Thursday, June 10, 2010

Гутрал ...

Бид ямар золиосоор өдий зэрэгтэй явж байгаа, бидний ахан дүүс, өөрийгөө монгол хэмээн тооцдог хүмүүс хэрхэн өрөвдөлтэй амьдарч буйг хараад өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Бидний хажууд Умард-Өмнөд Солонгос хэдий хуваагдмал ч арай илүү азтай, арай илүү ирээдүйтэй гэж бодогдохгүй байна гэж үү? Өссөн нутаг дээрээ өрөөлийн хил дотор буй Монгол үндэстнүүд маань хордсон алим болоод дуусч буй бус уу? Бид ч бас удахгүй хордоод үгүй болох юм биш биз? Та бидэнд алсын хараа гэж байна уу, бид ер нь яах гэж хоног өдрүүдийг элээж яваа нь энэ билээ? XVII зуунаас Хятад, XX зууны эхээр Орос, XXI зуунд даяарчлалд манлайлагчдаар замаа заалгаж, ухаанаа гээсэн бид хэзээ энэ их гүрнүүдийн тоглоомыг ойлгож, өөрийн тоглоомын зорилго, дүрэмтэй болох вэ? Энд салан тусгаарлах үзэл, үндсэрхэг үзлийн тухай яриагүй байна. Гэхдээ хэрвээ таны нүдийг боож, чихийг таглаагүй бол өнөөдөр хот хөдөөгүй монгол хүн хэрхэн амьдарч буй, тэдний дээр харь хүмүүс хэрхэн оодорч буй, бид орон гэртээ хэрхэн доромжлуулж, дооглуулж байгаагаа бодож эмзэглэх хэрэгтэй бус уу? Үүнийг бодлоо гээд заавал хүчирхийлэл рүү гулсах ёстой юм уу? Энэ талаар ярилаа гээд үндсэрхэг үзэлтэн гэгдээд орчин үеийн нийгмийн шарилж, хог шиг үзэгдэх албатай юу? Иргэншил гэдэг үлгэрт хэдий болтол бид итгэж, найдаж явах вэ? Би л лав хятад, солонгос, оросуудтай нэг улсын иргэн гэж явмааргүй байна, тэдний үр хүүхэд нь болох хагас монгол хүмүүсийг эх орон нэгтэн гэж үзмээргүй байна. Эрүүл саруул, монгол ухааныг хүсэмжилж байна. Энэ төрд толгой байна уу? Байх шиг байнаа, гэхдээ өнөөгийн төр засгийнхан нийгэм журмаар тархиа хэт угаалгасан үеийнхэн учир төөрөлджээ. Тэд айлаас эрээд байхаас бус авдраа ухдаггүй, ухах тэнхэл ч байхгүй бололтой.

Орчин үеийн үндэстний төрт улс болсоноороо бид азтай
Орчлонг доргиож байсан өрлөг түүхээрээ бид хүчтэй
Огтоос давтагдашгүй монгол адилсалаараа бид онцгой
Одоо харин нэгийг бодож, хоёрыг хийе!

Юуны түрүүнд бид эдийн засаг, соёл, шинжлэх ухааны хүчтэй бодлоготой, нөөц боломжтой болох хэрэгтэй. Аливаа улсын оршин тогтнол эдийн засаг, соёл-шинжлэх ухааны хүчтэй чадавхиас бүрэн шалтгаалдаг. Эдгээр нь оршиж байж улс төрийн бодлого үр нөлөөтэй байна. Энэ талаар цаашид бичих болно.

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...