Tuesday, August 3, 2010

Энэ зуны тойм

  • Хэрвээ миний санасан зүйл бүтдэг бол миний амьдрал учир утгатай, бүхэлдээ нэгэн сайхан, сэтгэл догдлуулам уран сайхны кино мэт байх болно. Яг одоо бол цаг хугацааг зогсоомоор байна, хэрвээ зогсохгүй 8 сарын дунд хүрчих юм бол цаг хугацаа нэг хэсэгтээ нисээсэй билээ.
  • Энэ зун ажлаар хөдөө явсныг эс тооцвол хотдоо өнгөрөөж байна. Тэгээд ч үүнд гомдоллох зүйл алга. Яг одоохондоо миний хувьд орчлонгийн төв нь энд байна.
  • Өчигдөр дүү маань муурын зулзагатай болсон. Хөөрхөн, эгдүүтэй л юм. Ер нь бол мууранд би төдийлөн дуртай биш. Тэхдээ хуучин ойлголт, байр суурьтайгаа зууралдалгүй шинэлэгээр ханданаа. Уг нь ойрмогхон нохой тэжээе гэж бодож байсан. Тэгвэл тэр маань энэ мяутай хэр найрамдалтай, зохицолтой байхыг мэдкүм да.
  • Саяхныг хүртэл амьдралын идеалаа нээх хол, чанадын зүйлс, зорилтоор төсөөлдөг байлаа. Саяхнаас харин энэ бол их энгийн, ойрхон, тэгээд одоо цагаараа байхыг чухалчилдаг боллоо. Энэ ухралт уу, үгүй байхаа энэ бол жоохон ч гэсэн гэгээрэл.
  • Миний хувьд бизнес бол үндсэн зорилго биш, харин зүгээр гэр бүл бүрт гал тогооны ажил байдаг шиг л ахуйн шинжтэй үйл ажиллагаа гэж боддог. Урьд нь хэд хэдэн зүйл хийх гэж оролдсон, зарим нь одоо ч хийгдэж л байгаа. Анх нөгөө айл гэр болж тоглох, улс болж тоглох гэдэг шиг компани байгуулж тоглох дайны л зүйлс байсан. Ер нь юу ч хийгээгүйгээс юм хийж, алдаж онож явсан нь дээр гэдэг. Ингэвэл бизнес ч зүгширнэ, үгүй гэхэд өөрөө зүгширнэ. Одоо урьд өмнөхөөсөө арай дэвшилттэй байна гэж найдаж, хүлээж байна. Саяхан нэг бизнес эхлүүллээ, гэхдээ үүнд миний шууд оролцоо тун бага. Намраас бас нэг санаа байгаа. Түүн дээр л харин үзэж тарж, үсэрч наалдана даа.

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...