Wednesday, October 13, 2010

Уйдсан хүний урт намраар авсан утгатай цөөн зургууд, утгагүй олон зургууд




Цементийг түрж, хагалж байгаа энэ мод шиг амьдрах юм сан ...








Энэ тамхины утаа нохойн гөлөгний 3 хөөрхөн дүрс үүсгэсэн байгаа.

Заримдаа ийм бүрхэг байдаг ...

Манай цонх гэрэлтэй байна.

World book-ээр дамжиж л англи хэл сурсан. Уг нь 10 жил, их сургуульд үзэж л байсан, дамжаанд ч сууж л байсан. Гэхдээ сонирхол, зорилго л амжилт, үр дүн рүү хөтөлдөг билээ.




Ажил тараад алхаж явахдаа энд саатаж тамхилчихаад гэртээ ордог гэж байгаа.



Урьд нь тунелийн энэ урууддаг туслах замын хажуугаар ТҮЦ-үүд эрийсэн байдаг байлаа. 1990-ээд оны дунд үед нэг, хоёр жил ТҮЦ-нд суудаг байсан шүү. Миний хийсэн анхны бизнес гэсэн хэхэ...






Төрийн минь сүлд өршөө, төрийн тамга ончтой байгээ гэсэн...



За нэг хар нүдний шилтэй залуугийн дүрс байгаа биз? Тэр чинь зураг авсан хүн нь байгаа юм.






Навч хараад философиддог доо нөхдүүд. Ер нь янз янзаар бодож болно л доо. Яг одоо бол би шинэ итгэл найдвар, амьдралаа угтан авч, оршихуйгаа үргэлжлүүлэхийн тулд хуучин зүйлсээ гээж байна гэмээр байна хэхэ.



Төгссөн сургууль минь

Улаанбаатар хот цементэн болон шороон цөл болсон болохоор мод, өвс ногоо гээд амьд байгалийн өчүүхэн шинж тэмдэг харахаар догдлох, итгэл найдвар төрөх юм.




Энэ байшинд ажиллаж байлаа.


Энд ажиллахыг мөрөөддөг байлаа. Одоо бол энд ажиллахыг нэг их мөрөөдөхгүй байх шиг байна.


Цаадах нь миний нийгэмших хэрэгсэл, 4 дэх жилдээ барьж байна. Миний хувьд утас бол гангараа биш, хэрэглээ. Наадах нь сая авсан iPod. Ганцаардах хэрэгсэл гэсэн хэхэ.

Бүх ботиуд нь байгаа. Үүгээр дамжуулаад орос хэлтэй болох санаатай байгаа хэхэ.

Хорвоотой товч танилцуулсан ном минь


1 comment:

bebe said...

би ч гэсэн зураг авах дуртай сайхан зургуууд байнөөө аппаратаа аваал гармааар санагддаг гэжийшдэээ

Related Posts Plugin for WordPress, Blogger...