Tuesday, October 27, 2009
Орос-Японы дайны үеийн 2 дуу
Уг Варьяг байлдааны хөлөг онгоц нь 1899 онд үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд 1901 оноос Оросын Эзэн хааны Тэнгисийн Цэргийн Хүчинд үүрэг гүйцэтгэж байгаад 1904 онд живсэн байдаг. Түүнийг япончууд нөхөн засаж Сояа нэрт өөрийн хөлөг онгоц болгон ашиглаж байгаад 1916 онд Оросуудад эргүүлэн өгсөн бол 1917 оны үймээнээр Британичуудад эзлэгдэж, улмаар Германы тэнгисийн цэрэгт үүрэг гүйцэтгэж байгаад 1925 онд живсэн байдаг.
Оросуудын эмгэнэлтэй ялагдлыг өгүүлсэн Манжуурын толгод хэмээх дуу энэ цаг үед төржээ. Уг дууны шүлгийг чадан ядан монголчиллоо.
Эргэн тойрон нам гүм
Харуй бүрий дэлхийг нөмөрч
Манжуурын толгод харанхуйд умбаж
Хав хар үүл Дорныг халхална
Чи хэрээсүүдийг олж харна уу?
Тэнд баатрууд маань нойрсож байгаа
Аясын салхи тэдний дээгүүр дуулалдаж
Тэнгэрийн одод тэднийг ширтнэм
Энэ бол их бууны гал бишээ
Энэ бол алсаас нүргэлэх тэнгэрийн дуу юм
Тэгээд дахиад л энд амгалан ноёрхоно
Бүгд шөнийн нам гүмд дарагдана
Хөвгүүд минь нойрс
Амар амгаланг мэдрэн нойрс
Алсын алсад орших
Эх нутгийн нугаа зүүдлэн
Та нар Орос орныхоо төлөө эрсэдсэн
Та нар эх нутгийнхаа төлөө өөрийгөө өргөсөн
Оросын ард түмэн та нарынхаа хариуг авч
Цуст ялалтаа тэмдэглэх болно
Хайртай эх чинь нулимсаа барна
Залуухан эхнэр чинь мэгшин уйлна
Бүгд нэг хүн мэт уйлна
Хувь тавилангаа зүхэцгээнэ
Нойрс хөвгүүд минь
Та нарынхаа алдрыг үүрд санан дурсана
Орос нутаг, бидний эх орон
Хэзээ ч харь дайсанд эзлэгдэхгүй
Шөнө болж, амар амгалан ноёрхоно
Ганц каолинг л шуугина
Амар амгаланг мэдэр дээ
Та нарыгаа эх нутаг чинь байнга санан дурсах болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment