Monday, December 7, 2009

5 сарын 29

Новшийн өдөр байна....


5 сарын 29


Таван сарын хорин есөн

Тамтай минь учруулсан өдөр

Тааваараа явсан амьдралыг минь

Тамтаггүй болгосон тэр өдөр

Тэр л сарын тэр өдөр

Тэгэхэд би чамайг гуйгаагүй бол

Тэнэг чигээрээ жаргалтай явах байлаа

Тэнэгэр гэдэг нь хорвоог туулах байлаа

Тэр миний өглөө байжээ

Тэмүүлэл мөрөөдөл минь ойрхон байжээ




Идэр есийн хүйтэнд

Ирээд гадаа минь хүлээж байдаг сан

Ирээдүйн сайхан амьдралаа

Итгэлтэйгээр надад хүүрнэн өгүүлдэг сэн

Инээд алдсан нүдээр

Иргүй сэтгэлийг минь хурцалж баясгадаг сан




Чи бидний гэнэхэн үерхэл

Чихэр давсаар элбэг байсан

Чиг зүггүй хорвоог аргадсан

Чин сэтгэлийн уянга байсан

Чив чимээгүй мянган жил биш

Чимээ шуугиантай хоёрхон жил байсан




Ээжийн эрх охиныг

Эргүүлж өөртөө дасгасанаа буруутгах уу

Энэлэн шаналангаар минь бахаа хангасан

Эвдэрхий орчлонг хараах уу

Энэ биендээ эрдсэн

Эргүү тэнэгийгээ гайхах уу

Эсэргүү намайг мохоосон

Ээдрээт хорвоог зүхэх үү

Эргээд би жаргахаас айж байна

Энэ хорвоогийн хуурамчийг гайхаж байна




Хэн нэгэнд хайртайгаа хэлэх нь

Хэтэрхий эмгэнэлтэй санагдах боллоо

Хэзээ ч гэдэг үгийг

Хэзээ ч би хэлмээргүй байна

Хэтрүүлэг ихтэй тоглоомд

Хэн нэгнийг догдлуулмааргүй байна

Хорвоо ийм л байдаг шүү гэж

Хонгорхон чамдаа харуулсан болохоор

Хов хоосон энэ амьдралд

Хоргодох зүйл ховор байна




Оргилон догдолдог сэтгэлийг минь

Охин чи аваад явлаа

Одоо би уйлахгүй болсон

Огт сэтгэл минь хөдлөхөө больсон

Ондоо нэгнийг харахаа больсон

Орь ганцаар амьдардаг болсон



2009 оны 5 сарын 29

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...