Хууль:
Хүн үүсээд сүргээр амьдардаг байсан. Улмаар сүрэг дотор төрмөл болон олдмол давуу талтай индивидуалууд бий болсон. Индивидуал бүр өөрийн ашиг сонирхол, амьдрах арга хэрэгслийн онцлогтой байлаа. Эндээс давуу тал, сул талууд гарч ирнэ. Нийтлэгт патрон, клиент хэмээх хэсгүүд бий болсон. Тэгээд хүчтэй нь хүчгүйгээ гэсэн ширэнгийн хууль, араатны зөнгөөс нийтлэгээ хамгаалах, амьдралыг илүү тодорхой, тоглоомын дүрмийн дагуу явуулдаг болохын тулд хууль эрх зүй хэмээгч нь үүссэн юм болов уу. За тэгээд нийгмийн хөгжлийн явцад тэр хууль нь тухайн үе бүрийн улс төр, эдийн засаг, нийгэм, биологи, сэтгэл зүй, соёл, газар зүй, хүчний онцлогийг тусган хөгжсөөр өнөөгийн эрх зүйн тогтолцоонууд бүрэлджээ. Эрх зүй нь Эдмунд Бёркийн хэлснээр амьд организм. Манай 1990 оны үндсэн хууль ч гэсэн амьд организм. Гэхдээ сэхээнд орсон организм...
Манай хууль:
Үндсэн хуулийн маань үнэт зүйлс нь сайхан ч, бодит биеллээ олохын хувьд тогтолцооны, процессийн, индивидуалийн гээд олон түвшиндээ хямрал заацан биет. Яг л хүний биед бодисын солилцооны хямрал явагддаг шиг. Уг хүн нь сайн хүн ч бие махбодь нь бодисын солилцооны хямралд автаж, улмаар бүх бие эрхтнүүд нь хордож, муудсан яг эвдэрхий машин л гэсэн үг. Энэ машиныг засах хэрэгтэй. Засаж байж бид зорьсон газраа очно, үүний тулд их цаг хугацаа, эрч хүч, оюун ухаан, амь бие, сэтгэл зүй, үндэстний бүтэн нэг үеийнхний золиос шаардана. Гэхдээ бид машинаа засах ёстой.
За товчхондоо Ардчилсан Үндсэн Хуулийн өдрийн мэнд хүргэе!
No comments:
Post a Comment