1990-ээд оны дунд үе... гэртээ дуучин Тэнгэрийн кассетыг тавиад өнждөг байж билээ.
Monday, May 31, 2010
Saturday, May 29, 2010
Зарим нэг завсарлага
2008 оны хаврын улиралд ШУТИС-д Хүний нөөцийн удирдлага, Санхүүгийн удирдлага хичээлүүд цагийн багш байдлаар орж эхэлснээс хойш 2 жил өнгөрчээ. Энэ бүхий л хугацаанд компаний ажилтан байхын сацуу багшаа хэмээн дуудуулж, өөрийгөө багш хэмээн төсөөлж явлаа. Хүн болгонд багш хэмээн дуудуулах хувь заяа байдаггүй гэж бодохоор би өөрийгөө хувьтай хүн гэж бодож, баярхдаг. Анхлан хичээл орж байсан ангийнхан маань энэ хавар төгсч байна. Тэд нартайгаа ижил дасал болж, заримтай нь багш нь уу, ах нь уу, найз нь уу гэдгээ мэдэхээ больтол сайхан нөхөрлөж, сайхан дотносчээ. Намайг тоож, надад боломж олгосон тэнхмийнхэндээ баярлалаа. Би арай бүтээлч, арай ойр, арай мөн чанарлаг багшлахыг хичээсэн. Гэхдээ яг үнэндээ би багшлах хугацаандаа хүнд сургаснаасаа илүү өөрөө сурсан нь илүү байсан болов уу.
Энэ хугацаанд Монгол улс дахь үнэт цаасны зах зээлийн хөгжил, Үнэт цаасны техник шинжилгээ, түүний хэрэглээний асуудлууд, Аутсорсинг, түүнийг Монголд хэрэгжүүлэх нь, Хөдөө орон нутаг дахь сүүний жижиг үйлдвэрийн бизнес төсөл, Үүрэн холбооны салбарын маркетингийн харьцуулсан судалгаа, ШУТИС-ийн ...-д олон улсын MBA хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн судалгаа, ШУТИС-ийн мэдлэгийн менежмент, түүнийг сайжруулах арга зам, NVC (National Venture Capital) компаний жишээн дээрх санхүүгийн салбарын маркетингийн асуудлууд зэрэг дипломууд удирдах буюу зөвлөжээ. За ер нь салах ёс хийж байгаам шиг олон үг нуршаад яахав. Гэхдээ нэг хэсэгтээ багшлах ажлыг хойш тавьж, оронд нь өөр орон зайг шургуулахаар шийдлээ. Чадах болов уу, багшлах нь миний үүрэг, багшлахгүй бол миний болон зарим нэгний алдагдсан боломж их болчих мэт санагдаад байх юм.

Friday, May 28, 2010
Байнга санах үгс
“Миний итгэдэг зүйл бол Монгол орон хөл дээрээ зогсож, тусгаар улс байна хэмээн итгэдэг”
А.Амар
“Эрдэм ухаантан үгүй хан төр нэн удаан тогтож эс чадна”
Да лам Г.Цэрэнчимэд
“Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш”
М.Энхсайхан
А.Амар
“Эрдэм ухаантан үгүй хан төр нэн удаан тогтож эс чадна”
Да лам Г.Цэрэнчимэд
“Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш”
М.Энхсайхан
Thursday, May 27, 2010
Шинэ блог нээлээ
http://player2185.blogspot.com -Бизнес, санхүүгийн зах зээлийн тоглогчдод
http://urlag2185.blogspot.com - Урлаг, түүний судлалын тухай чадахаас чадахгүйд хүртэл
http://urlag2185.blogspot.com - Урлаг, түүний судлалын тухай чадахаас чадахгүйд хүртэл
Tuesday, May 25, 2010
Бээжин, Хэбэйд зорчсон нь
1-р хэсэг. Би явж байна, Бээжин сууж байна.
Миний хөлөглөсөн онгоц
Миний хөрс, шороо
Буянт Ухаа дахь хөөрөх зурвас
Гэр хороолол дээрээс харахад
Урд хилийн зүг нисэхэд газрын харагдац нэг иймэрхүү байлаа.
Онгоц-би
Энэ нарийн зураасуудыг цөлжилтөөс сэргийлэх зурвас гэж би таасан.
Тариалангийн талбай, бодвол хар тойрог нь усжуулалттай талбай байх ...
Урьдын бэлчээр, өнөөгийн тарианы талбай
Энэ бол мэдээж Өвөр Монголын нутгийн зүүн, зүүн урд талаар суналдан тогтсон Хянганы нурууны салбар уулс байж таараа ... Үүний урд үзүүрт биднийхээр Дайду буюу өнөөгийн Бээжин хот сунайж байх нь ойлгомжтой.
Зургийн голд байгаа тэмдгийг хар даа. Арга-билэг ...
Бээжин хотын захын дүүргүүдийг тэнгэрээс тольдоход
Буусан онгоцны буудал маань 64 онгоц хүлээн авах гарцтай аварга эд байна лээ.
Газардалт
2-р хэсэг. Хебей мужийн төв - Шижиажуанг болон аж үйлдвэрийн хот - Шипинглэ
Шижиажуангийн нисэх онгоцны буудал
Шипинглийн төв талбай. Энэ хөшөө болон мөнхөрсөн нөхөр бодвол монголчуудтай байлдаж байсан байх ...
Үйлдвэр явах замд ...
3-р хэсэг. Pingle компани дээр
3-р хэсэг. Pingle компани дээр
Гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр БНХАУ-д нэг, дэлхийд тавдугаар байр эзэлдэг компани юм.
2009 оны бүх Хятадын шилдэг менежерээр тодорсон залуу гэнэ.
Ийм хүлэмжин зоогийн газар орж үзэв.
Цагт 250 км/ц хурдалдаг ийм галт тэрэг орон нутгийн зорчигч тээвэрт давамгайлж байна.
Цагт 250 км/ц хурдалдаг ийм галт тэрэг орон нутгийн зорчигч тээвэрт давамгайлж байна.
4-р хэсэг. Бээжинд
Бээжингийн баруун вокзал
Буудлын цонхоор
Бээжин хотын төв, түүнд ажиллагч, амьдрагч иргэд барууны жишигт дөхжээ. Гэхдээ Бээжин бол 1-3 сая хүнтэй Европын том хот биш, 20 сая хүнтэй аварга эд аж.
Монгол хоолоо маш их санав.
Мороженое (маруужин)
Монголоор бол дипломат 95 айлын орон сууц нь
Хятад төрийн төлөөлөгч
Амралт ...
Метроны гарц
Хаан шиг сууж байгаа биз ...
Гоё харагдаж байгаа биз?
Муу нохой. Ёстой нэг налайж байна даа гээд зургийг нь дарсан чинь цочсондоо өөдөөс дайрдаг юм даа.
Хүнд гар. Тэвгийг ч ёстой хашраадаг охин байна лээ.
Хууль зүйн яам нь гэлүү дээ.
Тэр шилэн дээр миний сүүдэр туссан байгаа.
Заримдаа зөвхөн энэ ундаагаар л цангадаг.
Гудамжинд нь жоохон хүүхэд бага харагдана лээ. Ойрын ирээдүйд хүн ам нь буурч эхлэнэ гэдэг үнэн бололтой. Тооноос чанар луу шилжих бодлого байдаг байх
У-шу
Таксины жолооч нар нь гадаадуудад үйлчлэх дургүй, мөн боловсрол нь төдийлөн сайн биш бололтой санагдсан.
Гадаадынхан хамгийн их үйлчлүүлдэг дэлгүүр. Худалдагч нар нь гээд жоохон жоохон охидууд ярианы мундаг англи, орос хэлтэй юм билээ.
Байдлыг ажиж, хүмүүсийн яриаг чагнахад урьдын адил монголын наймаачид Бээжингээс бараа ачдаг цаг өнгөрчээ. Амьжиргааны өртөг, бараа бүтээгдэхүүний үнэ маш өндөр юм.
Байдлыг ажиж, хүмүүсийн яриаг чагнахад урьдын адил монголын наймаачид Бээжингээс бараа ачдаг цаг өнгөрчээ. Амьжиргааны өртөг, бараа бүтээгдэхүүний үнэ маш өндөр юм.
Манай элчин сайдын яам
Консулын хэлтэс
Төвд судлалын төв гээд айхтар том байгууллага байдаг юм билээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам
Бээжингийн төвд байдаг нэгэн баар
Abolute Vodka 3-ийг 3-уулаа
Нөхдүүд нэгэн төрлийн цайтай хольж уудаг юм билээ. Найруулсан байгаа байдал нь ...
Тэнд авмаар зураг олон байсан ч камераа хураалгахаа дөхөөд зураг авсангүй. DJ бол айхтар юм билээ. Харин нөхдүүд монголчууд шиг сайн бүжиглэдэггүй юм шиг санагдсан.
5-р хэсэг. Нутаг буцсан минь
Өглөөний цай. Амь оров.
Миний нутгийн унаа
МИАТ-ын маань үйлчлэгч цаанаа л нэг дотно ...
Сэвэлзсэн салхи, сэнгэнэсэн агаар, илбэх шороо, жиргэх шувуу, шарах нар - энэ бүгдийг монголдоо ирээд л мэдэрсэн. Тэр өдрийн орой бороо орсон. Монголын бороо нэг л гоё, Хятадад бол саун, шүршүүрт орж буй мэт бороо л орж байлаа. Нутгийн салхи өөр юм билээ, тэнд салхи байхгүй, бараг л хамраараа сорон байж агаар амьсгалах дөхөх аж.
Явсан сэтгэгдэл бол нэгд, Хятад үнэхээр нүсэр том юм, хоёрт, хүмүүс нь баян ядуугаас үл хамааран ирээдүйдээ итгэлтэй, ингээд явахад би болно гэсэн маадгар төрхтэй байсан нь атаархал төрүүлж байв, гуравт хятадын холбогдсон бизнесийн хүрээнийхний шаламгай гавшгайч, хөдөлмөрч, ажил хэрэгч, эгэл даруу байдал хүндэтгэл төрүүлсэн, дөрөвт, хууль дэглэм сахиулж буй байдал, аль нэг үзэл суртал дагаж далдагнаагүй, оновчтой, алсын хараатай төрийн бодлого нь байсан юм.
Subscribe to:
Comments (Atom)