Энэ долоо хоног шокон дунд дуусч байх шиг байна. Угаасаа энэ сар би шок царайлаад явж байсан л даа. Тэгтэл ...
Миний хамгийн дотно андын (дотно найз гарын таван хуруу шиг л цөөхөн байдаг юм) минь амьдралд хамгийн их түшиг тулгуур нь болдог хайртай ганц ах нь цаг бусаар нас барчихлаа. Жил хүрэхгүй хугацааны өмнө ээжийгээ алдаад өмөрч хямарч байсан найзаар минь хорвоо даажигнаж дуусаагүй байжээ. Муу андыгаа бодохоор уйлах ч багадахаар байхын сацуу энэ замбараагүй газрын нийгэм, шүүх, цагдаагийн байж байгаа байдал ёстой нэг хараал зүхлийг минь идэж байна. Үгүй ээ нээрээ хүн чоно шиг байхгүй бол хүн шиг амьдарч болохоо больчихсон яасан хөгийн нийгэм гэхээрээ ийм байдаг байнаа...
Миний дөвчигнөж, цаашилбал улс төржих минь яахав. Андыгаа өрөвдөж байна, сэтгэл минь хямарч байна. Андын ах нь мөрөөрөө мөртлөө дэндүү сайхан мөрөөдөлтэй, амьдралын төлөө цуцалтгүй тэмцэлтэй, бүх л амьдрал өмнө нь тодхон байгаа мэт эрч хүчтэй, ихийг хийж бүтээж явсан залуу байсан юм. Андынхаа сэтгэлийг хуваалцаж, хатуужих тухай үгээ зөөж ядан хэлэхээс өөрөөр нэмэр болж чадахгүй байгаа нь юутай хэцүү вэ? Анд минь дүүгийнхээ төлөө, аавынхаа төлөө улам бүр хариуцлагатай, улам бүр тэмцэлтэй байх хэрэгтэй болж байна. Анд бид чинь урьдын адил хамтдаа байх болно оо.
1 comment:
харамсалтай явдал болжээ. RIP
Post a Comment