Thursday, May 19, 2011

Технологи ба цэрэг дайны асуудал (ДI, ДII дайны үед)




[“War, Peace, and International Politics”, Third Edition, David W.Ziegler, 1984] номноос өмнө (2009) орчуулсан агуулгаа нийтэллээ.

Дэлхийн Нэгдүгээр дайн эхэлсэн эхний нэг сарын хугацаанд л гэхэд Франц улс 1,300,000 цэрэг дайчлан тулаанд илгээжээ. Гэтэл ганц 1914 оны 8 сард л гэхэд 600,000 хүний хохирол үзэв. 1916 оны 7 сарын 1-ний ганцхан өдрийн дотор Британи 140,000 цэргээр довтолгоон хийж, 60,000 хүний хохирол амсав. Өөр нэг тохиолдолд Францын арми 60 хүрэхгүй км газар урагшлахын тулд 160000 хүний хохирол амссан байна. Пасчендайлид Британи 370,000 хүний хохирол амссан боловч юу ч олж авсангүй...

Германы тухайд аливаа бүс нутаг, дэлхийн дайн тус орны хоёр талд, хоёр фронт дээр явагдах нь ойлгомжтой байсан тул мобилизацид маш их ач холбогдол өгөн нэн түрүүнд өөрийн төмөр замын хөгжингүй бүтцээ ашиглан нэн даруй Францыг буулган авч, эргээд тэр хүчээрээ Оросоос ирэх давшилтыг тогтоон барих байв. Тэдэнд угаас Оросын аварга армийг ялах төлөвлөгөө байсангүй...

Германчуудын стратеги нь тэдний технологийн давамгайлал дээр суурилж байв. Үүнд нэн ялангуяа пулёмот орж байжээ. Гэхдээ талууд аль аль нь бодит байдалд технологи чухам дайнд ямар үр нөлөө үзүүлэх, хэрхэн ашиглах талаар бага судалсан байдаг. Ийм технологийн нэг нь хорт хий байв. XIX зуунд аж үйлдвэр хөгжин хлорин мэтийн аюултай химийн бодисууд гарч ирсэн байжээ. Үүнийг дайнд хэрэглэхээс сэрэмжлэн 1899 онд Хаагийн бага хурлаар олон улсууд хийгээр байлдахыг хууль бус хэмээн үзэх тухай заасан. Гэвч 16 жилийн дараа дайн эхлэхэд талууд өөр өөрсдийн байлдааны арга барил мухардахыг хараад хорт хий дайны мухардлаас гаргаж магад хэмээн сэтгэжээ. 1915 оны 4 сарын 22-нд Бельгийн нутагт тулсан Францын эсрэг Герман хорт хий хэрэглэсэн бөгөөд энэ санаа нь амжилттай болох нь батлагдав. Францын цэргүүд ухран фронт дээр 4 км онгорхой зай гарчээ. Харин 1915 оны 5 сарын 1 гэхэд францчууд хорт хийн баг хэрэглэх болов. Ингэснээр уг зэвсэг үр нөлөөгүй болчихов. Дэлхийн I дайнд 1.3 сая хүн хорт хийнд өртсөнөөс 91000 нь амь насаа алдлаа. ...

Германчууд мөн усанд шумбагч ашигласан нь шинэ зэвсэг байв. Ингэснээр тэнгис дэх Британы давамгайллыг аргална гэж үзэж байлаа. Германчуудын тооцоолсноор тэд сард 600,000 тонны багтаамжтай хөлгүүдийг устгах боломжтой бөгөөд ингэвэл 6 сард Британы эдийн засгийн засаг сүйрэх ёстой байв. Үнэхээр ч Германы тооцоолол үнэн байж, эхний 5 сард л гэхэд Герман сар тутам 658,000 тонн хөлгийг живүүлж байжээ. Гэсэн хэдий ч энэ нь Британы зүгээс ямар хариу арга хэмжээ, бодлоготой тулгарах вэ гэдэг дээр алдсан байв. Өөрийн хөлгүүдээ живүүлсэн тулАмерик дайнд орж, ... энэ нь Герман техникийн тооцооллыг зөв хийсэн боловч улс төрийн тооцоолол, шийдвэр нь буруу болохыг баталжээ. Ингэснээр асар том аж үйлдвэрлэлийн хүчин чадал, хүний нөөцтэй АНУ барууныхны ялалтын тулгуур болов...

Дэлхийн Хоёрдугаар дайн эхлэхэд хүмүүс технологиудаас сүрдэн, дайныг ямар аймшигтай болох бол гэж төсөөлж ч чадахгүй байв. Нэн ялангуяа хорт хий. Хорт хийг онгоцноос хотууд руу хаяна гэж хүлээж байсан байна. Гэсэн хэдий ч 1941 онд япончууд хятадын эсрэг хэрэглэснийг эс тооцвол Дэлхийн Хоёрдугаар дайнд хорт хий ашиглагдсангүй. Харин онгоцоор маш өндөр сүйтгэх цар бүхий бөмбөг хаяж байсан юм. Гэхдээ дэлхийн Хоёрдугаар дайны шийдвэрлэх зүйлс газар дээр явагдав. Нисэх онгоцыг газрын ажиллагааг дэмжих тактикийн шинжтэй л ашиглаж байлаа. Харин стратегийн түвшинд биш байсан юм. Үүний шалтгаан нь агаарын довтолгооныг эсэргүүцэх хамгаалалт хүчтэй хөгжсөнөөс үүджээ. Нэгэн жишээ дурьдахад Германы ялагдсан Британы төлөөх тулаанд нисгэсэн онгоцнуудын 10 илүү хувь нь сөнөж байсан нь дэндүү зардал өндөр тулаан болгосон юм. 1942, 1943 оны Британи, Америкийн ажиллагаанууд үүнээс ч өндөр хохиролтой байлаа. Нөгөө талаар бөмбөгдөлтийн онч, оновчтой байдал тааруу байв. 1941 онд Британы эзэн хааны агаарын цэргийн хүчний тооцоолсноор бөмбөгдөгчдийн 20 хүрэхгүй хувь нь л байнаасаа 120 км.кв дотор бууж байв. Шигүү хамгаалалттай дүүргүүдэд дөнгөж 7% нь л 120 км.кв дотор буужээ. Түүнчлэн бөмбөгдөгчдийг оновчтой ашиглаж чаддаггүй байсан бөгөөд зөвхөн 1944 оны 6 сараас л төвлөрүүлэн бөмбөгдөх болсон юм. Харин 1945 оны 8 сарын 6-нд АНУ Хирошимад анхны атомын бөмбөг хаясан, мөн Токио зэрэг хотуудад илүү их тэслэх чадвартай, галдан шатаах чанартай бөмбөг хаясан нь агаарын хүчний ач холбогдол, үр дүн дэлхий нийтийг хэрдхийлгэв. Зөвхөн ганцхан онгоцноос хаясан ганцхан бөмбөгний үр дагавар дэндүү аймар байлаа. Хирошимагийн бөмбөгний хүч 14000 тонн ТНТ-тэй дүйцэж байв. Энэ нь Лос Аламосын лабораторийн эрдэмтдийн тооцоолсон 700-1500 тонноос 10 илүү дахин илүү байжээ. Ингэснээр технологи бол дайны ялалтыг авчрагч гэж үзэхэд хүргэжээ. Энэ нь орчин үеийн аж үйлдвэржсэн эдийн засаг болон шинжлэх ухааны хөгжил нь цэргийн хүчийн салшгүй том хэсэг гэдгийг нотлон харуулав...

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...