- Өмнө нь өөрийгөө өрөвдөн хайрлаж, өөрийн зуршлуудаасаа чаргууцалдаж байсан бол ирээдүйн сайхан зорилгын төлөө би өөрийн хамгийн жаргалтай үе, үйлдэл гэж боддог хоргодох орон зай, зүйлсээ хязгаарлаж чадсан.
- Би нэгэнтээ нойргүй хонож чаддаггүй, тийм биеэ оторлосон нэгэн байжээ. Яг одоо би 3 дахь хоногтоо нойргүй явж байна. Юунаас болсон бэ гэдгийг тодорхойллоо. Ердөө л миний хүсэл дууссан байжээ. Хүсэл гэдэг шатахуун аж.
- Би бэрхшээл шалтаг тоочиж, болохгүй бүтэхгүй байх түмэн үндэслэлээр аливаа ажлынхаа өмнө хана босгодог байсан бол хэзээ ч бүтэхгүй гэж бодсон мөртөө хязгаарт нь хүрье гэсэн муйхарлалаар нэгэн ажлын ард нь гарлаа. Би бэрхшээлийг ялаагүй, би өөрийгөө л ялжээ.
- Би өөрийн хил хязгаараас давахыг үл хүсдэг хулчгар нэгэн байсан бол өнөө муу зүйл дээр ч гэсэн тэр хэмжээ хязгаараа зөрччихдөг болжээ.
- Би эрсдлээс айдаг, хамгаалан хориглох байдлаар өөрийн хянаж үл чадах зүйлс рүү ханддаг байжээ. Өнөө юу нь ч тодорхой бус нөхцөлд юуны түрүүнд хүрэх оргилоороо баримжаалан хүргэх замаа хайн бэдэрч байна. Үүнээс хойш би эрсдлээс зугтаах биш, түүнтэй нүүр тулан тэмцэх болно.
Одоо би өмнө ямар байсан гэдэгтээ үл харамсан, ирээдүй рүү тэмүүлж чадна. Одоо би шаардлагагүй болсон дэвтэр, номоо зоригтойгоор хаяж чадна. Одоо би нийгмийн болоод төсөөллийн хүлээсэнд баригдалгүйгээр өөрийн байх ёстой газраа зоригтой гишгэж чадна. Одоо би юу зөв, юу буруу гэдгийг бусдад таалагдах гэж биш, өөрөө өөртөө үнэнчээр тодорхойлж чадна.
Баяртай, дараа баяртай уулзая.
1 comment:
баяр хүргэе!
Post a Comment