Saturday, January 21, 2012

Төр, эрх зүйн тухай ёст үгс



“Тогтоосон тоглоомын дүрмийг хэн ч мөрдөхгүй байгааг тоглогчид “мэдмэгц”, эсхүл ашиглах зохих боломж гармагц тэр нь байхгүй, үйлчлэхгүй учраас түүнийг тоохгүй болж тухайлбал, хүн алсан этгээд ба тогтоосон журмыг зөрчиж байгаа ч түүнд хариуцлага ноогдохгүй гэж үзэхэд хүрдэг ба энэ нь тухайн тохиолдолд нөгөө журам гэгч нь алга болжээ гэдгийг харуулдаг.”

М.Вебер


Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай!

Цагаан хаш чулуун дээр сийлсэн Их Монгол улсын төрийн тамган дээрх бичээс


Чингис хаан хэлсэн нь: “Урьд хулгай хийх, дээрэмдэх болон баячууд нь ядуучуудыг үл тэтгэх, доодос нь дээдсээ үл хүндлэх явдал олонтой гаргадаг байна. Хулгай, дээрэм хийгчид ч яллагдахгүй явсаар иржээ. Харин би ийм үндэстнийг нэгтгэн захирах үүрэг хүлээсэн тул нэн тэргүүний тэд нарыг эмх замбараа, ёс журамтай болгох нь чухал болно” гэжээ.

Рашид-Ад-Диний судрын чуулган


“Эрх зүй бол хувь хүний ухаан бодол, хууль тогтоогчийн хүсэл зоригийн бүтээгдэхүүн биш. Энэ нь түүхэн үйл явцтай уялдан хөгжиж байдаг нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн итгэл үнэмшил. Эрх зүй нь ард түмний хэлтэй адил ямар нэг тодорхой хувь хүн, бүлэг хүний бүтээлээр тодорхой үед бий болдоггүй. Эрх зүй ард түмний түүх, соёлтой (зан заншил, байгууллага, урлаг, хэв маяг) харилцан нягт уялдаатай оршин хөгжиж байдаг. Зан заншил ба шинжлэх ухаан нь ард түмний оюуны илэрхийлэл болохынхоо хувьд эрх зүйн уг гарвал болдог.”

Ф.Савиньй


Үзэл бодлын болон үг хэлэх эрх чөлөө зайлшгүй чухал гэдэг нь гурван зүйлээр үндэслэгдсэн байдаг. Нэгдүгээрт, гадуурхагдаж буй аль ч үзэл бодол үнэн байж болно. Хоёрдугаарт, тэрхүү үзэл бодол алдаатай ч зарим талаар үнэн байж мэднэ, зонхилж буй үзэл төгс үнэн байх нь ховор. Гуравдугаарт, зонхилж буй үзэл үнэн байлаа ч тэр нь догма болж хувирах нь элбэг.


Жон Стюарт Милль


“Нийгэмд нэгдэхээс өмнөх үеийн хүмүүсийн жам ёсны байдал нь дайн, дайн дажиндаа бүр бүгдийн эсрэг бүхний дайн байлаа. Дэг журам, эмх замбараагүйн хөлд автсан газар орон бол хүн бүхэн “ганцаардмал, ядуу даржин, хүйтэн зэвүүн, зэрлэг бүдүүлэг” амьдралаар амь зогоосон айдас хүйдсийн ертөнц байжээ. Эл учир олзлон булаалдах дайн байлдааны үргэлжийн айдас түгшүүр, сайн сайхныг эрмэлздэг хүн бүрийн уг чанар ийм байдлаас гарах гарц, энх амгаланг хүсэн эрэлхийлэхэд хүргэсэн байна."


Томас Хоббс


Иргэдийн хоёр хэсэг нь буюу “боловсролгүйн үнэн байдлыг эс ойлгодог хүмүүс ч тэр, мөн бүхий л амьдралынхаа турш өөрөө өөрийгөө боловсруулж хүмүүжүүлэх ёстой хүмүүс ч тэр “төр” удирдахад тохирохгүй юм. төрийг амжилттай удирдах гол үндэс бол төрийг удирдаж, түүнийг хийхийг хүсч байгаа хүмүүс биш харин төрөөр тэжээгдэхийг хүсдэггүй хүмүүсийг төр удирдахад оролцуулах явдал.”

Платон


Хаан нь эрх баригчийн хувьд татвар авах эрхтэй боловч харьяатуудаа хамгаалахгүйгээр татвар авбал тамд очно.


Манугийн хууль


“Бид дараах үнэнийг маргаангүй нотолж байна. Бүх хүн эрх тэгш бүтээгддэг бөгөөд, тэд бүтээгчээсээ хэзээ ч салгаж үл болох хэд хэдэн эрх, тухайлбал: амьд явах, эрх чөлөөтэй байх, аз жаргалд тэмүүлэх зэрэг эрхтэй төрдөг. Энэ эрхээ хангахын тулд хүмүүс төрөө байгуулж, ... шударга засаглал нь ... зөвшилд үндэслэгдэнэ ...”

Нэгдсэн улсуудын тусгаар тогтнолын Тунхаглал – Филадельфи, 1776

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...