Friday, June 18, 2010

Зарим нэгэн нэршлүүд

Өвөрмонгол буюу Inner Mongolia гэдэг чинь Хятадын өвөрт буй гэсэн санаа юм гэсэн бодол төрөөд байгаа. Монгол улсыг ХХ зууны эхэн үеийн нэршлээр Гадаад Монгол буюу Outer Mongolia гэдэг дээ. Үүгээр энэ нь давхар нотлогдож байгаа юм. Тэгэхээр бид ӨМӨЗО-ыг Өмнөд Монгол хэмээн нэрлэвэл уул номоороо зүгээр юм гэж бодлоо. Хүмүүсийг нь харин юу гэвэл зүгээр вэ? Зүгээр л монгол, монголчууд гэвэл яаж байна? Жишиг авахад Умард Ирландууд өөрсдийгөө ирландууд л гэдэг байлгүй дээ гэсэн бодол орж ирлээ? Мэдэх хүн байвал хэлээрэй. Тэгэхдээ нэршил цаанаа улс төрийн бодлого агуулж байдаг гэж бодохоор генетик, соёлын хувьд хувьссан хүмүүсийг монгол гэж шууд нэрлэх дэмий юм болов уу? За юутай ч өвөрмонгол гэдэг цаанаа эмзэглэл агуулсан нэршил гэж бодогдсон шүү. Ядаж бид нэршлээр Хятадад үйлчлэхгүй байх ёстой.

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...