Tuesday, November 22, 2011

Н=?

Амьдралд бие биетэйгээ чаргууцалдаж, бие биендээ харилцан хөшүүрэг болдог нөхөд (нөхөгч) олон, харин найз ховор гэдэг бодит үнэнийг хүлээн зөвшөөрье. Өөрөөр хэлбэл аливаа харилцааг харилцан сүлбэлдэж холилдсон олон давхраа, зэрэглээнээс нь салгаад харахад харилцаа, сүлжээнд оролцогч зарим хүмүүсийн хуншгүй, хуйсгануур, хуйларсан, хувирамтгай байдал тодорхой болдог.

Би найз нөхдийг наймаалцлын үүднээс хардаггүй. Би тэрний найз учраас тэр надад ингэх ёстой, эсвэл би түүний найз учраас түүнд сайн гэдгээ ингэж нотлох ёстой гэдэг бол дүндээ дүн, тэнцэх нь bullshit!

Хүн өөр өөрийнхөө явцуу түвшиндээ үнэ цэнэ, итгэл үнэмшилтэй байдаг. Би ашиг сонирхол болон хайр (бүх төрлийн)-ын үнэ цэнийг хэмжээндээ л ялгачихаж дөнгөнө.

Энэ нь би дутагдлын шок царайлаад үүнтэй нь ингэж харьцана, түүнтэй нь тэгэж харьцана гэсэн үг биш. Зарчим, итгэл үнэмшил гэж бас бий.

Харин хайр гэдэг ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг үнэлж, тодорхойлж чадашгүй. Түүний өмнө сөхрөн бууж өгөе.

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...