Хүн төрөлхтөний сэтгэлгээний охийг тодорхойлон илэрхийлсэн эдгээр мэргэдийг хүндэтгэнэм. Тэднийг монгол уншигчдад эх хэлээрээ уншиж, ойлгох боломж олгосон Г.Аюурзанад талархнам.
Аль нэгийг нь л сонгох болно: эсвэл амьдрах, эсвэл ярих.
Сартр
Зөвхөн сайн байхыг л хичээгээд, эрс хатуу зан гаргадаггүй төлөв сэтгэлийг ямар сайхан сэтгэл гэх билээ дээ?
Морис Мерло Понти
Боловсруулсан төлөвлөгөөгөө ягштал мөрдөж байгаа хүн юуны өмнө өөрөөсөө ухаан гарахгүй байгааг мэдэрдэг
Ханс Жорж Гадамер
Түүхийн үүднээс сэтгэнэ гэдэг эрин үе бүхний оршин тогтнох эрхийг, тэдгээр эрин зуунууд бас өөртөө зохицсон төгс боловсронгуй цаг үе байсныг хүлээн зөвшөөрнө гэсэн үг.
Бидний санааг илэрхийлж чадах нэг ч үг байхгүй.
Боловсрол хэзээ ч зорилго байж болохгүй.
Зөвхөн тоглогдож байх үедээ л жүжиг оршин байдаг.
Тоглоомд үнэн голоосоо оролцохгүй байх нь тоглоомыг гутааж буй хэрэг.
Ажилдаа дадсан хүн рүү л аз хамгаас түрүүнд ирдэг.
Ямарваа уламжлал зөв тайлбарласны хүчинд л амьдардаг.
Театрт суугаа үзэгч бодит хүмүүсийг л сонсож байна гэж санадаг.
Уншина гэдэг тэмцэхтэй адил хэмжээнд очих нь ч бий.
Бүрэн төгс тэгш эрх, тэнцүү байдал гэдэг бол хоосон зүйл.
Урлагийн бүтээл бүтээгчээсээ түрүүлэн оддог.
Үгс бол яриан доторх тэмдгүүд юм.
Ухамсар бол замын эцэст, ухамсаргүй нь замын эхэнд байна. Ухамсар эгээ л ухамсаргүйн нэгэн адил харанхуй юм.
Төлөвшил гэдэг хүн рүү гаднаас хүрч ирдэг болохоос, дотроос нь түрэн гаргадаггүй юм.
Хүн өөрийгөө л тайзан дээр гаргадаг, өөрөө өөртөө л мөнөөх тайз нь болдог.
Поль Рикёр
Эрхэм дээд үзэл зорилгод зүтгэхгүй л бол амьдрал утгагүй.
Дундаж хүн хэнийг ч өөрөөсөө дээш гаргах дургүй... Өөрөө өөртөө л эзэн байхыг хүсдэг.
Дундаж олон нийт нь дээд давхаргын хүртэх ёстой бүхнээс хүртээд эхлүүт хамгийн тоогүй нь, оюун сэтгэлгээ нь хаагддаг.
Хосе Ортега и Гассет
Хамгийн гол нь ухаалгаар бодож олсон үгсийг биш, хар аяндаа амнаас унах үгсийг л ялгаж сонсох учиртай.
Зигмунд Фройд
Бүх юм хязгаарлагдмал байдал руугаа тэмүүлж байдаг.
Түүх ашиггүй үйл явдал өдүүлдэггүй.
Дотроо бодсон өөрийнхөө “Би”-д ноттой итгэснээр хамаг ажлаа эхэлсэн хүн энэ тойргоосоо хэзээ ч гарч чадахгүй.
Хорвоо ертөнц хүнгүйгээр эхэлсэн, түүнгүйгээр төгсөнө.
Клод Леви-Стросс
Үр дагавраас нь өнөөгийн хүмүүс тэгтлээ айн ширвээдээд буй хөгжил дэвшил гэдэг нь үнэндээ огтоос байхгүй хоосон зүйл, ямар ч дэвшил хийгдээгүй.
Үл гүйцэлдэгч юмс л тайвшруулах увдистай.
Поль Мишель Фюко
Өөрчлөлт бүхэн нүгэл, амгалан тайван л бурхны хишиг гэж Платон бидэнд сургасан билээ.
Анхнаасаа хуучирчихсан төрдөг үнэт чанар гэж бий.
Одоо цаг – давтагдаж байгаа зүйлс, өнгөрсөн цаг давтамж өөрөө, ирээдүй бол үргэлж давтагддаг тэр л зүйл.
Өнгөрсөн, ирээдүй 2 л хүнд зориулагдсан юм. Гагц бурхан л мөнхийн одоо цагт амьдардаг.
Хүн бол далайн давалгаа түрэн гарч ирээд буцахын хооронд тогтсон элсний хэлбэр төдий л юм.
Карл Поппер
No comments:
Post a Comment