Tuesday, November 10, 2009

Мэргэн үгс

Ямар байхыг хүсч байгаа нь биш, ямар байж чадахгүй байгаа нь л жинхэнэ хүн ...
Сомерсет Моэм

Хүн байна гэдэг бол хариуцлагаа мэдрэхийн нэр. Чамаас болоогүй ядуурал гуйланчлалын төлөөнөө ичихийн нэр. Нөхдийнхөө байгуулсан ялалт бүхнээр бахархахын нэр. Өөрийн тоосгыг өрөхдөө өргөн орчлонг бүтээлцэж байгаагаа ухамсарлахын нэр.
Антуан Сент-Экзюпери

Өөрийн ч, бусдын ч үгэнд бүү итгэ. Өөрийнхөө болоод бусдын үйл хэрэгт л итгэ.
Лев Толстой

Өчүүхэн салхины ч чигийг заадаг хөнгөмсөг дарцагтай адилхан байж яасан ч болохгүй.
Жек Лондон

Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг.
Людвиг Фейербах

Хүнд төлөөнөө нь үхэж чадах ямар нэгэн юм үгүй бол тун муу.
Лев Толстой

Бага зүйлд хэтэрхий автсан хүн их зүйл бүтээх чадваргүй болчихдог.
Ларошфуко

Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг та түүнд оролцож байна гэсэн үг.
Жан-Жак Руссо

Алсын хараагүй хүмүүс өөрийнх нь мэдлэгийн хүрээнээс хэтэрч гарсан бүхнийг шүүмжлэн буруушаадаг.
Ларошфуко

Сайн бүхний тухай сайхан ярьж чадна гэдэг яг ч сайн хүний шинж биш ээ. Санаа бодлоороо шударга байна гэдэг ажил үйлс нь ч шударга гэсэн үг ч бас биш.
Аристотель

Өөрийн хийж чадах зүйлийг бусдад бүү даатга. Хүн бүхэн үүднийхээ өмнөх талбайг шүүрдчихэж байвал, бүх гудамж цэвэрхэн болно.
Лев Толстой

Би ямар нэгэн онцгой аугаа зүйл бүтээе гэж ер хүсдэггүй. Зүгээр л амьдарч, мөрөөдөж, найдаж, юм бүхэнд амжиж явахыг хүсдэг. Амьдрал богинохон. Түүнийг сайхан өнгөрөөх хэрэгтэй.
Антон Чехов

Ямар нэгэн юмыг аминаасаа илүү хайрлана гэдэг амьдралаа ердийн нэгэн амьдралаас хавьгүй дээгүүр болгож буй хэрэг юм.
Жан Ростан

“Уул өөд авирахдаа бартаатай жимээр нь явах зоригтой бай. Цасан дундуур явахдаа хальтиргаатай гүүрээр гарах зоригтой бай” гэсэн үг бий. Энэ зориг хэмээх үгэнд хамгийн гүн утга багтаж байгаа юм. Хэрэв амьдралын огцом эргэлт, хорвоогийн энхэл донхол дээр эр зориг л дутах юм бол, чи шарилж ургасан нүхэнд шууд унах болно.
Хун Цзычен

Хүний сайн муу зөвхөн хийж байгаа үйлээсээ ч биш, хүсч байгаа зүйлээсээ мөн танигддаг.
Демокрит

Хар амиа хичээгчийн хувьд өнгөрсөн үе нь хоосон зай, одоо цаг нь эзгүй цөл, ирээдүй нь өчүүхэн балай зүйл байдаг.
Софья Сегюр

Өнөөдөр бахархах юмгүй хүн л өчигдрийнхөө гавьяагаар сагсуурдаг.
Цицерон

Мэддэг бүхнээ хамаагүй бурж байгаа хүн мөдхөн мэдэхгүй зүйлийнхээ тухай ч ярих болно.
Фрэнсис Бэкон

Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага.
Александр Поуп

Нэг удаа худал ярьсан хүн ахин худлаа ярих нь гарцаагүй. Нэг худал үгийг өөр долоон худлаар дэмнэж тогтоодог.
Фридрих Рюккерт

Хараалын үг хэлээд сурчихсан хүн бүхий л насан туршдаа шинээр нэмж юу ч сурдаггүй.
Хуучин гэрээ

Тодорхой зорилгогүй мэргэн ухаан төөрөлдөнө. Хаа сайгүй байна гэдэг нь хаана ч байхгүй гэсэн үг.
Монтень

Бодолгүйгээр суралцагч хүн төөрөгдөлд унана. Суралцахыг хүсэлгүй, эргэцүүлэн бодогч хүн асар их бэрхшээлтэй учирна.
Хун Цзычэн

Хурц хэрнээ уужим өргөн бус ухаан алхам бүртээ л урагш тэмүүлж байдаг. Гэхдээ ер ахидаггүй.
Рабиндранат Таагүр

Их юм уншсан чалчаа хүн бол тэнэг хүмүүсийн хамгийн яршигтай төлөв нь.
Жеймс Тейлор

Мунхаглал өвөрмөц үнэртэй байдаг юм. Үнэн шүү, хүн дуугүй сууж байхад ч гэсэн тэнэг нь мэдэгддэг.
Жюль Ренар

Би нууцыг хадгалж, морь унаж, гүйж, зугаатай түүхийг эвтэйхэн ярьж, хэцүү биш даалгаврыг биелүүлж чадна. Хүн бүхэн л ингэж чаддаг л даа. Гэхдээ миний чармайлт хосгүй.
Шекспир

Ямар нэгэн юм хийе гэвэл өөрийгөө хязгаарлаж чад.
Гёте

Өөрчилж чадахгүй зүйлээ нэр төртэйгээр тэсч өнгөрүүл.
Сенека

Хамгийн аюул осолгүй хөлөг онгоц бол эрэг дээр татаж гаргасан хөлөг онгоц болой.
Анахарсис

Хүн, юмыг мэдэхийн хүсэл нь унтрахад хүн байхаа больдог.
Фритьоф Нансен

Ямар зогсоол руу хөвж яваагаа мэдэхгүй байгаа нөхцөлд бидний дарвуулд ямар ч салхи нэмэр болохгүй.
Сенека

Эцсийн дүнд тохиолдол гэдэг бол бурхан.
Анатоль Франс

Хүн төрөлхтөнд хоёрхон л том нээлт бий: номыг олшруулан түгээх боломжийг олгосон хэвлэх машин, хүнийг ном уншихаас хөндийрүүлсэн зурагт хоёр.
Элгози

Эх орноо байгаагаар нь л харж хүчин зүтгэж чаддаггүй, хүнийг зөвхөн хүн гэдэг утгаар нь л хүндлэн харьцаж чаддаггүй тийм хүн, эх орноо бурхан шүтээн хэмээн зарлаж, сэтгэлээ хөдөлгөхийн тулд элдвийн номлол хашгирч явдаг тийм хүмүүс амин хувийн таашаал онгодоо л хайрладгаас биш, эх орноо хайрладаггүй гэж би үздэг.
Рабиндранат Таагүр

Хүн бүхний дотор ард түмнийх нь бичил хөрөг хадгалаастай.
Гюстав Фрейтаг

Хүн олон юмгүйгээр байж чадна, гагцхүү бусад хүнгүйгээр байх аргагүй.
Людвиг Берне

Хүн нийгэмшиж амьдрахаар л заяагдсан юм. Түүнийг нийгмээс нь салгаад үз, санаа нь төөрөлдөж, зан авир нь харгис болж, сэтгэлд нь хэдэн зуун буруу тачаал төрж, ойворгон бодлууд нь уураг тархины нь хөгжлийг хоосолж, эгээ л цөлийн дундах өнчин харгана мэт болно.
Дидро

Хүн хүмүүсийн дунд л хүн болдог.
Иоханнес Бехер

Хүнийг танихын тулд хайрлах хэрэгтэй.
Людвиг Фейербах

Насан туршид минь надад туйлын хүслэн байсан. Тэр минь хэзээ ч биелэшгүйг ойлгоод би халаглах болсон. Халаглаж гомдоллох тийм сайхан ...
Жон Голсуорси

Эр хүний авьяас эгээ л эм хүний гоо үзэсгэлэн мэт амлалт төдий л зүйл. Жинхэнээсээ аугаа байхын тулд авьяастайгаа эн тэнцэхүйц зүрх сэтгэл, зан араншинтай байх ёстой.
Бальзак

Хүүхдүүдийн зөв хүмүүжлээс ард түмний сайн сайхан хамаардаг.
Локк

Урьдаар зөв хүмүүжлийг ол. Дараа нь мэргэн ухаанд суралц. Эхнийх нь үгүй бол сүүлчийнхэд нь хүрэх хэцүү.
Сенека

Шууд л нэгэн зэрэг бүхнийг хийхийг оролдоно гэдэг юу ч хийхгүй сууна л гэсэн үг.
Лихтенберг

Өчүүхэн хүн маш том ажил сэдэх юм бол, нөгөөхөө өөрийнхөө хэмжээнд очтол нь жижигрүүлж байж л сая дуусдаг.
Наполеон Бонапарт

Хэт яарах нь хэтэрхий алгуурлахын нэгэн адил гунигт төгсгөл рүү хөтөлдөг.
Шекспир

Өдөр бүр биш гэхэд өнжөөд нэг удаа өөрийнхөө дургүй ажлыг биеэ албадан хийж бай. Хэзээ нэгэн цагт хүсээгүй зүйл хүзүүгээр татахад тэр нь чамайг үүрд живүүлчихгүйн тулд тэр шүү дээ.
Уйльям Жеймс

Бага зүйлийг чаддаггүй хүнд томыг чадах боломж заяадаггүй.
Михайл Ломоносов

Хөрөнгө баялаг бол ердөө л хурааж хуримтлуулсан хөдөлмөр шүү дээ. Зарим үед хулгайлсан хөдөлмөр.
Огюст Бланки

Хийж буй ажлаа эрс ондоон ажлаар солиход ямар ч зугаа наргианаас илүү сайхан амралт болдог.
Сенека

Мунхаг хүн бага балчиртаа эцэг эхийнхээ л тухай, залуу насандаа зөвхөн дурлалт хүнээ, өтөлж хөгширсөн хойноо үр хүүхдийнхээ л тухай боддог. Ингээд тэр өөрийнхөө тухай бодож ер амждаггүй.
Эртний Энэтхэгийн цэцэн үг

Илүүдсэн юм бүхэн – дутагдал.
Сенека

Хэрэв чи яарахгүй бол бүх зүйлийг тод зөв харах болно. Яарсан хүн урд ажлаа ухаангүй, сохроор хийдэг.
Тит Ливий

Цаг хугацааны урт богино бидний ойлголтоор л тодорхойлогдоно. Орон зайн хэмжээс бидний ухамсраар л нөхцөлдөнө. Тиймийн учир сүнс тань тайван бол нэгэн өдөр мянган зуунтай тэнцэнэ, өчүүхэн овоохойд бүхий л орчлон ертөнц багтана.
Хун Цзычэн

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...