Sunday, February 7, 2010

Нэгэн толгой холболт



Уйтай үнэн мөртүүд
Утга нь гээгдсэн энэ цагт
Уртын дууны цартай орны минь
Уураг тархи нь гоожих боллоо
Уушиг зүрх нь хордож гүйцлээ
Удам судар нь бохирдох боллоо
Ухаан санаа нь самуурч дууслаа
Ус бэлчээр нь ширгэх боллоо
Ургамал амьтан нь хорогдож дууслаа
Уул уурхай гэж сийчих боллоо
Уудам нутгаа цөлжүүлж барлаа
Урилгагүй зочид зайдагнах боллоо
Урагшгүй түшмэдүүд худалдаж барлаа
Уйгаржин бичгээ мартах боллоо
Урлаг соёл ухарч мөхлөө
Ужиг өвчинд дарлагдах боллоо
Унаган суртлаа мартаж гээлээ
Улс төр нь хүнийрхэх боллоо
Ураг төрлүүд хөндийрөх боллоо
Удаандаа энэ мэт байваас
Уучлашгүй эндэл тохиох ч болно.

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...