Хэн нэгэн надаас чиний шүтдэг хамтлаг, дуучин чинь хэн бэ гэж асуухад би бодохгүйгээр хариулдаг ганц хариулт нь тэр байлаа.
Дэлхий даяараа шуугиж байна. Түүний талаар том том дүгнэлт хийх сонирхол, эрх надад байхгүй. Гагцхүү тэр миний сэтгэл зүрхэнд их ойр, миний хайрладаг, олон нийтийн увайгүй үг хэл, үйлдлээс амихандаа өмөөрдөг баатар минь байсан юм. Хэзээ нэгэнтээ түүнтэй уулзана гэж боддог байлаа ... энэ мөрөөдөл минь талаар болжээ.
Та миний дотор байнга амьдрах болно!
No comments:
Post a Comment