Friday, June 4, 2010
Гул аранжингийн тухай
Хүн сахин суун байж юм хийлгэнэ гэдэг ай даа мөн хэцүү яа. Мөнгөө авчихсан, гэрээний хугацаа дуусчихсан байтал яагаад ийм мөлгөр, гөлгөр хүн байдаг байнаа. Хоёр удаа цаг болзоход нэгэнд нь найдвартай гул аранжин гол болно. Нөгөөд нь 1-ээс 2 цаг хоцорч ирнэ. Утсаа таслаад алга болно. Мессенжерт нуугдсан байгааг нь мэдээд юм бичихээр хариу бичихгүй. Эцэст нь ажил, гэрээс нь чихдэн байж авчрах жишээтэй. Яг нэг хэсгийн төлөөлөгч, банкны өр барагдуулах алба аятай. Тэгээд царай царайгаа харалцахаар хайлсан тугалга гэсэн үг. Би зэмлэхээс цаашгүй, сүрийг үзүүлж, дарамталж чадахгүй. Тэгээд л боловсон царайлаад албадах, гуйхын хооронд хажууд нь сахиад юмаа хийлгэнэ. Тэр олдсон цаг миний ажлын цаг. Баасан ахын төрсөн өдрийн урилгыг түүний буянаар цуцлаастай. Түүнгүйгээр манай ажил явахгүй, тэр онцгой мэргэжилтэн. Тэгээд л түүний буянаар блогдоо бичлэгийг бөөндөөд л сууж байна даа хаха.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment