Friday, November 26, 2010

"To the world you may be just one person, but to one person you may be the world." ~Jeanette Winterson

Алс хол байгаа нэгэн найзынхаа ажил хэрэгт нь туслахаар нэгэн найзтайгаа цуг бага сага ажил амжуулав. Найз маань надад өөрийнхөө орчуулсан номоо ( http://agar-erdene.blogspot.com/2007/08/12.html ), мөн өөрийн эрхлэн хэвлүүлсэн нэгэн номоо бэлэглэлээ. Бид хоёр хоёулаа номонд хорхойтой, найз маань олон ном бичиж, орчуулсан бол би ном бичиж байгаа нэртэй 2 жил болж байгаа нөхөр л дөө, хэхэ.


Өнөөг хүртэл ороо бусгаа явахдаа олж цуглуулсан зүйл надад ховор. Харин өөрийгөө олох, бүтээх хөдөлмөрийг тасралтгүй хийсээр иржээ гэж боддог. Тэрхүү хөдөлмөрийг минь хөнгөвчилдөг, хөвчрүүлдэг олон сайхан найзууд надад бий. Найзуудтайгаа би нас үл харгалзан үеийн мэт би чи гэж харьцдаг. Бид бие биетэйгээ улам бүр нягтарч, нэг алсын хараатай, нэг хүрээлэлд байх юм бол Монголдоо маш ихийг өгч чадна гэж би итгэдэг. Миний найзууд шиг хүмүүс Монголд илүү олон болох тусам Монгол улс мандахад ойртох болно!


"My friends are my estate."
Emily Dickinson

2 comments:

Ганзо said...

ямар ном бичиж байгаам бол?

Gundegee said...

"XX zuuny dainuudyn tuuh" - anhlan oyutan bhdaa iim nertei web hiij bsan yum. Ter content, sanaagaa nom bolgoh geed neg naiztaigaa ajillaad l bna.

Related Posts Plugin for WordPress, Blogger...