- Гар утасны хуучин sms-үүд үзэж байсан чинь дотно андын минь хоёр жилийн өмнө явуулж байсан sms гарч ирлээ.
Eruusuu bid tiim bh yostoi gej yaridag, tiim bh yostoi gedgee meddeg bolovch tiim bj chaddaggui, esvel tiim blgah-n tuluu temtsdegguid l gol asuudal bna. Bid mash sul doroi, shiidemgii bus bn. mash management muutai, deer ni tsag ashiglalt asar utgagui bn. ih surguli tugssunuus hoish zarim tald devshil garsan bolovch nileed uharche. huchirheg baiy, hudulmurch baiy, tuushtai baiy. ene 3 ug-iig sain togtoogoroi. urgelj bie biede sanulj bh uchir.
- Их сургууль төгсөөд байнга суудаг ажилд шилжсэнээс хойш (яг үнэндээ бол өөрөө идэвхигүй амьдарснаасаа) нилээд жин нэмсэн байсан. Харин сүүлийн үеийн хамгийн том ололт бол хоолны дэглэм (оройн хоол байхгүй) барьж, хөдөлгөөн хийсний (алхах, алхах, алхах) үр дүнд илүүдэл жингээсээ салсан явдал болоод байна. Олон хүнээс магтаал, урмын үг сонссон.
- Зурагт гэдэг зүйлийг үзэхээ больсон. Интернэтийн мэдээний хуудсаар хэсүүчилдэг, бүх сонинг гарчигладаг байсан бол одоо сонин, интернэт ч уншихаа болилоо. Янз бүрийн сонин сайханг өвөг дээдсийнхээ нэгэн адил дам сургаар л сонсдог, тэгээд сонирхвол тодруулж уншдаг, үздэг болсон. Мессенжерийн аранга байсан бол одоо мессенжер ч хэрэглээнээс хасагджээ. SN сайтуудаар зорилгогүй тэнэдэг байсан. Үүнд ч цагаа зарцуулахаа больсон байна. Нэгэн цагт блогийн асуудал ч сөхөгдөж магад. Тэр цагт блог маань бага зэрэг эзгүйрэх байх, гэхдээ ор тас хаяхгүй ээ.
- Бас хорны хэрэглээ гэсэн нэг асуудал... пиав, алкохолный төрлийн зүйлийг хэрэглэх давтамж мангар хол болчихож. 2-3 долоо хоногтоо нэг шахуу. Тэгээд ч архи уулаа гээд хүний урманд тасарна, маргааш нь шартана энэ тэр гэж байдаггүй юм дөө угаасаа. Энэ ч нэг талаараа кайфгүй чанар :( Тамхинаас гарлаа гээд л блог дээрээ бичээд байсан, яг үнэндээ давтамжаа багасгаснаас биш гарч чадаагүй ээ. Их олон хүмүүс ам асууж байна лээ. Тэхдээ яахав нөхдүүдтэй тамхилах үедээ тамхилаад л, мартах үедээ мартаад л явж байхаас. Ер нь нэг тамхи татахад хүний нас 14 минутаар хорогддог юм гэсэн :(
- Нойргүйдэл, шөнө суух асуудал маш том проблем байлаа. Сүүлдээ эрүүл мэнддээ санаа зовоод стрессдмээр эд юм билээ. Харин одоо 12, 1 гээд л байгаа газраа нам тасардаг болжээ. Үүндээ их олзуурхаж байна.
- Ном бичиж байна гэж 500 нүүр материал бичиж, орчуулжээ. Гэхдээ ингээд зогслоо. Энэ бол миний одоо хийх бизнес (ажил) биш. Өвөө минь "Ухаантай хүн урьдчилж мэднэ, Тэнэг хүн үзэж мэднэ" гэдэг сэн. Би болохоор юм болгон дээр энэ номлолыг эсрэгээр нь туршиж, хэрэгжүүлдэг, тэрнээсээ кайф авдаг зөрүүд, эсэргүү нөхөр болжээ. Ойрын үед лав дахин ном бичнэ энэ тэр гэж хэнхэглэхгүй. Харин хийсэн ажил минь мэдлэг, мэдээллийн гайхалтай өгөөжтэй өв туршлага болсон. Ингээд үүнийгээ авдрандаа далд хийлээ. Нэгэн дотно найзын минь сайхан захиа их зүйл бодогдуулсан:
za ter yahaw, harin chinii hiij bga ajluudiig sonsohod uramtai bna sho. Nomnii tal der bol sanal neg bna. Neg yum hiij bgagiinh baga ch bolow setgeld chini hurku l bwal yarsnii hereggui gsn ug. suuld ni ene deer johon yum nemsengui gej bodoj bhar harin ch hoishluulj bgad buren yum gargah ni zow sho. minii neg dam tanidag huuhed (uul ni nasaar joohon 89 oniih bh) anagaah togsohdoo neg nom gargasan gej yarij bh yum. uul ni nom gargaj bga ni sain hereg met sonsogdowch bidnii eej aaw emee ovoogiin uyiinhen neg nomiig bichih gej yaj negen nasiig zoriuldag blaa, tegsen hernee terniihee dutuug yaj gaihdag blaa gesen bodol dotor ori ireed odoogiin huuhduud ooroo surgulia togsoogui bj nom gargadag bolson hereg u gej bodod nomnii chanart ergelzsen. tiimes minii naiz tiim met dutuu nomnuudaas yalgarahiin tuld neleed chambai zuil hiihig hichegerei, hamgiin gol ni tsag hugatsaa zereg hajuugin huchin zuiluudees iluu oortoo l setgel hangaluun uldeh ni chuhal sho de gej bodohiin.
No comments:
Post a Comment