Friday, January 29, 2010

Арай ч дээ ...

Хаха алдым байна. Юм болгон дээр найзан дундаа байдаг, бас олби оготно шиг нэг шугамаар болохгүй бол нөгөө шугамаар нь шийднэ гэдэг энэ тэнэг соёлоо өөрчлөхгүй бол бид хол явахгүй дэг. Эргэн дурсахад арван жилд байхдаа ангийнхаа хүүхдэд шалгалтын материалаа хуулуулсангүй гээд багшдаа загнуулж байж билээ. Бас даалгавар хийнэ гэж аймшигтай хуулан бичлэг явагддаг байсан. Би үүнд их дургүй, үүнээсээ болж ангийнхан, багштай муудалцаж байсан нь тодхон санагдаж байна. Их сургуульд байхад ч бас нэг тиймэрхүү даалгавар хийнэ гэж бөөн хуулан бичлэг, реферат, курсын ажил гэхээрээ л бөөн номны үгс. Би тэр жишгийг дагах их дургүй байсан. Энэ нь би зожиг, тэнэг хүн гэсэн үг үү, эсвэл ... бүү мэд ээ.  Ямар ч гэсэн үр дагавар нь гэвэл шударга ёс, өрсөлдөөн алдагддаг, энэ нь эргээд чадвартайнууд нь хүртэл зэврээд нийтээрээ дундаж, халтуурны сэтгэлгээтэй болдог юм шиг байгаан. Онолоор ярих дуртай миний хувьд аливаад тоглоомын дүрэм, зарчим гэж байх ёстой. Гэхдээ амьдралд нэвтэрсэн гаруудын бодлоор ингэж ярьж байгаа нь тэнэг, хэнхэг хэрэг юм.

Тэгээд л бодоод байхад манай нийгэмд буй буруу соёл, зуршлуудын нэг үүр уурхай нь арван жилийн боловсрол юм шиг байгаан. Юм болгоныг аргалаад сурсан, тэгээд тэгэж чадахгүй байгаа нь коммунист, амьдрах чадваргүй, тэнэг, анаашаараа дуудуулдаг, тэгэж чаддаг нь сэргэлэн, овсгоотой, амьдралтай нэгэн гэгддэг энэ тэнэг сэтгэлгээг үзэн ядаж байна.

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...