Sunday, October 17, 2010

Татар ажиллагаа болон Амьдралын дараа

Өнгөрсөн 7 хоногт "Тэнгис"-т "Татар ажиллагаа"-г үзсэн. Дажгүй санагдсан, таалагдсан. Анх сурталчилгаагаар нь төсөөлөөд за айхтар байлддаг юм байна даа гэсэн чинь юу вэ хэхэ өөр юм билээ. За тэр "Намрын синдром" энэ тэр, өөр юу юу ч билээ нэрийг нь сонсоход үзэх шаардлагагүйгээ мэдчихээр кинонуудын хажууд бол дэвшилттэй, хөөрхөн кино байна лээ. Монголын хошин урлагийг заримдаа төдийлөн ойлгохгүй, үзэхээр өөрийгөө доромжилж байгаа ч юм шиг, нерв энэ тэр хөдлөөд байдаг юм. Заавал надад таалагдах ч албагүй л дээ.








Одоо ч бараг сар өнгөрч байх шиг байна. "Өргөө"-д Resident Evil үзсэн. Өмнө нь 3D кинонууд үзэж байсан ч гэсэн анх удаа л түүний гайхамшгийг мэдэрсэн гэж байгаа. Нэг хачин нь тэгэхэд нэг танилтайгаа таарсан чинь тэгээд чи хэнтэй үзэж байгаа юм гэнээ. Ганцаараа гэсэн чинь арай ч дээ энэ тэр, би чамд үзэх хүн олж өгөх үү ч гэх шиг илүү зан гаргаад байсан хэхэ. Үзье гэвэл найзууд, үеэлүүд, дүү нартай үзэж болно. Гэхдээ нэг их юм бодолгүй, зүгээр л ганцаараа үзэж таарсан юм. Энэ монголчуудын илүү зангууд байнаа заавал хүнтэй байж байж юм үзэх ёстой, хоолонд заавал хүнтэй хамт л орох ёстой энэ тэр гээд хэхэ. Иймэрхүү соёлын гэх үү, сэтгэлгээний гэх үү онцлогууд хөгжилтэй ч юм уу :D



'

1 comment:

bebe said...

тийншдэээ ганцааарааа үзэхэд яачдийн. би л лав зожиг хүн биш ч гэсэн хааяа ганцаараа явах тохиолдол зөндөө шд. надад монгол кинонуудаас боолын гэрээ, буруу эргэлт хоёр л их таалагдсан бусад нь нэгл хиймэл худлаа жүжиглэлттэй дүр сонголт энэ тэр бол үнэн тохироогүй санагддийн агуулга, утга зохиол этр таалагддагүйн тэгээд ч таалагдах албатай ч бишдээ

Related Posts Plugin for WordPress, Blogger...