Thursday, April 22, 2010

Wiki-г хөгжүүлэе :)

Ер нь манай нийгэмд байгаа болохгүй, бүтэхгүй олон зүйлс тэр нөгөө улиг болтол яриад ямар ч амтгүй болсон тогтолцоо энэ тэрдээ биш, зүгээр л иргэдийн иргэний боловсрол, түүгээр дамжуулан олж авах ёстой сэтгэлгээний цараа, үнэт зүйлс энээ тэрээ нь дутагдсаны гор гэж зарим талаараа хэлж болох юм шиг санагддаг.

Дахин нэг асуудал байна. Хараад байхад манайхан (залуу үеийнхэн) тусгайлсан мэдлэг (англи хэл, компьютер, мэргэжлийн энэ тэр гээд) -ийг бол мэддэг болжийноо. Гэхдээ ерөнхий, суурь мэдлэгийн тал дээр аймаар хомсдолтой юм шигээ. Энэ нь хүн тусгайлсан мэдлэгийг өөриймшүүлэхэд, түүнийг амьдралд хэрэгжүүлэхэд, зүгээр л амжилттай амьдрахад нь саад болдог гэж бодогддог. Миний бодлоор хүн ажил хийх, нийгмийн харилцаанд оролцоход тусгайлсан мэдлэгээс илүүтэй суурь мэдлэг илүү их хэрэг болдог (ядаж л юманд баримжаатай, мэдрэмжтэй, логиктой болно. Бас худлаа далдагнахгүй, муу хүмүүсийг дагаж, тэд нарт төрийнхөө жолоог атгуулахгүй байхад). Үгүй бол тэгээд л нэг явцуурсан мэргэжилтэн болоод дуусч болох талтай.

Бид аливааг авч хэлэлцэх, тэгээд ингэвэл ингээд хад мөргөнө, тэгвэл тэгээд нисчихнэ гэх байрын өвөө эмээ нарын яриа ярих дуртай л дөө. Эсвэл хэн нэгнийгээ газарт ортол муулах (муу хүнд бас гийгүүлэх зүйл байх), хэн нэгнийг тэнгэрт тултал магтах (сүүлийн үед аяаяа энэ Хятадын хөгжлийг үү гээд амаа олохгүй шагшицгаах боллоо. Уг нь хор шартай сан бол дотроо нэгийг бодмоор доо!) нь аймшигтай. Анзаараад байхад ойрын үед амтай болгоны амнаас ""Монгол хүний оюун санааны дархлаа", "соёл иргэншлийн доройтол", "монгол хэл соёлын эвдрэл" гэсэн утга санаа бүхий үгс олноор унах болжээ. Зүгээр ямарваа нэг зүйлийг авч хэлэлцэж, бохь зажилж байгаам шиг тэр ярианаасаа кайф авдгаа болию л гэж хэлмээр байна.

За баахан нуршсаны учир маань одоо жалир жалир хийхээ больж, жоохон бодит, хааяагаа манаж, биеэ оторлоогүй үйл хийе хэмээн уриалах гэсэн юмаа. Үүний төлөө хийх хамгийн ойрын, бодитой алхмуудын нэг нь wiki-гийн mn хувилбарыг хөгжүүлэх явдал юм гэж бодогдлоо.

Миний хувьд ( http://mn.wikipedia.org/wiki/Wikipedia:%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB_%D0%92%D0%B8%D0%BA%D0%B8%D0%BF%D0%B5%D0%B4%D0%B8%D0%B0%D0%B4_%D0%B1%D0%B0%D0%B9%D1%85_%D1%91%D1%81%D1%82%D0%BE%D0%B9_%D3%A9%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB%D0%BB%D2%AF%D2%AF%D0%B4_%28%D0%B6%D0%B0%D0%B3%D1%81%D0%B0%D0%B0%D0%BB%D1%82%29 энд заавар буй) нийгэм, эдийн засаг, бизнес, газар зүй, түүхийн чиглэлээр, мөн монголын талаархи англи агуулгыг ( дэндүү том салбаруудын талаар дэндүү зоримог дуугарч байгаа мэт дуулдаж байна :( ) хөгжүүлэхэд хэр хэмжээндээ оролцох бодол байна. Хэрэв зээ хамтран хөгжүүлэх сонирхолтой нөхдүүд байвал надтай холбогдоорой. Миний цахим шуудан heartland_mgl@yahoo.com.

"ХХ зууны дайнуудын түүх" гээд бичиж байгаа номны нэгэн жишиг, эх сурвалж болгох үүднээс Wiki-гийн дараах сэдвүүдийг монгол руу хөрвүүлсэн юм.

Дэлхийн II дайн (1939-1945)
Дэлхийн I дайн (1914-1919)
Оросын иргэний дайн (1917-1922)
Хятадын иргэний дайн (1927-1949)
Вьетнамын дайн (1959-1975)
Солонгосын дайн (1950-1953)
Иран-Иракийн дайн (1980-1988)
Энэтхэг-Пакистаны дайнууд (1947, 1965, 1971, 1999)
Зөвлөлт-Афганы дайн (1979-1989)
Балканы I, II дайнууд (1912-1913)
Филиппин – Америкийн дайн (1899-1902)
Испаний иргэний дайн (1936-1939)
Орос-Японы дайн (1904-1905)
Араб-Израйлийн дайнууд (1948, 1956, 1967-1970, 1973, 1982)
Персийн булангийн дайн (1990-1991)
Югославын дайн (1991-2001)
Чеченийн дайн (1994-1996, 2000-2009)
Грекийн иргэний дайн (1946-1949)
Бурын дайн
Боксерын бослого (1899-1901)
Колумбын мянган өдрийн дайн (1899-1902)
Херерогийн дайн (1904-1907)
Риффийн дайн (1920-1926)
Итали-Туркийн дайн (1911-1912)
Грек-Туркийн дайн (1919-1922)

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...