хайрлах хэрэгтэй.
Людвиг Фейербах

Насан туршид минь надад туйлын хүслэн байсан. Тэр минь хэзээ ч биелэшгүйг ойлгоод би халаглах болсон. Халаглаж гомдоллох тийм сайхан ...
Жон Голсуорси

Эр хүний авьяас эгээ л эм хүний гоо үзэсгэлэн мэт амлалт төдий л зүйл. Жинхэнээсээ аугаа байхын тулд авьяастайгаа эн тэнцэхүйц зүрх сэтгэл, зан араншинтай байх ёстой.
Бальзак

Хүүхдүүдийн зөв хүмүүжлээс ард түмний сайн сайхан хамаардаг.
Локк

Урьдаар зөв хүмүүжлийг ол. Дараа нь мэргэн ухаанд суралц. Эхнийх нь үгүй бол сүүлчийнхэд нь хүрэх хэцүү.
Сенека

Шууд л нэгэн зэрэг бүхнийг хийхийг оролдоно гэдэг юу ч хийхгүй сууна л гэсэн үг.
Лихтенберг

Өчүүхэн хүн маш том ажил сэдэх юм бол, нөгөөхөө өөрийнхөө хэмжээнд очтол нь жижигрүүлж байж л сая дуусдаг.
Наполеон Бонапарт

Хэт яарах нь хэтэрхий алгуурлахын нэгэн адил гунигт төгсгөл рүү хөтөлдөг.
Шекспир

Өдөр бүр биш гэхэд өнжөөд нэг удаа өөрийнхөө дургүй ажлыг биеэ албадан хийж бай. Хэзээ нэгэн цагт хүсээгүй зүйл хүзүүгээр татахад тэр нь чамайг үүрд живүүлчихгүйн тулд тэр шүү дээ.
Уйльям Жеймс

Бага зүйлийг чаддаггүй хүнд томыг чадах боломж заяадаггүй.
Михайл Ломоносов

Хөрөнгө баялаг бол ердөө л хурааж хуримтлуулсан хөдөлмөр шүү дээ. Зарим үед хулгайлсан хөдөлмөр.
Огюст Бланки

Хийж буй ажлаа эрс ондоон ажлаар солиход ямар ч зугаа наргианаас илүү сайхан амралт болдог.
Сенека

Мунхаг хүн бага балчиртаа эцэг эхийнхээ л тухай, залуу насандаа зөвхөн дурлалт хүнээ, өтөлж хөгширсөн хойноо үр хүүхдийнхээ л тухай боддог. Ингээд тэр өөрийнхөө тухай бодож ер амждаггүй.
Эртний Энэтхэгийн цэцэн үг

Илүүдсэн юм бүхэн – дутагдал.
Сенека

Хэрэв чи яарахгүй бол бүх зүйлийг тод зөв харах болно. Яарсан хүн урд ажлаа ухаангүй, сохроор хийдэг.
Тит Ливий

Цаг хугацааны урт богино бидний ойлголтоор л тодорхойлогдоно. Орон зайн хэмжээс бидний ухамсраар л нөхцөлдөнө. Тиймийн учир сүнс тань тайван бол нэгэн өдөр мянган зуунтай тэнцэнэ, өчүүхэн овоохойд бүхий л орчлон ертөнц багтана.
Хун Цзычэн

Tuesday, November 11, 2008

Latino Wisdom

Эдгээрийн эх сурвалж нь юу вэ? Би мэдэхгүй байна :(

Одоогийн байдалдаа сэтгэл хангалуун хүн ирээдүйн тухай бодож шаналдаггүй.

Хэрвээ мэдрэмж үнэн байхгүй бол, бидний бүхий л оюун ухаан худал хуурмаг болчихно.

Алдар гавьяа аюулаар цангадаг.

Гуниг цөхрөл өөрийнхөөрөө оршдоггүй, харин бидний төсөөлөлд л байдаг юмаа гэдэг нь тодорхой байна.

Хувь заяа бол шил, гялалзаж байгаад л хагардаг.

Хөрөнгө хураачихаад гачигдаж явна гэдэг гуйланчлалын хамгийн дарамттай хэлбэр юм.

Шунахай биш байна гэдэг баялаг юм. Харамч биш байна гэдэг өөрөө орлого юм.

Өдөр бүрийг чи сүүлчийнх гэж бодож бай;тэгвэл таагүй цаг ч догдлом сайхан санагдана.

Юм бүхэнд гаргуун хөтөч бол дадал зуршил.

Сайн сайханд тэмүүлэх нь хэмжээнээсээ хэтэрчих юм бол, ухаантныг солиотой, шударга хүнийг шударга бус харагдуулдаг.

Савнаас унасан хөлдүү дарс тэр л хэлбэрээ хадгалдаг. Түүнийг балгаж уудаггүй, жижиглэн хагачдаг.

Ганцаар байхдаа чи өөртөө бусдыг орло. Өөрөөсөө айдаг хүн тийм ч цөөн биш.

Үүнийг мэддэгийг чинь өөр хэн нэгэн мэдэхгүй л бол, чиний мэдлэг боловсрол үнэ цэнэгүй болчихно гэж үү?

Өвгөн минь чи өрөөл бусдын чихийг л баясгах гэж өөртөө түвэг удаад буй юм биш биз?

Хүн хүнээсээ хичнээн ч өөр байдаг юм бэ дээ!

Боолчлол цөөхөн хүнийг оосорлодог, ихэнхидээ хүмүүс өөрсдөө л боолын таягнаас зууралддаг.

Хаана зогсох ёстойгоо яг таг мэдэж байгаагүй тул бүр ч илүү таашаал амсах боломжоо олж хараагүй нь ер гайхалтай хэрэг биш.

Намайг чи ямар ч үнэргүй гээд шоолж байна. Харин би гоё үнэр ханхлуулахаас огт үнэргүй байхыг илүүд үзнэ.

Судас нь ямагт өчигдрийнхөө дарсаар исч шуугиж явдаг.

Ухаантай хүн сайн үйлс дээр ч өөрийгөө хязгаарладаг.
Related Posts Plugin for WordPress, Blogger...