Даваа гариг
- Сүүлийн үед нойр хүрэхээ больчихлоо. Одоо л гэхэд шөнийн 04 цаг болж байна. Тэгтэл нойр байдаггүй... миний дэр, эсвэл бодлуудаас болж байгаам бол уу?
- Өчигдөр орой тун санаандгүй байдлаар, тун санаандгүй хүнтэй цуг Өргөө кино театрт "This is it"-ийг үзлээ. Кино нь их зүйл бодууллаа. Киноны хамтрагчид киногоо хоёр цаг хэртэй хүлээн байж үзсэн бөгөөд энэ хоорондоо ихээ буу халав.
- Deadline нь ойртсон үед миний ажлын бүтээмж, сэтгэх чадвар 100% байдаг бололтой. Хэд хэдэн ажлыг гялалзуулаад, эргээд эндээсээ ажлыг тулгаж хийвэл зүгээр юм гэсэн дүгнэлтэнд хүрэх дөхөв хэхэ.
- Америкт байдаг нэг найз маань намайг зүүдэлжээ. Зүүдийг нь яриулах гээд ядчихлаа. Гоё зүүд гэнээ, биелээсэй хэмээн хүсч байгаа юм байна. Бас санаж үхлээ гэнэ. Жич: бид хоёул эрэгтэй болно хаха.
- Өчигдөр өглөө тун цоглог байлаа. Түүнчлэн бүтэн сайнд ачаалал ихтэй байснаас болсон уу, шөнө 00 цагт нойрсож, өглөө сэргэлэн болжмор мэт 08 цагт сэрэв. Гэрийнхэн үүнд ихэд олзуурхав.
- Уржигдар буюу бүтэн сайнд "Швейк"-ээ уншиж дуусгалаа. Тун хөгжилтэй, жаахан байж байгаад л ганцаараа хөхрөөд зарим нэг нөхцөл байдлын талаар мэдээлэлгүй нөхдүүд мэл гайхав бололтой. Одоо жоохон серьёзний ном барьж авах санаа байна.
- Сүүлийн нэг сар бага сага шаналгаатай байна. Нэг найзыгаа гомдоогоод, сэтгэлд нь юм хийсэн байж магадгүй. Гэтэл би гэдэг хүн уучлалт гуйхдаа муу, бас сэтгэлээ илчлэхдээ маруухан нэгэн байдаг. Дээр нь суурь асуудал нь шийдэгдэхгүй байдаг ... Цаг хугацаанд найдвал яадаг бол?
- Хагас сайны орой нэгэн хүнтэй цуг пийвдэв. Ярианы сэдэв, уур амьсгал ууж буй боргиогоос илүү гашуун байсан тул пийв ч нээх орсонгүй.
- Хагас сайн өдөр 11 цагт бослоо. Босоод юу хийхээ мэдэхгүй гайхаж гайхаж ажил руугаа явж очив. Захирал бид хоёр оффисоо манан өрөө өрөөндөө өдөржин суусан бөгөөд өчигдөр буюу даваа гаригт ажилдаа иртэл нэг нөхрийн хайрцаг тамхи алга болсон хэрэг мандсан байв. Намайг сэрдэхэд би бүтэн сайнд ирсэн хэн нэгэн түр зээлсэн байх гэсэн хариу таамаг өчив хэхэ.
- Тав дахийн орой Англиас ирээд байгаа эмэгтэй найзтайгаа цуг Калифорнияд суув. Хамаг зовлон жаргалаа ярьж, Лонг Эйлэнд нэртэй коктэйль хоёрыг уулаа. Уг коктэйльд 10 төрлийн алкохол хольсон байдаг гэнэ :-).
- Тав дахид нэгэн нөхрийг би яалт ч үгүй сүүлийн 10 жил нойрноосоо сэрэлгүй унтаж байсан юм байна гэж дүгнэлээ. Зарим улсууд арай л дэндүү анааш, дэндүү мэдрэмжгүй, дэндүү далдаак байх юм аа.
No comments:
Post a Comment