Уг төслийг Энержи Ресурс ХХК (М-Си-Эс, Петровис, Шунхлай, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк) эрхлэн ажиллуулж буй бөгөөд одоогийн байдлаар 1000 гаруй хүн ажлын байраар хангагддаг юм байна. Нэгэн сонирхолтой тоо баримт дурьдахад тус төсөл байрлаж буй Цогт-Цэций сум нь 2000 гаруй суурин хүн амтайгаас ажилгүйчүүдийн бүртгэлд бүртгэгдсэн хүний тоо 20 хүрэхгүй байна. Эндээс сум орон нутаг дахь үр нөлөөг харж болохоор байлаа.
Бас нийгмийн баримжаатай (тус сумын эрүүл мэнд, боловсролыг дэмжих цогц хөтөлбөртэй), байгаль орчинд ээлтэйгээр (говийн эмзэг хөрсийг талхалж буй Нарийнсухайт гэх мэт төслүүдтэй харьцуулахад энэ тал дээр тун анхаарч байгаль орчны тусгай алба байгуулж, мөн авто зам, төмөр зам тавьж буй) үйл ажиллагаагаа явуулахыг эрмэлзэж буй нь тун таатай байлаа. Тус төслийг үндэсний томоохон компаниуд үндэсний хүний нөөц дээрээ тулгуурлан гадаадын шилдэг менежмент, технологийг нэвтрүүлэн хийж байгаа нь бахархал төрүүлж байв. Түүнчлэн тус төсөл хэрэгжсэнээр том Тавантолгой, Өмнөговь аймаг дахь бусад олон төслүүдийн үндсэн дэд бүтэц, орчин бүрдэхэд сайнаар нөлөөлөх нь тодорхой байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.energyresources.mn-ээс авна уу.
Уурхай дээр
Дулааны цахилгаан станц (баригдаж буй)
Ачих байгууламж (баригдаж буй)
Нүүрс боловсруулах үйлдвэр (баригдаж буй)
Том даацтай ачааны автомашины засварын газар
Канадын технологиор барьж буй өндөр даацын сайжруулсан авто зам (баригдаж буй)
Ажилчдын байр (баригдаж буй)
Хотхонд зориулан барьж буй жижиг оврын дулааны цахилгаан станц
Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот
Аймгийн захиргааны байшин
БНСУ-ын барьж өгсөн дулааны цахилгаан станц (Даланзадгад)
Гурван сайхны нуруунд
1 comment:
ih buteen baiguulalt yawagdaal.. saihan bnaooo..
Post a Comment