Monday, January 4, 2010

This is it

1992 онд Румыны нийслэл Бухарест хотноо болсон гайхамшигтай тоглолтоос хойш 8 настай бяцхан хүү миний зүрх сэтгэлд Та хүндтэй байр эзэлсэн. Өөрийн өгөөмөр зүрх сэтгэл, гайхамшигтай эрч хүч, уянгалаг дуу хоолой, торгон утас мэт дэндүү мэдрэмжтэй, дахин давтагдашгүй авьяас билгээ Та бидэндээ харамгүй зориулжээ. Хүн төрөлхтөнд зүрх сэтгэлийн дуудлагаа илгээсээр та минь хахир хүйтэн хорвоогоос халин одлоо. Одохдоо хүртэл агуу хэвээрээ л одсон. Таны хайр өнөө ч биднийг дулаацуулсаар, харанхуйг гэрэлтүүлэх зул болон оршсоор байна. Хэрвээ диваажин гэж байдаг бол бурхны элч нь болсон Майкл өнөө ч тэндээс биднийгээ тольдон суугаа гэдэгт үл эргэлзнэм. Түүнийг дурсан саная.

Will You Be There - Live in Bucharest

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...