Ээж маань хааяа надад янз бүрийн хүмүүсийн ухаарал, сэхээрэл авахуйц үгсийг тэмдэглээд, сонин дээр бол хайчлаад өгдөг юм. Бас хааяа зурагтаар тэр хүн тэгэж ярьж байна гээд л тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичсэн зүйлсээ уншуулна. Би түүнд нь тоомжиргүй ханддаг байх, ээждээ эрхэлж, бас томорч байгаа минь л тэр юм болов уу. Энэ үгийг чи шивж, хэвлээд ханан дээрээ хад гэж бүр 10 жилд хэлж байсан юм. Одоо санаж байгаа дээрээ блогтоо оруулчихая гэж бодлоо.
1. Их хайр, их ололт нь эрсдлийг байнга дагуулж явдгийг сана.
2. Аливааг алдсан ч хичээл зүтгэлийг бүү алд.
3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчимыг мөрд.
4. Жижиг сажиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.
5. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа дайралт болдгийг сана.
6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл.
7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
8. Бусдад нээлттэй бай, гэхдээ өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.
9. Чимээгүй байна гэдэг заримдаа хамгийн сайн хариулт болдог.
10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэж бодохын цагт 2 дахь удаагаа амьдарсан сэтгэл ханах болно.
11. Гэр бүлийн доторх хайрын дулаан уур амьсгал нь таны амьдралын тулгуур суурь юм.
12. Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөн өнөөдрийн байдлыг авч үз. Өнгөрсөн амьдралыг бүү сөх.
13. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам юм.
14. Газар дэлхийтэйгээ эелдэг зөөлөн харьц.
15. Жилд нэг удаа урьд очиж байгаагүй газартаа оч.
16. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр юм. Хайр нь бие биенээхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдод л байдаг.
17. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ.
Эдгээр нь Далай ламын мянганы сургаал гэсэн байх шүү.
No comments:
Post a Comment