Зарим хүмүүс одоо
цагт, зарим нь өнгөрсөнд, зарим нь ирээдүйд хэт тулгуурлана.
Одоо цаг шамбалын орон шиг байсан сан бол үүнд буруу юм байхгүй. Гэтэл одоо цаг цөвүүн байна. Иймээс зөв хүмүүсийн бодох, үйлдэх ёстой зүйл бол одоог засаж ирээдүйд шамбалыг авчрахын төлөө явах юм. Хүнд нэр томъёо ашиглаж байж магад. Хүний сэтгэлгээ загварчлагдаж явдаг. Загварчлал бол туйлшрал байдаг. Харин сэтгэл загварчлагддаггүй. Сэтгэл мөн чанарт ойр. Сэтгэлгээ хичнээн оновчлолтой загварчилж, туйлширлаа ч сэтгэлийг хэзээ ч онолдож чадахгүй. Үг бол загварчлагдсан сэтгэлгээ, загварчлагдсан сэтгэл байдаг.
Зарим хүмүүс байгаа талбараа, зарим нь байхгүй талбараа томруулж хардаг. Байгаагаа томруулаад байвал явцуурна, улмаар эрүүл ухаантай л бол давчдах ёстой. Улс төртэй холбон ярихад Ардын намын залуусыг би ийм давчидмаар гэж хэлмээр байна. Ямар ч залуу хүний үнэргүй ... Ийм байхыг догматик гэдэг. Тиймээ, догматизм ноёрхож буй цагт алдаа байнга илүүднэ. Бидэнд динамик + изм хэрэгтэй. Динамик бол торгон мэдрэмж, динамик бол зүй зохисын урвал хөврөл.
Одоо цаг шамбалын орон шиг байсан сан бол үүнд буруу юм байхгүй. Гэтэл одоо цаг цөвүүн байна. Иймээс зөв хүмүүсийн бодох, үйлдэх ёстой зүйл бол одоог засаж ирээдүйд шамбалыг авчрахын төлөө явах юм. Хүнд нэр томъёо ашиглаж байж магад. Хүний сэтгэлгээ загварчлагдаж явдаг. Загварчлал бол туйлшрал байдаг. Харин сэтгэл загварчлагддаггүй. Сэтгэл мөн чанарт ойр. Сэтгэлгээ хичнээн оновчлолтой загварчилж, туйлширлаа ч сэтгэлийг хэзээ ч онолдож чадахгүй. Үг бол загварчлагдсан сэтгэлгээ, загварчлагдсан сэтгэл байдаг.
Зарим хүмүүс байгаа талбараа, зарим нь байхгүй талбараа томруулж хардаг. Байгаагаа томруулаад байвал явцуурна, улмаар эрүүл ухаантай л бол давчдах ёстой. Улс төртэй холбон ярихад Ардын намын залуусыг би ийм давчидмаар гэж хэлмээр байна. Ямар ч залуу хүний үнэргүй ... Ийм байхыг догматик гэдэг. Тиймээ, догматизм ноёрхож буй цагт алдаа байнга илүүднэ. Бидэнд динамик + изм хэрэгтэй. Динамик бол торгон мэдрэмж, динамик бол зүй зохисын урвал хөврөл.
Зарим нөхдүүд бодит байдлыг шүтдэг. Бодит байдал шамбал шиг байвал үүнд асуудал байхгүй. Харин цөвүүн цагийн бодит байдлыг шүтнэ гэдэг цөөвөр чоно шиг өөдгүй байхыг хэлнэ биз ээ. Цөвүүн цагийг шамбал руу хөтлөх, үгүй ээ шамбалд бол хэзээ ч хүрэхгүй нь ойлгомжтой, харин зүгээр түүнд дөхүүлэхийн төлөө бодож, үйлдэхэд эрэлхийлэл хэрэгтэй. Эрэлхийлэл гэдэг эрмэлзлийн дараа гарч ирнэ. Эрэлхийлэл, эрмэлзэл зүй зохис дээр онолдох ёстой. Өөрсдийгөө манлайлагчид, массыг мангартуулагчид хэмээн дүрдээ итгэсэн залууст эрмэлзэл нь ч алга, тиймээс эрэлхийллийг хүсээд ч хэрэггүй биз ээ. Тэд зүгээр паразитууд мэт...
Цөвүүн цагийг шамбалаар солиход хувьсгал, хувьслын аль аль зам нь боломжтой шийдэл. Хувьсгал байхаараа буруу байх ёстой юм биш, гол нь байгаа байдал, байх ёстойг онолдуулан хамгийн зохимжтойгоор үйлдэхэд байгаа юм. Онол гэдэг үгний үүсэл онолдуулахаас үүдэлтэй биз ээ.
Тиймээс би Монгол Ардын Хувьсгалт Нам гэдэг нэрний “хувьсгалт”-ийг ойлгодог. Түүнээс цэрвэдэггүй. Тухайн цагт Монголыг хадгалж үлдэх, үнэт зүйлсээ уламжлан хөгжүүлэх ёстой байсан. Гэхдээ онолдуулаад аваад үзэхэд бид хувьсах юм бол Төвд, Уйгурын араас орж болох байлаа. Дотоод, гадаад өгөгдөл, цагийн салхийг онолдуулахад хувьсгал бол зайлшгүй байсан. Энэ бол зүдэргээтэй замнал байсан. Бид дэндүү их золиос төлсөн. Дэндүү хайран ... олон сайхан аавын хүү, ээжийн охидоо амь, амьдралаар нь хохироосон. Олон үнэт зүйлс гутлын уланд гишгэгдсэн...
Бид дэвшил хийсэн. Бид дасан зохицсон. Яалт ч үгүй зөвтгөлтэй хохирол. 1990-ээд оноос өмнөх Монгол Ардын Хувьсгалт Нам итгэл үнэмшилтэй, алсын хараатай, зорилго, зорилттой байгууллага байлаа. Үүсгэлээр нь аваад үзэхэд тэд коммунистууд биш байсан. Барууныхны сэтгэлгээний онцлог болох үзэл суртал, туйлшрал бидэнд анхандаа ойлгомжгүй байсан. Учир нь бид дорнын үндэстэн. Бид арга билигийн нэгдэл, зохицол, эргэлтэн дор аливааг тунгаан үйлддэг тийм л хүмүүс байсан. Гэтэл коммунизм нэрийн дор туйлшрал, хүчирхийллийн давалгааг Орос ах нар эхлүүлэв. Хүчтэй нь хүчгүйнхээ өмнө буруутай болдог хойно дасан зохицлын, хариу үйлчлэлийн он жилүүдийг үдэв. Бид тэсч гарсан. Гэхдээ өнөөг хүртэл биднийг зовоож буй олон өвчний эх үүсвэр тэгэхэд л тавигджээ. Зарим өвчин нь даамжирсаар хорт хавдрын түвшин рүү дөхлөө. Юу болохыг бидний арга билгийн мэлмий, эрчимт хүчний урсгал мэдэх биз ээ.
Өмнө дурьдагдсан намын 90 жилийн ой маргааш болох гэж байна. Би энэ намыг танихгүй. Түүхийг нь бол танина. 1990 онд дагуул Монгол даржин Монгол болж байх үед би 5 настай л байсан. Дөнгөж ухаан орж байлаа. Гэхдээ түүнийг бидэнд ахиу үнэ цэнэ бий болгосныг хүлээн зөвшөөрдөг, хүндэлдэг... 1990 он хүртэл энэ нам үндэстэндээ эцэг ухаан зарж чаддаг буюу элитүүдийн бүрдүүлэлт, бөөгнөрлийн цөм нь байжээ.
Харин 1990-2010 он хүртэлх 20 жилд би хэн бэ гэдэг асуултыг энэ нам өөртөө тависаар ирлээ. Үгүй ээ, бүү мэд. Ийм асуулт тавьдаггүй ч байж магад юм. Би төөрөлдөж байна. Би танихгүй байна. Тэд зүсээ хувилгалаа. Ардын нам гэгч болов. Үүнийг би ухварлан ойлгож чадаагүй. Манай үндэстэн хувьсах, эсвэл түүнийг хувьсгах шаардлагатай байна. Учир нь өнөөгийн ядуу, зовлонт Монголыг хүлээн зөвшөөрмөөргүй байна. Хувьсал ч бай, хувьсгал ч бай үүнийг элит буюу эцэг ухаантан бий болж байж, гүйцэтгэж байж сая онолдоно. Ард гэгч хувьсгал хийхээр террор гаардаг, өлсгөлөн газар авдаг, эргээд өөрсдөө зовдог. Эцэг ухаантан биш хүн төрийн толгойд гарахаараа эцэг зангаар ард түмнээ энхрийлэн хайрлаж чаддаггүй. Яагаад гэвэл түүнд алсын хараа гэж үгүй, яагаад гэвэл түүнд цараатай ухамсар гэж үгүй. Тэр их далай мэт нам гүм, далайцтай байж чадахгүй. Тэр уулын түргэн урсгалт горхи мэт хархираа, нугачаа их гаргана. Түүний харж чадах, хүрж чадах зүйл жижигхэн горхи мэт хязгаарлагдмал. Тэгээд л бусдыг зовоож эхэлнэ. Ардын намын ардууд ингэж л байна.
Ингэж бичихээр гэмт хүн гэлбэлздэгийн үлгэрээр өөрийгөө байх ёстой гэдгээ улиг болтол зөвтгөн мугуйдлана, хуяглан хамгаална, сүржигнэн дөвчигнөнө, улаан хамгаалагчид царайлна, биеэ атируулна...
Санаа бүү зов. Би Энхбаярын хүн биш, би Ардчилсан намын хүн биш, би зүгээр л Монгол хүн! Над руу бүү дайр, надтай битгий тулж ажилла. Бусад руу ч бүү дайр. Бусадтай ч бүү тулж ажилла. Өөрөө өөртэйгөө ажиллах цаг чинь болсон. Болсон ч гэж оройтсон ч байж мэдэх вий. Миний хувьд зүгээр л Монголыг өөргүйгээр нь хэцүү хэмээн амбицлаж, худлаа бүлтэрч, Монголоор минь бөмбөг шиг тоглочихож магадгүй байгаа нөхдүүдэд нөхөрсгөөр зөвлөн үгээр хийсвэрлэн онолдож буй нэгэн байна.
Ардууд хөөрцөглө
хөөрцөглө. Харин ардуудаас эцгүүд төрөх болтугай гэж ерөөе.
No comments:
Post a Comment