2008 оны хаврын улиралд ШУТИС-д Хүний нөөцийн удирдлага, Санхүүгийн удирдлага хичээлүүд цагийн багш байдлаар орж эхэлснээс хойш 2 жил өнгөрчээ. Энэ бүхий л хугацаанд компаний ажилтан байхын сацуу багшаа хэмээн дуудуулж, өөрийгөө багш хэмээн төсөөлж явлаа. Хүн болгонд багш хэмээн дуудуулах хувь заяа байдаггүй гэж бодохоор би өөрийгөө хувьтай хүн гэж бодож, баярхдаг. Анхлан хичээл орж байсан ангийнхан маань энэ хавар төгсч байна. Тэд нартайгаа ижил дасал болж, заримтай нь багш нь уу, ах нь уу, найз нь уу гэдгээ мэдэхээ больтол сайхан нөхөрлөж, сайхан дотносчээ. Намайг тоож, надад боломж олгосон тэнхмийнхэндээ баярлалаа. Би арай бүтээлч, арай ойр, арай мөн чанарлаг багшлахыг хичээсэн. Гэхдээ яг үнэндээ би багшлах хугацаандаа хүнд сургаснаасаа илүү өөрөө сурсан нь илүү байсан болов уу.
Энэ хугацаанд Монгол улс дахь үнэт цаасны зах зээлийн хөгжил, Үнэт цаасны техник шинжилгээ, түүний хэрэглээний асуудлууд, Аутсорсинг, түүнийг Монголд хэрэгжүүлэх нь, Хөдөө орон нутаг дахь сүүний жижиг үйлдвэрийн бизнес төсөл, Үүрэн холбооны салбарын маркетингийн харьцуулсан судалгаа, ШУТИС-ийн ...-д олон улсын MBA хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн судалгаа, ШУТИС-ийн мэдлэгийн менежмент, түүнийг сайжруулах арга зам, NVC (National Venture Capital) компаний жишээн дээрх санхүүгийн салбарын маркетингийн асуудлууд зэрэг дипломууд удирдах буюу зөвлөжээ. За ер нь салах ёс хийж байгаам шиг олон үг нуршаад яахав. Гэхдээ нэг хэсэгтээ багшлах ажлыг хойш тавьж, оронд нь өөр орон зайг шургуулахаар шийдлээ. Чадах болов уу, багшлах нь миний үүрэг, багшлахгүй бол миний болон зарим нэгний алдагдсан боломж их болчих мэт санагдаад байх юм.
3 comments:
сайн байна уу. таны бичлэгүүд их таалагддаг юм. Би багш болохоор суралцаж байгаа оюутан л даа. таныг буцаад багшын ажлаа үргэлжлүүлнэ гэж найдаж байна. амжилт хүсье
tur zavsarlaga, tsaashdaa medeej urgeljluulnee.
SHUTIS-yn KTMS-d management, turiin udirdlagyn chigleleer hicheel zaahaar bolloo.
Post a Comment