Friday, June 4, 2010

Мексикийн булан дахь гамшгийн зургууд

Эх сурвалж: http://news.search.yahoo.com/search?ei=UTF-8&p=Gulf+Coast+Oil+Spill&fr=news-us-sshow&type=photo

Сайн арга хэмжээ аваасай. "Газар- усны" амьтдын тухайд ихээхэн анхаарч, эрэг рүү хүрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч буй бололтой. Гэхдээ идэш тэжээлийн талаар тэнгисээс хамааралтай гэж бодохоор муу үр нөлөө байж л таарна. Далай тэнгисийн амьтдын тухайд хэрхэн нөлөөлж буй бол? Газрын тос физик химийн шинж чанараараа усны мандал дээр хөвөөд байна уу, эсвэл? Юутай ч дийлэнхийнх нь хувьд амьдрах, амьд явах нөхцөлд нь заналхийлж байгаа байх. Тухайн бүс нутагт л байдаг биологийн ховор төрөл зүйл байдаг бол уу? Байхгүй байлаа ч гэсэн ямар олиг байхав. Эргийг түшиглэн амьдрал ахуй, бизнесээ хөтлөгчдийн хувьд энэ бол олон жилээр яригдах сүйрэл, дампуурлын оршил болжээ. Маш их харамсаж байна.





































Газрын тосны тархалтын зураг - http://www.nytimes.com/interactive/2010/05/01/us/20100501-oil-spill-tracker.html?hp

2 comments:

Идо said...

Энэ бүхний төлөөсөнд хүн биднээс юу авхаа байгаль мэдэж байгаа.
Ямар ч үйлд ҮР гэж байдаг...

Gundegee said...

Тийм ээ, бодоод байхад энэ бол хүний сэтгэлийн үр дүн болон гарч байгаа нэгэн илрэл. Хүмүүс яахав ашигч юм болохоороо байгаль-экологийн асуудлыг нэг түвшинд аргалчихаж болох юм. Гэхдээ бүх зүйл хэзээ ч унаган байдалдаа орохгүй, хүний сэтгэлийн нүгэл тасрахгүй ... хэхэ ойрд аймар негелист болоод байх юм, аягүй бол буддист болчихож мэдэх юм гэж өөрийгөө оношлоод байгаа.

Related Posts Plugin for WordPress, Blogger...