Friday, March 18, 2011

Бидний байгалийн орчин хэр вэ?


Цаг уурын эрс тэрс нөхцөлтэй, агаарын туйлын хэм зарим жилд -56-аас +45С хүртэл хэлбэлздэг. Энэ нь хүн амын дундаж наслалт харьцангуй богино, зузаан ханатай, дулаалга сайтай барилга барьж эдийн засгийн зардлыг өсгөхөд нөлөөлдөг суурь хүчин зүйл юм. Дийлэнхи нутаг ургамлын сийрэг нөмрөгтэй, эсхүл нөмрөггүй шахам говь, цөлөрхөг бүс, нүцгэн уулс бүхий ай савууд бөгөөд Монгол улсын нийт нутгийн 40 гаруй хувь бороо хуртай цагт ургамлын тачирдуу битүү бүрхүүлтэй байдаг ба бэлчээрийн ургамлын нөхөн ургалт 5, 6, 7 дугаар сард болдог, энэ хугацаанд газрын хөрсний дундаж дулаан хангамж +15-аас 24 С байдаг. энэ гурван сард тунадас бага багаар боловч унахгүй бол гангийн аюул дараа жилийн 5 дугаар сар хүртэл үргэлжилнэ. Ер нь Монголын нутагт зуны цагт унах хур тунадасны дээд хэмжээ 190 орчим мм бөгөөд говь, хээр, Монгол Алтайн бүс нутагт 2 дахин бага юм, давтамж ч хол зайтай. Гадаргуугын усны нөөц хомсын зэрэгцээ дэлхийн дулаарал зэрэг гол төлөв байгаль, цаг уурын үзэгдлээс үүдэн улам багасч байгаа. Монголын газрын нөөц, уур амьсгалын эл онцлогууд түүний хөдөө аж ахуйн хэв шинжийг тодорхойлдог.

Эх сурвалж: БНМАУ-ын улс ардын аж ахуй 60 жилд. Статистикийн эмхэтгэл.

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...