Сонгууль болдогоороо болж, олон хүн өөрийн сонголтоо хийцгээв. Сонгуульд процессийн шинжтэй алдаа гарсан бол түүнийг засч залруулах нь зайлшгүй боловч нийт сонголтыг үгүйсгэн мугуйдлах нь бас зүйд үл нийцнэ. Байдлыг ажвал зарим тойргуудад гарсан алдаа завхралыг залруулах шинжтэй бөгөөд харин ерөнхий дүнгээрээ ард түмэн сонголтоо нэгэнт хийчихсэн нь тодорхой байна. Тэд тогтвортой бодлогыг сонголоо, тэд ашигт малтмалын хэмжээлшгүй их хэмээн шүүрс алддаг үүцээс аль болох түргэн хувь хүртэхийг таашаалаа, тэд хүлээн зөвшөөрөгдөхүйц, өөрийг нь төлөөлж чадахуйц зарчимтай удирдагчийг хүсэмжилж буйгаа илэрхийллээ. Тэд нэгэнт сонголтоо хийсэн бөгөөд улс төрчдийн хувийн арчаагүй тоглолт, бөөрөнхий байдлаас үүдэн хамгийн чухал нөөц болох цаг хугацаагаа алдаж байсанд цэг тавин, уул уурхайн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж магад гэсэн найдвар төрж эхэллээ. Ингээд энэ талаар өөрт төрсөн бодлоо хуваалцая.
Ашигт малтмал үнэхээр тийм зайлшгүй зүйл үү, бид нар ашигт малтмалгүй амьдарч чадахгүй юм уу гэж өөрсдөөсөө асуухад гэмгүй болоод байна. Олон улсын шинжээчдийн өгүүлж буйгаар ашигт малтмалын асар их нөөцтэй улс орон хөгжилд хүрэх нь бараг л үгүй гэнэ. Хөгжил гэдэг маань юу сан билээ. Өндөр байшин, өргөн зам, өндөр орлого, өсч буй эдийн засаг хөгжил мөн үү. Тиймээ энэ бол хөгжлийн салшгүй нэг хэсэг. Энэ бүгд байвал сайхан. Гэхдээ хамгийн гол нь энэ бус. Миний бодлоор хүмүүс жаргалтай, өөрсдийн гэсэн үнэ цэнэт зүйлстэй байх нь хөгжлийн хамгийн чухал бүрэлдэхүүн бөгөөд эцсийн эцэст бид бүгдийг ийшээ л хүргэж чадахгүй юм бол өөр ямар ч хөгжил бидэнд хэрэггүй.
Бидний сайрхан ярьдаг Кувейт, Саудын Араб, Эмират, Катар гэх мэт орнууд тийм эталлон мөн үү? Өөрийн хүн амаасаа илүү олон тооны цагаачтай, хүн ам нь эрмэлзэл тэмүүлэл, сайхан амьдрах тэмцэлгүй, бодит амьдралаас хөндий, тэжээвэр шинжид орсон учир тэд бол тийм хүчирхэг, аз жаргалтай үндэстэн яавч биш. Хүмүүс нь баян байна гэдэг зүгээр үзэгдлийн төдий юм.
Гэтэл бас Канад, Австрали, АНУ гэх мэт сайн үлгэр жишээ бий бөгөөд тэд юугаараа онцлог вэ гэхээр уул уурхайн салбар ДНБ-ний хэсэгхэн хувийг л гаргадаг байна. Өнөөгийн Монгол шиг ДНБ-ний 50 илүү хувийг ашигт малтмалын салбараас бүрдүүлж байгаа, үүндээ хэт улайрч байгаа байдал нь та биднийг Африкийн хар дарсан зүүд, Венесуэлийн социалист дарангуйлал руу чирж байгааг бид ухаарах ёстой. Нэгэнтээ Аргентинд гарсан шиг 300 хувийн инфляци, 30 жилдээ төлж үл дийлэх өр та биднийг тосч буй юм биш биз. Дахин нэг бодоцгооё.
Үүнээс хийх дүгнэлт бол эдийн засгийг цогцоор хөгжүүлэх нь зайлшгүй бөгөөд өнөөдөр олон хүний бодож байгаачлан бүгдийг хэт хялбаршуулан уул уурхай дээр мөрий тавибал бид неоколончлолын замаар орж, дэлхийн их гүрнүүдийн дунд сэндвичэн байрлалтай улс уул уурхайгаар ирээдүйгээ харвал хэрхэн баларч болох тухай эмгэнэлийн сонгодог жишээ нь болж тун магадгүй. Өнөөдөр хамгийн тодорхой байгаа зүйл бол энэхүү эрдэнэсийн авдар олон хүн, олон орны шуналыг дагуулж, үүнийхээ хэрээр Монголын ирээдүйг тодорхой бус болгож байна. Гадаадын зарим улс орнуудаас дэмжлэг ч гэмээр юмуу дарамт ч гэмээр юм уу дуу хоолой сонсогдоод байгаа билээ. Энэ бүхний эцэст та бид ашигт малтмалын халуурлаасаа ангижран түүнийг сайхан эх орноо дархлан бүтээх нэг дамжлага төдий тооцвол Монголд минь үнэхээр хэрэгтэй.
Жич: Уул уурхайн салбар өнгөрсөн оны (2007) байдлаар Үндэсний нийт бүтээгдэхүүний 20, үйлдвэрлэлийн 56, экспортын 69, улсын төсвийн орлогын 36 хувийг бүрдүүлжээ.

No comments:
Post a Comment