Ацтекуудын зөгнөлөөр дэлхий 2012 онд сөнөчих (сөнөх гэдгийг бас юу гэж ойлгох вэ, үүнийг тодорхойлох хэрэгтэйм байгаан) бол Ванга гуайн зөгнөлөөр 2010-2014 оны хооронд дэлхийн цартай дайн дэгдэх юм гэнэ. Агуу их Нострадамус ч 2010-2011 онд дэлхийн шинэ дайн дэгдэнэ гэсэн байх юм. Би шашингүй талдаа нөхөр, гэхдээ зурхайг бол тодорхой хэмжээний үнэний хувьтай, гариг эрхэс, байгалийн элдэв янзын хүртэгдэх болох үл хүртэгдэх энергийн үзэгдлүүд хүмүүс бидний амьдралд нөлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрмөөр юм шиг санагддаг. Шинжлэх ухаан өнөөгийн байдлаар үүнийг нотолж ч, няцааж ч чадахгүй болов уу. Тэрхүү хүчин зүйлсийн үр нөлөө нь туйлын шинжтэй (100% ч юм уу 50%-ийн шууд үйлчлэлтэй) байх заавал албагүй ч тэгшитгэлийн нэг хувьсагч мөн байж болох юм. Дээр цухас дурдсан үндсэн хоёр үр дагавар бүхий зөгнөлүүдээс (зөгнөл гэдэг нь тооцоолол, мэдрэмж мөн бол шүү дээ) рационалаар сонго гэвэл дэлхий дээрх дийлэнхи хүмүүс дайныг нь сонгох байх (хэхэ зарим найзууд сүйрлийг нь сонгох юм гэсэн, хүний нийгэм дэндүү хөгширч, утгаа алдаад байгаа юм байх). Гэтэл хэрэв эдгээр нь бие биентэйгээ эерэг хамааралтай зөгнөлүүд байвал яах вэ? Өнгөцхөнөөр бол Ванга, Нострадамус нарын зөгнөл бие биентэйгээ давхцаж байгаа бол Ацтекуудын зөгнөл нөгөө хоёроо үгүйсгэх шинжтэй мэт. Гэхдээ тийм биш ч байж болно. Үүнд сүйрлийг юу гэж ойлгох вэ, сүйрлийн дараа хүн төрөлхтөн орших уу гэдэг асуудал байна. Миний олж сонссоноор 2012 оны сүйрэл дэлхийн агаар мандлын гаднах хүчин зүйлсийн үр нөлөөтэйгээр явагдана гэж нэг хэсэг хүмүүс (мэдээж Ацтекууд) зөгнөжээ. Гэтэл тэр гаднах хүчин зүйл нь өөр гариг эрхэс үү, солир уу, өөр юу вэ гэдгийг бүү мэд. Ерөөс энэ асуудлын 2012=сүйрэл гэсэн шинж чанарыг нь тодотгоод бусдыг нь үл хэрэгсээд үзэе. Өөрөөр хэлбэл бидний хянаж, мэдэж чадах сүйрэл рүү хүчээр холбоё. Хэрвээ үнэхээр дэлхийн дайн гараад хилэгнэсэн аль нэг улс төрч нь цөмийн цүнхээ онгойлгоод кноп дарчихвал дэлхийн цөмийн гүрнүүд цөмийн дайнд (Нэг цөмийн зэвсгийн хор хөнөөл дундаж нягтшилтай хот дээр унахаар баримжаалахад 100-300 гаруй мянган хүний амийг авч болох, 30-150 км-ийн радиуст цацраг идэвхи нь тархдаг юм гэнэ шүү. Дэлхийн I дайнд хэрэглэсэн нийт галын хүч Хирошимад хаясан бөмбөгнөөс бага, 1990 он хүртэлх хүйтэн дайны жилүүдэд зөвхөн АНУ-ын зэвсгийн санд агуулагдаж байсан цөмийн цэнэгт хошуу тэр үеийн дэлхийн хүн амыг хоёр дахин алчих хүчин чадалтай байсан гэдэг) оролцох болох нь эргэлзээгүй байж болох юм. Үүнд саяхан миний уншсан David W.Ziegler (Вашингтоны улсын их сургуулийн улс төр судлалын профессор, Харвардын төрийн удирдлагын сургуулийн зочин профессор)-ийн "War, Peace, and International Politics (1984)" номонд өгүүлснийг лавшруулан судлалгүйгээр шууд оюун дүгнэлт болгон хүлээж авах юм бол цөмийн зэвсгийн цохилтонд өртсөн улс цөмийн бөмбөг хаанаас нисч ирсэнийг олж тодруулах технологийн боломж боломжгүйгээсээ хамаагүй бага магадлалтай юм байх. Харин тагнуул, дипломат, хар ухаанаар л энэ үнэнийг шүүрдэх нь илүү үр дүнтэй гэнэ. Өмнөхөн өгүүлснээр гэнэт хэрэв дэлхийн дайнд буланд шахагдсан аль нэг цөмийн чадавхитай (чадавхи гэдэг нь энэ тохиолдолд шууд зэвсэгтэй болон зэвсгийг 3 цагаас 3 жилийн дотор үйлдвэрлэж чадах байдлыг тодорхойлж байгаа юм) улс цөмийн дайныг өдөөж, эс бөгөөс Пакистан мэтийн эмзэг дотоод улс төр бүхий оронд лалын хувьсгал гараад Осама Бин Ладен (Мань хүн их гүрэнтэй ан ман үзэлцэж байгаа том хүн үү, эсвэл хэсэг америкчуудын амьжиргааг залгуулдаг шоуны дүр үү бүү мэд) шиг нөхрийн гарт цөмийн зэвсэг орлоо гэж бодъё. Магадгүй тэр Америк руу пуужин харвалаа. Америкууд яах вэ? Цөмийн үйлчлэлд өртсөнөөсөө хэдхэн секунд, минутын завсартайгаар хариу цөмийн үйлчлэл үзүүлэх нь бараг ойлгомжтой. Харин Орос, Хятад, Иран, Пакистаны хэн рүү нь харвах вэ? бүү мэд. Муугаар нь тэд Орос руу хариу харвалаа. Орос одоо яах вэ? Япон уу, Израйль уу, Америк уу? эсвэл амьхандаа амь нэгтэй гэж найддаг Иран, Хятад ар нуруунаас нь хутга шааж байна уу? бүү мэд. Энэ мэтчилэн домино даалууны үр нөлөөгөөр дэлхийг цөмийн өвөл бүрхэж болох аж. Юу болохыг цаг хугацаа харуулах биз. Би лав ийм үзэгдэл болох, болохгүйгээс нь үл хамаараад болтол нь, эсвэл ерөөсөө болохгүй учир болохгүй ээ гэсэн өөдрөг үзэлтэйгээр амьдарна. За зөгнөлт хэтрүүллээ (хагас шизо бичлэг) энэ хүргээд өндөрлөе.
Дэлхийн улс орнуудын цэргийн төв удирдлага, томоохон цэргийн академиуд байнга электрон болон электрон бус дайн хийж байдаг гэнэ. Тэд Америкийг хөрш Канадтай нь, хоёр солонгосыг хооронд нь, Иран-Израйлыг ойрхи дорнодын өрөг дээр, Хятадыг Японтой байлдуулж тоон болон чанарын үр дагаврыг нь судалдаг аж. Тэрхүү стратегичдийн атлантист талынх нь оюун санааны нэгэн том эцэг нь болсон Самуэль Хантингтоны бичиж асан нэгэн зөгнөлт таамаглалыг дор тавьсу. Үүнийг Д.Баярхүү багшийн "Евроазийн геополитик, олон улсын харилцаа (2003)" номон дахь орчуулгаас авлаа.
Дэлхийн III дайн хэзээ эхлэх вэ? Хєршүүддээ нэн халгаатай, тэгэхдээ зүүн ємнє, зүүн эргийн дагуу далай тэнгист эрх ашгийнхаа тєлєє мєргєлдєєн дэгдээх Хятадын тухайд хятадын хєрш орнуудад таамаглан бичих нь эрс ихсэв. Энэ талаар зарим нэг баримт иш татъя. Америкийн профессор С.Хантингтон барагцаалбал 2010 онд дэлхийн гуравдугаар дайн эхлэж, єрнєдийн одоогийн соёл иргэншлийг бүхэлд нь устгах дэлхийн шинэ яргаллын егүүтгэлийг дүрсэлсэн бас нэг сонин таамаглал 1998 онд дэмшүүлэв. Энэ эрдэмтний үзэж байгаагаар энэ дайныг сэдэгч нь Хятад гэнэ. Уг дайныг дараахи байдлаар харуулжээ. Хятадын эдийн засгийн єрнєлт гэгч нь Бээжинг Ємнєд Хятадын тэнгис дэх нефтийн ордуудыг булааж авах түрэмгийлэлд түлхэн оруулна. Ийнхүү Хятад улс Вьетнамын эсрэг байлдааны ажиллагаа эхэлж, ингэснээр вьетнамчууд АНУ-аас арга буюу тусламж эрэх болно. Энэ ёозгүй таамналаар бол уг дайнд оролцогч орны хүн хүчний байрлал нь дорнодод чиглэсэн дэлхийн хоёрдугаар дайны ємнєх үеийнхтэй адилхан юм. Дэлхийн гуравдугаар дайны эхний шатанд Орос, Хятад хоёр хоорондоо харилцан үл довтлох гэрээ байгуулах аж. Гэвч Зүүн Азид хятадууд ялснаар Орос цэргээ Сибирьт татах болно. Ингээд 1990-ээд оны шувтаргаар Сибирьт нууцаар орж эхэлсэн хятадуудтай мєргєлдєж эхэлнэ. Хятад эх орон нэгтнүүдээ хамгаалах нэрийдлээр Владивосток, Амар мєрний хєндий хийгээд Дорнод Сибирийн томхон газар нутгийг эзэлж авна. Монголд эргэлт гарна. Персийн булангийн нефтиэс "Лалын бүслүүрээр" таслагдсан Єрнєд, Орост хандахаас єєр аргагүй болж, ОХУ хариуд нь Хятадын түрэмгийллээс єєрийгєє хамгаалахын тулд НАТО-д элсэнэ. Тэгэхдээ НАТО нефть, хийн баялаг бүхий Тєв Азийн лалын шашинт орнууд дахь Оросын нєлєєг дэмжиж, улмаар Хятадын эзэгнэлийг эсэргүүцсэн түвд, уйгур, монголчуудын бослогыг хєхиүлэн сайшааж, Хятадын их хэрмийг давж, Бээжин, Манжуур руу дайралт хийхийн тулд Єрнєдийн болон Оросын хүчнүүдийг аажим аажмаар дайчлан Сибирийн дорнод хэсэг рүү чиглүүлэх гэнэ...
2 comments:
Yer ni 2012 ond delhiin suirel bolno l geed baidag. Getel unen hereg deeree tiim yum bolohdoo tulval delhii suirne gej yu baihav, harin hun turulhtun l suirch, delhii ulddegeeree l uldeh bailgui dee.
Nice dispatch and this enter helped me alot in my college assignement. Gratefulness you as your information.
Post a Comment