7 сарын 1-ний үйл явдлаас хойшхи мэдээгээр гадаадын олон орны жуулчид Монголд аялах захиалгаа цуцлах болсон бөгөөд улс төрийн нэг хүчин хууль тогтоох байгууллагад олонхи болсоноос үүдэн Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцааны ханш нь өсөөд байсан Айванхое Майнсийн хувьцааны ханш тухайн үйл явдлын дараа эргээд буурсан байна. Сүүлийн үеийн мэдээгээр уг үймээний үнэ цэнэ 5 хүний алтан амь, 60-70 тербум төгрөгийн нийгмийн болон хувийн баялаг сүйдсэнтэй дүйгээд байна. Зарим нэг ашигт малтмал, эрх мэдлийн халууралд автсан хүмүүсийн тухайд уг тоо юуг ч өгүүлэхээ больчихоод байна. Бүхэлдээ монгол улсын түүхэнд олон удаа тохиолдож байсанчлан олон ашиг сонирхлын эсрэгцэл, зөрчил дунд хаашаа л бол хаашаа эргэж ч мэдэхээр хөөрхийлөлтэй нөхцөлд дахин орлоо.
Иргэдийнхээ амьдрах орчинг хангаж, түүнийг гадаад дотоодын түрэмгийллээс хамгаалахын тулд төр оршиж, үүний тулд нэн түрүүнд хуулийг сахиулж, хуулиа албадлагаар нөхцөлдүүлдэг билээ. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулсан жагсаал цуглаан хяналтаас гарч, хөөрсөн олон түмэн юу хийж болдог тухай дэлхийн түүхийн хар толбонд бид өөрсдийн мөрийг нэмэн тэмдэглүүллээ.
Болсон явдлаас Монголчуудын нилээдгүй хэсэг иргэншээгүй нь мэдрэгдэв. Иргэд нь иргэншээгүй байсан цагт эрх зүйт ёс дорой байж таараа. Эрх зүй дорой байсан цагт шударга ёс, тэгш эрх, эрх чөлөөний тухай ярилтгүй юм. Өнөөдөр монголчууд нийтийн болон хувийн өмчийг хэрхэн үл хүндэлдэгээ дэлхий дахинд харууллаа. Үүнээс хойш дэлхий дахин биднийг варварууд (зэрлэгүүд) гэж харах боллоо. Бид хар Африк, дампуурсан Латин Америктай нэгэн нийтлэг дүр төрхтэй боллоо.
Энэ нь монгол хүн монголдоо зөв амьдрах итгэлийг алдруулаад зогсохгүй олон улсын түншүүд, соёлт орнуудын хөрөнгө оруулагчдын өмнө өөрсдийгөө асуултын тэмдэгтэй болгож орхив.
Өнгөрсөн долоо хоног бидний хувьд хар дарсан зүүд шиг өдрүүд болж өнгөрлөө. Улс орон хөгжих тусам аливаа улс төрийн асуудал жирийн иргэдийн амьдралд нөлөөлөх нөлөө нь багасч ирдэг байхад та бидний хувьд бүх амь амьдралын гол гогцоо маань улс төртэй нэвт сүлбэлджээ. Үүнд төрийн тогтолцооны гажиг нөлөөлөхөөс гадна та бидний асуудалд, амьдралдаа хандах хандлага хар аяндаа төрийн гажгийг ихэсгэж байна. Төр бол бүгдийг хуваарилагч эзэн эс бөгөөс бүхнийг нигүүлсэгч бурхан аль нь ч биш бөгөөд харин хүмүүс болон бизнесийн гарааны тэгш боломж, орчинг хангагч манаач юмуу шүүгч нь байх ёстой билээ. Төр нь улс орондоо болоод хүмүүсийн үзэл бодолд зөв байраа эзэлж чадаагүй нь өнөөгийн Монголын эмгэнэлийг төрүүлж байна.
7 сарын 1-ний үйл явдал бол зүгээр л үзэгдэл бөгөөд түүнийг өдөөгч хүчин зүйлүүдэд ашигт малтмалын асар их баялаг байгаа тухай халуурал, сонгуулийн будлиан, төрийн бюрократ тогтолцооны хүнд суртал, авилгал гэх мэт олон шалтгаан орж буй боловч асуудлын суурь нь бид үнэт зүйлс, идеализмийг бүх түвшинд таягдан хаяж, ширэнгэн ойн зарчмаар туучиж байгааг харууллаа. Аливаа үнэт зүйл, идеализм хувь хүнд л төлөвшин бий болдог бөгөөд цаашдын зөв тогтолцоо нь хүмүүсээс ангид материаллаг үнэ цэнийг бий болгохын оронд хувь хүн бүрт өөртөө болон бусдадаа индивидуаль үнэ цэнийг бий болгодог тогтолцоог инженерчлэх хэрэгтэйг харуулж байна. Байгаль дээрх хамгийн бүтээлч зүйл бол индивидуаль байдаг хийгээд индивидуалуудын зохицол нь хөгжил хувьсал авчирдагийг санан, өнөөгийн нийгмийн бүтээлч болгоныг үгүйсгэн дардаг харгис тогтолцоог хамтаар өөрчлөх хэрэгтэй болжээ.
2008 оны 7 сарын 6-наас эхлэн Улаанбаатарт тогтоосон онц байдал цуцлагдсан бөгөөд байдал намжмал боллоо. Гэсэн хэдий ч нийгмийн хуваагдал, үл итгэлцэл, туйлшрал бидний дунд оршсоор байна. Бүх улс төрийн намууд асуудлыг монгол улсын, монгол хүний эрх ашгийн үүднээс шийдэхийг эрхэмлэж байгаа бөгөөд эвлэрэл, энх тайван, бурууг өөрөөсөө хайх гэх мэтчилэн та бидэнд танил биш ойлголтууд дуулдах боллоо. Яг л иргэний дайн болоод өнгөрсөн мэт ...

No comments:
Post a Comment