Friday, March 25, 2011
Шоргоолж
Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Биеэ засаад дуусчихсан уу гэтэл тийм биш байна, гэхдээ засах найдлага байгаа гэж итгэж байна. Ер нь хэрвээ гэгээрчихсэн нэгэн байсан бол энэ дэлхийд тоос манаргаж ч явахгүй байсан биз, ккк.
Гэрээ бол засах битгий хэл гэртэй ч болоогүй нэгэн байна. Гэрээ засая гэтэл цагийн юм цагтаа, цаг нь болоогүй бол хичнээн төгс төгөлдөр, хичнээн максимум утга заагаад ч нэмэргүй болохыг гадарлав.
Төр засах нь миний үүрэг мөн үү, биш үү бүү мэд. Тэгэхдээ өөрөөсөө илүү гардаг, өөрөөсөө илүү зүйлд хамаатай хүн илүү үнэ цэнэтэй байх нь зайлшгүй билээ.
Дайрч давшилж, хэнхэглэж хэдэрлэсний эцэст би ойр дотныхноо хүртэл өөрчилж чадахгүй, найзуудаа хүртэл өөрчилж чадахгүй болохоо ойлгов. Жам ёсны хөгжил, урвал жамаараа л явдаг аж. Хүний хувиа хичээх, борлуулах зөн, ухамсар дэндүү хүчтэй аж. Ерөнхий динамикийг нь дагуулаад юмсыг арай сайн болгохын төлөө эргэн тойрноосоо, хүрч хүртэлцэж чадах хэмжээндээ зарим нэг хувь оролцоогоо хангаад л яваад байхаас даа.
Ингээд Mr.Nice Guy болоод явна гэхэд харамсалтай л юм. Хорвоогийн амьдрал давалгаалж, туйлширч явдаг бололтой. Хоморгонд нь шидэгдчихэлгүй өөрийн болоод ертөнцийн түгээмэл үнэнг дагаж явах нь чухал ажээ.
Хорвоод эрх дураар сэлэн сэлгүүцэх нэгэн байхыг хүснэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
uu emegtei gej oilgood bsishte haha
yagaad tegdeg bnaa. dain sonirhdog emegtei bdag bol uu, kkk.
eregtei, emegtei gedeg ch odoo sonin bish bna do
Post a Comment