Sunday, September 6, 2009

Сайхан орос дуунууд

Орос улс, оросын нийгэм ямар ч байж болох, гэхдээ орос хүн, орос соёлыг бишрэн хүндэтгэхгүй байхын аргагүй билээ. Элдэв олон тайлбаргүйгээр зүгээр л сэтгэлд хүрсэн орос дуунуудаа та нартай хуваалцан сонсохыг хүслээ.

Ариун дайн, энэ дууг сонсоод өлмөн зэлмүүн, зэвсэгтэй зэвсэггүй хөөрхий орос цэргүүд германы дайны машины өөдөөс тулаад орж байсан гээд бод доо. Энэ бүгдийг рационалаар ойлгоход тун хүнд... Гэхдээ энэ бол Оросын гайхамшиг, үзэл суртлын ид шид мөн.


Жирийн л нэг амьдрал, жирийн л нэг гоо сайхан, жирийн л нэг асуудлууд, жирийн л нэг хайр сэтгэл ... энэ бүгдээс агуу зүйл гэж үгүй. Кино нь харин жирийн биш шүү.


1905 онд Манжуурт Орос орон Японд гутамшигтайгаар ялагдаж, олон мянган орос цэргүүд Манжуурт нойрсчээ. Гэхдээ тэд эх орноосоо амиа гуйхгүй, ийм үзэл санааны төлөө өөрийгөө зориулах сайхаан гэж ...


Агуу их Орос гүрнийг 70 жил талхалж 70 сая хүний амийг авч одсон гайхал коммунизмын сүлд дуу. Бид ч энэ бүгдийн нэг хэсэг байж, хөөрч хөөрцөглөж байсан ард түмэн ... Далдаакуудыг хэт дагавал хөөрсөн олон түмэн яаж болохын нэг сонгодог жишээ юм уу даа ... Манайд одоо ч далдгарууд мундахгүй олон гэж ...

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...