Tuesday, February 22, 2011

Дайн ...

Бид бүгд дайчид. Дайнд зарим нөхдүүд ялахын тулд байлддаг бол зарим нь харин амьд үлдэхийн төлөө явдаг. Аль аль нь зөвтгөлтэй, буруутгалтай. Дайн гэдэг нь олон талт, цогц, мөн динамик зүйл. Тиймээс барьц бол маш бага. Чи оновчлолтой сэтгэх тусам дайныг үнэлэх хэмжигдэхүүн чинь үнэнийг илтгэх болно. Харамсалтай нь хүн төрөлхтөний дийлэнхи нь хэмжигдэхүүний асуудалтай. Мөн дайн динамик гэдгийг төсөөлдөг ч үгүй хүмүүс байгаа.


Ер нь бол дайнд ялах томъёо ч янз янз байх биз. Ялах гэдэг юу вэ гэдгийг хэрхэн харахаас үүдэн олон ялалтуудыг ярьж болно. Гэхдээ энд хамгийн их оновчлол бүхий томъёо ч байж таарна. Хамгийн амин чухал ялалт бол хамгийн их үр нөлөөтэй, үр дагавартай нь байх болно. Харин хамгийн их оновчлол бүхий байдал, үйлдэл, эс үйлдэлд ялах магадлал л байхаас биш харин баталгаа бол хаана ч байхгүй. Тиймээс энэ бол сонирхолтой тоглоом, ккк.


Солдат - Любэ

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...