Дунд сургуулийн 9-р ангиас эхлээд сургууль надад яг шорон шиг санагддаг болсон. 8-р ангиа алгасч чадсан, математик, мэдээлэл зүй, газар зүйн олимпиадад хотод ордог байсан мөртөө 9-төө ороод ерөөсөө ч хичээлээ хийдэггүй болж, сургууль дээр очно гэдэг ял санагддаг байлаа. Гэтэл аав, ээж маань боловсролыг маш их чухалчилдаг, аав бүр их сургуулийн багш хүн учир гэр бүлийн сэнхрүүлэг, шаардлага маш өндөр байдаг байв. Энэ бүгдтэй зөрчилдсөөр, чүү чай нэг ялаас салж билээ. Дүнгээр нь жагсааж байгаад анги хуваарилав. ШУТИС-дээ хамгийн дээр жагсдаг ангид орсон. Гэхдээ бараг хичээлдээ суугаагүй. Хичээлдээ явлаа гэж гэрээс гараад Төв номын санд очоод суучихдаг байсан. Жилийн дараа энэ нь ээж, аавд мэдэгдэж, би ч өөр сургууль руу шилжсэн гэж байгаа. Их сургуульд сурахдаа ч би дүнгийн хойноос яваагүй. Ерөнхийдөө дүнгийн чанар, дүнгийн дундаж өндөр байсан ч миний дипломд C-4, D-3 ш байдаг. Энэ бол нуух, ичих зүйл биш гэж боддог. Миний сонирхол, магад багшдаа тавьсан дүн гэж тайлж ч болох хаха.
Манай боловсролын салбар маш хурдан шинэчлэгдэхгүй бол жил бүр нийгмийн болоод хүний нөөцийн буруу бодлогын золиосууд үйлдвэрлэгдсээр ...
2 comments:
Наад нөхөр чинь тун дажгүй сурч байж C-4, D-3 гэнүү лайтай, минийх тэгсэн B-4, A-3 хүрэхгүй байхаа:D
C-4, D-3 n bi l de ho, dood hesegt bgaa n ter nuhdiinh ...
Post a Comment