Wednesday, March 23, 2011

Modernization

Энэ асуудлаар С.М.Липсет “Латин америкийн элитүүд” номны өмнөтгөл “Үнэт зүйл, боловрол ба амжилт” алдарт эсседээ Латин Америкийн орнуудын Хойд Америк, Австралазитай харьцуулахад амжилтгүй байдгийн шалтгааныг тэдгээр бүс нутгуудад ноёлж байгаа үнэт зүйл, соёлын системтэй нь холбон тайлбарласан. Үүний гол нь католик этикээс модернизацид орсон протестант этик давуу болохоор нотолсон байна. Өөрөөр хэлбэл латин америкийг АНУ-тай харьцуулахад АНУ-ын давуу тал нь түүний соёл, шашиндаа байдаг аж.

Энэ өгүүлэлдээ Липсет гол анхаарлаа эдийн засгийн амжилтгүй байдлын гол шалтгааныг арга хэрэгслийн зан үйлийн хоцрогдол, сулхан амжилтын баримжаатай холбон үзсэн. Прагматик бус байдал, рациональ өрсөлдөөн ба бюрократын санаачилга дутмаг, эрсдэл ихтэй бизнесийн салбарт ажилладаг зэрэг нь буурай байдлын үндэс нь гэж тодорхойлжээ. Боловсролын салбар нь ч хүн амыг зүй зохисгүй хандлагад нийгэмшүүлдэг байна. Латин Америкийн хоёрдох хамгийн өндөр хөгжилтэй орон болох Аргентин нь уламжлал дээр суурилсан, аристократ арга барил гар урлал, аж үйлдвэр, худалдаанд нөлөөлдөг ба өнөөдөр боловсролын салбар ч үүнд нэрвээд байна. Иймээс соёлын үнэт зүйлс бол эдийн засгийн хөгжил боломжит эсэхийг тогтоодог гол хүчин зүйл юм.

Одоогийн өндөр хөгжилтэй орнуудад модернизацийн хөдөлгөгч хүч нь endogenous (дотоодын) соёлын ба институцийн өөрчлөлт байдаг бол хоцорч хөгжигчдийн хувьд exogenous (гадаадын) өдөөгчтэй байдаг. Модернизацичлагдаж буй гурав дахь ертөнцийн элитүүд барууны загварыг хуулбарлан дасгаж, түүний технологи, үйл ажиллагааны үнэт зүйлс ба хэв шинж, санхүүгийн ба аж үйлдвэрийн, боловсролын институтуудыг гадаадаас оруулж (импортлох) хөгжилд хүрэхийг ойлгоод байна. Барууны колоничлол, гадаад тусламж, гадаадад боловсрол эзэмших боломж, гадаадын хөрөнгө оруулалт, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл г.м. нь бүгд л орчин үежилтийг дамжуулагч суваг болдог ажээ. Иймээс зарим эрдэмтэд орчин үеийн нийгэм АНУ болон Баруун Европтой нэг стандарт бүхий соёлтой болж адилсаж байна гэж үздэг.

Эх сурвалж: Миний бэлдэж байсан семинараас

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...