Tuesday, November 24, 2009

Газар зүй гэж ...

Миний анхны дурлал газар зүй байлаа. Одоо ч гэсэн би галзуу сонирхдог. Ялангуяа эдийн засгийн газар зүйд бол нугасгүй. Ямар нэгэн газрын зураг харагдвал би өмнө нь саатан зогсохгүй байж чаддаггүй. Анх 6 бил үү 7 дугаар ангиас газар зүйн хичээл орж эхэлсэнээс хойш л би яг дүрдээ итгэчихсэн хэхэ. Тэгээд л янз бүрийн солиотой солиотой судалгаануудыг явуулдаг байж билээ. Солиотой ч гэж дээ хүнд хүсэл сонирхол байвал юуг ч өөрөө хийж чадна гэдгийг өөртөө баталсаан. Ямар ч гэсэн их сургуульд ороод үзсэн судалгааны аргуудаа би хэнээр ч заалгуулалгүй арван жилдээ хэрэглээд, хэрэгжүүлээд үзчихсэн байж билээ. 8 дугаар ангиа алгасч 9-д орсноосоо хойш би гэдэг хүн хичээл, даалгавруудаа тоймтой хийж байгаагүй нөхөр байгаа юм. Зүрх сэтгэлийн дуудлага, авьяас онгод, хүсэл сонирхол, өөрийгөө бүтээх, төгс төгөлдөр лүү тэмүүлэх, мөн чанарыг олох ухааны юмнууд яриад л газрын зураг, нэвтэрхий толь, түүхийн номнууд, томчуудын намтар, мэтгэлцээн энэ тэр гэж жонглёрдсоор байгаад 10 жилээ чүү ай төгсөж билээ, хэхэ.


Далайд гарцгүй улсууд. энэхүү нөхцөл нь эдийн засаг, нийгмийн зан үйл, олон улсын байр суурьт нь гүн бат ул мөрөө үлдээдэг байна.

Японы 120 сая хүний орлогын нийлбэр нь дэлхий дээрх хамгийн ядуу 62 орны 3.2 милльярд хүний орлоготой тэнцдэг гэнэ. Нэг ёсондоо дэлхийн хүн амын талаас арай жаахан илүү гэсэн үг.

Хэрвээ дэлхий хэрхэн бохирдсоныг дүрсэлвэл нэг иймэрхүү харагдах юм байна. Тод улаан нь газрын тосны хаягдал бол сааралтаад байгаанууд нь далайн бохирдол болоод химийн бордооноос үүдсэн газрын бохирдол аж. Энэ нь 1988 оны байдлаар гэнэ шүү.

Онгоцоор шөнө нисч цуглуулсан зургуудыг цуглуулвал дэлхий шөнөдөө нэг иймэрхүү харагддаг гэнэ. Ерөнхийдөө та бидний асаадаг чийдэн, гудамжны гэрэлтүүлэг, машины гэрэл, түймэр гэх мэт зүйлсээс л энэ нь бүрдэж байгаа юм. Эндээс хүн амын нягтшил, улс орны хөгжлийн баримжаа тойм харж болох ч шууд ийм тийм гэж ойлгоход арай өрөөсгөл гэнэ. Учир нь нэг япон иргэн нэг хятад иргэнээс 15 дахин илүү цахилгаан хэрэглэдэг бол нэг америк нэг японоос бүр 10 дахин илүүг хэрэглэдэг гэх юм.

1750 оны үед дэлхий дээр амьдарч байсан хүмүүсийг 2100 онд амьдрах 10 тербум хүнтэй харьцуулах юм бол ...

Зэвсэгт хүчин нь аян дайн хийж байсан туршлагатай эсэхээр нь харуултал Монгол маань энхийн цагаан тагтай аятай байж байгааг нь хар даа хэхэ...

Энэ зураг дээр ногоон нь дэлхий дээр халуун орны ширэнгэн ойн тархсан талбай, улаан нь сүйтгэгдэж устгагдсан талбай нь аж.

Дэлхий дээрх тариалангийн талбай

Хэрвээ хүн амыг нь нутаг дэвсгэрээр нь илэрхийлбэл иймэрхүү янзтай.

Улс орнуудын мөнгөн хэмжээг газрын зургаар нь илэрхийлбэл

Орос болон Хятадын цөмийн цэнэгт хошуунуудын харьцаа нэг иймэрхүү гэнэ.

Том цэгүүд нь 1-2 сая машиныг, жижиг цэг нь 100 мянгаас 1 сая машиныг төлөөлж байна гээд бод доо.

Машин гэдэг үг дэлхийн 80 орны хэлээр ...

Хэрэв зээ дэлхий дээр буй бүх машинуудыг цувуулан байрлуулвал дэлхийг 72 удаа тойрчих юм гэнэ.

100,000 хүнд ноогдох шоронд суугчдын тоо. АНУ (700), ОХУ (628) энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн дундаж 142 байгаа бол Монгол маань 279 гэсэн тоог зааж байна.

Хүйтэн дайны үед дэлхий ингэж хуваагдсан байлаа. За тэгээд to be continued шүү ...

4 comments:

mishi said...

sonirholtoi yum..
goy yum sonirhdog yum bna shd.. norwegian wood deer bas gazriin zuragt durlasan neg zaluu gardiim.. teren shig..

Dorjoo said...

Hi. Sain bna uu. Namaig Dorjoo gedeg. Bi bas gazarzuid durtai hun bgaa yum. Gazarzuich mergejleer MUIS-iig nodnin tugssun.
Tanii end tavisan medeelel ih taalagdlaa. Herev taniig zuvshuurvul ene medeelliig bi uuriinhuu banjig blog deer eh survaljiig ni taviad niitelchihlee.
Herev husehgui bval medegdeerei. Bi ustgachihna aa.
minii blog; http://andromeda.blog.banjig.net/

Gundegee said...

Sain uu, taniltssandaa taatai bna. Tsaashid bur iluu taniltsana gej nainam. Minii mergejil gazarzuich bish l de, gehdee 10 jildee asar ih sonirhdog bsan yumaa. Minii buidhan blogoor zochilj bgaarai. Medeej blog deeree tavij bololgui yahav, bayarlalaa.

Anonymous said...

300 жилийн өмнө МАНЖ гэж гайтай юмнууд юучгүй сөнөөсөн билээ. ТЭр үеэс хойш Монгол зэр зэвсэг цэргийн ямар ч хүчгүй ард түмэн улс болон хувирсан билээ.

Гайтай юмнууд...

Related Posts Plugin for WordPress, Blogger...