Эдгээр үгс яль шальгүй зүйлс биш биз ээ.
Ямар хүн аз
жаргалтай вэ? Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билиг авьяасаа хөгжүүлж буй тэр
хүн чухам жаргалтай.
Фалес
Би эх орон, хууль
ёсоо чадлынхаа хэрээр хамгаалах болно!
Их хэрэг
гүйцэлдүүлж байгаа бол, хүн бүхэнд таалагдаж болохгүй.
Бусдаас хариулт шаардахын
тулд асуултаа тодорхой тавь.
Солон
Юу ч хэзээд
тогтвортой оршин байдаггүй, харин ямагт шинээр буй болж байдаг.
Цаашид хэд наслах
нь чамд ямар ч ялгаагүй байвал сайн сан.
Бурхан бидэнд ач
ивээлээ хөдөлмөрөөр маань л арилждаг.
Эпикармус
Бялдуучлан идсэн
үмх хоолоороо чи бөөлжих болно, байдгаараа хичээж тал зассан үгс чинь гутамшиг
болно.
Алт мөнгийг галд
хайлж тунгаадаг, магтаал хүндлэл үзүүлж хүнийг сорьдог.
Наран дор шинэ юм
гэж үгүй ээ. Хараач энэ шинэ юм гэж алдмаар зүйл байна уу? Тэр ч гэсэн аль
хэдийнэ, биднээс өмнө байсан зүйл билээ.
Соломон
Огт
хэрэглэхгүйгээр амьдарч болох хичнээн ч олон эд өлөг байдаг юм бэ дээ?
Сократ
Хүсэх юм багатай
хүн л үнэхээр баян.
Баяр цэнгэлгүй
амьдрал гэдэг буудаллах газаргүй, урт холын аян гэсэн үг.
Демокрит
Эргэлзээтэй
зүйлийг магтахаа азнана гэдэг мэргэн ухаантайнх.
Хуулийн зөвхөн
үсгүүд нь л ноёлсон газар хүний эрх хамгаас их зөрчигддөг.
Хүмүүс дуурайж
чаддаг юмаа л магтдаг.
Хэрэв чи өөрийгөө
төрөхөөс өмнө болсон үйл явдлуудыг мэдэж авахгүй бол, насан туршаа хүүхэд
хэвээрээ хоцрох болно.
Цицерон
Өчүүхэн гуниг
үглээ, их шаналан нам гүм байдаг.
Өөртөө үнэнч хүн
л бусдад хань болж чадна.
Аливаад цаашдын
өсөлт үгүй болбол мөхөл ойртож буйн шинж.
Шинэ сэргэг зүйл
заримдаа аугаа их юмнаас ч илүү шагших сэтгэл төрүүлдэг.
Сенека
Хэн хэнд нь
ижилхэн нөхцөл байгаа тохиолдолд арай илүү зоригтой нь л ялагч болж гардаг.
Хүн угаасаа л хэн
байна, түүнээ илүү мундаг болдоггүй.
Зайлшгүй
хэрэгцээтэй бус, хэрэгцээнээс илүү гарч буй юмс л биднийг аз жаргалтай
болгодог.
Плутарх
No comments:
Post a Comment