Wednesday, February 10, 2010
Өдрийн тэмдэглэл
Маргааш миний төрсөн өдөр. Нээх сүрхий дүгнэлт мүгнэлт, сэтгэгдэл мэтгэгдэл бичихгүй. Юу ч болоогүй, амьдрал дөнгөж эхэлж байна. Зорилго дөнгөж тодорч байна. Амьдрал хэмээгч зүйл рүү дөнгөж хүрэн алдан шүргэж, жоохон хүүхэд шиг саваагүйтсээр өнөөг хүрчээ. Мэдээж аав ээж, эмээ өвөө, ах дүү нартаа баярлаж байна. Намайг өдий хүргэж өгсөнд нь, миний тэнэглэлүүдийг ойлгож, тэмүүллүүдийг дэмждэгт нь. Бас эх орондоо баярлалаа. Энэ бол хоосон үг биш. Энэ сайхан оронд, энэ сайхан үед төрсөнөөрөө цаг үргэлж бахархана. Би, бид үүнийхээ төлөө үүрэг хариуцлага хүлээх ёстой. Эх оронд маань хэцүү амьдрал дэндүү олон, түүнийг харах дэндүү гунигтай байна. Иймээс зөвхөн өөрийнхөө төлөө биш, өөрсдөөс маань боломж, бололцоог илүү бага хүртсэн тэр хэсгийнхээ төлөө санаа зовж, оюун санаагаа чилээж, он жилүүдийг зориулах нь бидний үүрэг гэж боддог. Бас анд нөхдөөрөө бахархаж байна. Би хэн ч биш, гэхдээ бахархам сайхан анд нөхөдтэй хүн гэж өөрөөрөө баярхдаг. Найзууд заримдаа муудалцах, үл ойлголцох зүйл байх ч тэр өчүүхэн саад бэрхшээлийг даваад гардаг үнэ цэнэ гэдэг гайхалтай. За 25 нас минь тавтай морил хэхэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment