“Аливаа цэрэг хэрэглэх арга нь болбоос дайсан улсыг байлдахгүйгээр булаан авах нь дээд, байлдан эзлэх нь дорд болой” Сун Цзы
“Цэрэг сайн хэрэглэгчийн гол зорилго нь дайсны цэргийг дагаар оруулан авахад байхаас биш, байлдахад үгүй. Дайсны улсыг мөхөөхөд байхаас биш удаахад үгүй” Сун Цзы
“Дайн улс төрийн бодлогын үргэлжлэл, дайныг улс төрийн бодлогоор явуулж ялалт авч ирж болно” Клаузевиц
“Дэлхий дахиныг бүхэлд нь байлдан олохын тулд цэргээ үл мохоовоос бүрэн ялалтыг олж чадна. Энэ нь байлдах аргын гол арга болой” Сун Цзы
“Чадамгай байлдагсад нь урьдаар дийлдэшгүй нөхцлийг бүрдүүлэн дайсныг дийлж болох завшааныг хүлээнэ” Сун Цзы
“Чадамгай цэрэг хэрэглэгсэд нь улс төрийг засч, цаазыг баталдаг тул дийлэн дийлэгдэхийг эзэмшиж чадна” Сун Цзы
“Эзэн нь цэрэгтээ гурван янзын түгшүүр учруулж болно. Цэрэг орж болохгүйг мэдэхгүйгээр ор хэмээх, цэрэг ухарч болохгүйг мэдэхгүйгээр ухар хэмээх нь цэргээ түгшүүлнэ” Сун Цзы
“Цэрэг хэрэглэхийн хорыг бүрэн үл мэдэгч нь цэрэг хэрэглэхийн тусыг ч мөн бүрэн үл мэднэ” Сун Цзы
“Дайн хэмээгч улсын их явдал, үхэх сэхэхийн газар, тогтнох, мөхөхийн ёс болох учир эс хянаваас үл болно” Сун Цзы
“Цэрэг хэрэглэхийг сайн мэдэх жанжин болбоос ард иргэдийн хувь заяаны захирагч, улс гэрийн амар түвшин, аюул түгшүүрийн эзэн болой” Сун Цзы
“Дайсныг устгасугай хэмээвээс цэргээ хилэгнүүлнэ” Сун Цзы
“Дайснаа болон өөрийн цэргийг бүрэн мэдэгч нь зуунтаа байлдавч аюулгүй. Бусдыг мэдэхгүй, өөрийгөө мэдэгч нь нэг дийлж, дараад дийлэгдэнэ. Бусдыг мэдэхгүй, бас өөрийгөө ч мэдэхгүй нь байлдах бүртээ ялагдана” Сун Цзы
“Цэрэг хэрэглэхдээ түргэнийг эрхэмлэж, удаашруулахыг үл эрхэмлэнэ” Сун Цзы
“Удваас цэрэг зүдэрч, сүр нь мохно” Сун Цзы
“Удтал байлдах нь улсад ашигтай нь үгүй бөлгөө” Сун Цзы
“Цэргийн тэмцлийг хэцүү хэмээгч нь тойрууг дөт, аюултайг ашигтай болгоход байна. Тийнхүү замыг муруй болгож ашгаар өдөөнө. Хүнээс хойно мордож, хүнээс урд хүрнэ.” Сун Цзы
“Уул даваа, ой хөвч, бэрх бартаа, ус намгийн байдлыг үл мэдвээс цэрэг орж үл болно.” Сун Цзы
“Цэрэг хөдөлгөхөд дайсныг хуурч байгаад тогтооно. Ашгийн үзэж байгаад хөдөлнө. Салгаж нийлүүлж байгаад улируулан хувиргана.” Сун Цзы
“Түргэн нь салхи мэт, аажуу нь шугуй мэт, довтлох нь гал мэт, ул суурь нь уул мэт, мэдэхэд бэрх нь бүрхэг өдөр мэт, хөдлөх нь аянга мэт.” Сун Цзы
“Хөвөөг нь түйвээж, олныг нь бутаргана, газрыг нь эзэлж, ашгийг нь хуваана. Олж, алдахыг үзэж байгаад хөдөлнө.” Сун Цзы
“Тойрууг дөт болгох аргыг урьдаас мэдэгсэд нь дийлнэ. Энэ нь цэргийн тэмцлийн гол арга болой” Сун Цзы
“Дайны хамгийн сайн хэлбэр нь цэргийн хүч үл хэрэглэн, бусад арга хэрэгслээр дайн явуулах улс төрийн бодлогоос нь татгалзуулж, тулалдаангүйгээр харийн цэргийн буулт хийлгэн эрхшээлдээ оруулах юм.” Сун Цзы
“Дайны дунд сайн хэлбэр нь дайснаа холбоотноос нь салгаж, ганцаар халз тулалдах байлдаанд ороход хүчин мөхөсдөхийг мэдрүүлж, эрхшээлдээ оруулах” Сун Цзы
“Муу дайны хэлбэр нь цэргийг ашиглах явдал юм.” Сун Цзы
“Бүх цэргийн олныг хэрэглэх нь нэгэн хүнийг зарах мэт болой. Үүрэг тушаавч учрыг хэлэхгүй, ашиг заравч аюулыг хэлэхгүй. Мөхлийн газар тавьсан ч тогтооно. Үхлийн газарт оруулсан ч амьдарна.” Сун Цзы
“Төрийн удирдагч нь цэргийн хэрэгт бэлтгэгдсэн байх үүрэгтэй, цэргийн хэргийн хөгжилд анхаарлаа сулруулахгүй хандуулах ёстой” У-сы
“Ялалт нь улс гүрний байдал, хэв журам сахилт, цэргийн аяны журам, тулалдааны зохион байгуулалт, цэргийн байлдааны бэлтгэл сургуулилтаас хамаарна” У-сы
“Дайн гарах таван учир шалтгаан: Анхных нь алдар гавьяа, хоёр дахь нь ашиг хонжоо, гуравдахь нь өш хонзон, дөрөв дэх нь дотоодын эмх замбараагүй байдал, тав дахь нь өлсгөлөн гачаал” У-сы
“Таван төрлийн цэрэг: нэгдүгээрт шударга цэрэг, хоёрт-хүчирхийллийн цэрэг, гуравт зэрлэг цэрэг, дөрөвт харгис цэрэг, тавд бослогын цэрэг” Сун Цзы
“Дайн нь улс төрийн агуу зорилгод үйлчлэхээс биш өөрийн зорилго байхгүй” Чанакья
“Шинжлэх ухаан дайсныг ялж, ялалтыг авчирна” Аристотель
“Цэргийн урлаг – улс төрийн бодлогын хэрэгсэл” Платон
“Дайн – ард түмэн оршин байхын нөхцөл” Платон
“Дайн хөрш зэргэлдээгийн газар нутгийг булаах хүсэл тэмүүлэл, зайлшгүй шаардлагын улмаас үүсдэг” Платон
“Ихэнхи хүмүүс энх тайван байдал байна гэдэг ч ертөнц дээр бүгдийн хооронд мөнхийн эвлэршгүй дайн оршино” Платон
“Улс нь хуулийн дарангуйллын үр дүн” Тит Лукреций Кар
“Улс гүрэн, улс төрийн хамгийн чухал үйл хэрэг бол улсын төлөөх сэтгэл зовнил, удирдлагын тухай аугаа их урлагийг эзэмших явдал юм” Марк Туллий Цицерон
“Шударга дайн, шударга бус дайн гэж бий.” Марк Туллий Цицерон
“Ялалтын анхдагч үндэс нь дайныг шударга, үнэн учир шалтгаантай эхлэх явдал юм” Онисандр
“Ялалтын хоёрдогч үндэс нь дайн явуулах төлөвлөгөө юм.” Онисандр
“Хэн энх амгаланг хүснэв тэр дайнд бэлтгэх хэрэгтэй, хэн ялахыг хүснэв тэр өөрийн цэргээ хичээнгүйлэн сургах хэрэгтэй, хэн өөрт тааламжтай үр дүнг хүснэв тэр тохиолдолд биш мэдлэг, урлагаар дайныг явуулах хэрэгтэй” Вегеций
“Дайнд бэлтгэгдэж сургагдсан нь ялахаас биш, хэн эр чадалтай нь ялахгүй” Вегеций
“Дайнд гаргасан алдааг засашгүй бөгөөд тэр даруйд алдааных нь шийтгэл ирнэ” Вегеций
“Сургагдаагүй, сурахаас залхуурсан цэрэг дайнд үхэх, эсвэл зугтан урвах бөгөөд ялагчийн сүр хүчний өмнө өчүүхэн жижиг, өрөвдөлтэй амьтан болох болно“ Вегеций
“Чингис хаан бол цэргийн зөвхөн туршлагатай мэргэн жолоодогч, дайн тулааны зоригтой, авьяаслаг удирдагч төдийгүй, мөн гайхамшигт стратегич байжээ.” Владимирцов Б.Я
“Чингис хаан зөвхөн өөрөө цэргийн их жанжин байгаад зогсохгүй, цэргийн гайхамшигт олон жанжнуудыг хүмүүжүүлжээ” Ж.Неру
“Монголчууд стратеги болон цэргийн урлагийн хичээлүүдийг ази, европчуудад заасан юм.” Ж.Неру
“Чинад тал дайсагнаагүй бол монголчууд аян дайн хийхгүй. Чингисийн эзэнт гүрэн дэлхийн тал хагасыг хамарсан хувь заяаны учрал ийм байв.” Владимирцов Б.Я
“Би Чингис шиг аз заяатай байж чадаагүй” Б.Наполеон
“Дайн явуулах нь үзгээ сэлмээр сольсон улс төрийн бодлого юм” Клаузевиц
“Улс төр цэргийн стратегийг, цэргийн стратеги цэргийн тактикийг тодорхойлно” Бюлов
“Бүх дайны агуу их туршлага нь бүхэлдээ хоёр жанжны халз тулалдааны үр дүн” Клаузевиц
“Дайн-хамелеон” Клаузевиц
“Тухайн цохих хүчинд зориулан бүхнийг төвлөрүүлэх нь дайны үндсэн хууль юм” Клаузевиц
“Дайн, улс төрийн бодлогын холбоо нь хөдөлгөөнтэй ба эрчимтэй хөдлөлтэй” Клаузевиц
“Дайны бүгдийг бут ниргэх аюул гамшгийг улс төрийн бодлого зөвхөн ердийн нэг арга хэрэгсэл болгодог. Нэг удаагийн эцсийн цохилт өгөхийн тулд бүхий л хүч чадлаа шавхан хоёр гараараа өргөх байлдааны аймшигтай илдийг улс төрийн бодлого урлагийн тодорхой дүрмээр тоглох туялзуур жад лугаа болгон хувиргадаг.” Клаузевиц
Улс төрийн бодлого бол биеэрээ буй төр улсын ухамсар юм. Клаузевиц
“Дайн сарны гэрэлд, эс бөгөөс харанхуй бүрэнхийд болж буй ойлгомжгүй, тохиолдлын үйл ажиллагаа тул дайны хуулийн тухай ойлголт нь бараг илүү юм” Клаузевиц
“Онол нь ямарваа дайны өмнөх улс төрийн байдал ба түүний тухай мэдээллээс гарах дайны болзошгүй шинж, ерөнхий дүр төрхийн талаарх төсөөллийг гарган тайлбарласан байхыг шаарддаг” Клаузевиц
“Дайны шинж нь дайн үүсэн гарч буй нийгмийн ерөнхий нөхцлийг тодорхойлох ба энэ нь дайн үүсэх үндсийг бий болгодог” Клаузевиц
“Дайн хориглох, давших хоёр хэлбэртэй” Клаузевиц
Дайныг хязгааргүй аюул гамшигт хүчирхийлэл бүхий туйлын, хаанчлалыг устгахад чиглэсэн хувьсгалт, их хүч хэрэглэсэн их, бага хүч хэрэглэсэн жижиг, их тулалдаанаар ялалт авчрах түргэн, бага үр дүн авчрах сунжирсан гэж ангилна. Клаузевиц
“Цэргийн урлагийн төвд бахархал, оюун санааны хатуу сэтгэл бүхнийг ноёрхоно.” Клаузевиц
“Цэргийн урлаг: тактик – байлдаан зохион байгуулах, явуулах сургаал, стратеги – дайнд байлдааныг ашиглах сургаал” Клаузевиц
“Стратегийн үр дүн нь тактикийн үр дүнгүүдийн нийлбэрээс бүрдэнэ. Гагцхүү томоохон тактикийн амжилтууд томоохон стратегийн үр дүнд хүргэж болно.” Клаузевиц
“Дайны зарчимд бүх хүчийг дээд зэргээр шавхан гаргах; гол цохилтын чиглэлд хүчээ дээд зэргээр төвлөрүүлэх; хурдан шуурхай, гэнэтийн байх; олсон амжилтаа эрчимтэй ашиглах зэрэг орно.” Клаузевиц
“Ёс суртахууны үндсэн хүчин зүйлд цэргийн жанжны ур чадвар, цэргийн яруу алдар, армийг нөхөн хангагч ард түмний санаа сэтгэгдэл орно.” Клаузевиц
“Дайн нийгмийн хувьсгал, өөрчлөлт, эргэлтийн шалтгаан” Дюринг
“Ялалт, ялагдал нь дайныг явуулах аргын зохион байгуулалт, үүний хамт эдийн засгийн нөхцөл, хүний чансаа чанар, буу зэвсгээс хамаарна” Ф.Энгельс
“Эцэст нь хүргэх төгөлдөр төлөвлөгөөгүйгээр дайнаар хэзээ ч наадаж болохгүй” Ф.Энгельс
“Дайн бол үнэ цэнэ нь өдөр тутам өөрчлөждөж болох дээд зэргийн тодорхой бус хэмжигдэхүүн бүхий тэгшитгэл юм.” Ф.Энгельс
“Хориглолт бол аливаа зэвсэгт тэмцлийн үхэл мөн.” Ф.Энгельс
“Арми, флот шиг эдийн засгийн нөхцлөөс тийм их шалтгаалдаг юу ч байхгүй.” Ф.Энгельс
“Дайныг жинхэнэ ёсоор нь хийхэд зохион байгуулалттай, бат бэх ар тал хэрэгтэй. Хамгийн шилдэг арми, хувьсгалын үйл хэрэгт хамгийн үнэнч хүмүүс ч гэсэн хэрэв зохих ёсоор зэвсэглээгүй, хүнсээр хангагдаагүй, сургуультай болоогүй байвал тэр дороо химхүүлэн балрах болно” В.И.Ленин
“Аливаа дайны ялалт нь эцсийн дүнд дайны талбар дээр цусаа урсгаж байгаа олон түмний сэтгэл санааны байдлаас нөхцөлдөн гардаг билээ.” В.И.Ленин
“Ард түмний гүн дотор хэн илүү их нөөцтэй, илүү их хүчний эх булагтай, илүү их тэсвэр хатуужилтай байгаа нь дайнд ялна.” В.И.Ленин
“Дайн янз бүр байдаг, тухайн дайн ямар түүхэн нөхцлөөс үүсэн гарсан, ямар ангиуд юуны төлөө дайн явуулж байгаагийн учрыг олох хэрэгтэй.” В.И.Ленин
“Дайсанд байгаа буюу байж мэдэх бүх төрлийн зэвсэг, тэмцлийн бүх хэрэгсэл, аргыг мэдэж, бэлтгэл хийдэггүй тийм армийн ажиллагаа нь зохимжгүй буюу бүр ч гэмт хэрэг гэж хэн ч зөвшөөрнө.” В.И.Ленин
“Армийг эмх замбараагүй болгохгүйгээр нэг ч их хувьсгал болж байгаагүй, болж ч чадахгүй. Учир нь арми бол хуучин байгууллыг дэмжих ... зэвсэг ... хамгийн их бөх тулгуур мөн.” В.И.Ленин
“... бид өөрсдийн шугамыг баримтлан зоригоо чангалж, ялна гэж хөдөлбөргүй итгэн бид ялна гэж хэлээд бүхнийг ялалтанд, бүхнийг дайнд лоозонг биелүүлэх ёстой байлаа... сургамж ... сахилга бат, төвлөрсөн удирдлагагүйгээр бид энэ зорилтыг хэзээ ч биелүүлж чадахгүй.” В.И.Ленин
“Орчин үеийн дайнд эдийн засгийн байгууллага шийдвэрлэх нөлөөтэй.” В.И.Ленин
“Цэргийн эсэргүүцлийг зөвхөн цэргийн хэрэгслээр дарахаас өөр аргагүй.” В.И.Ленин
“Орчин үеийн дайныг зөвхөн зэвсэгт хүчин ч биш, бүхэл улс гүрэн даяараа явуулдаг” В.И.Ленин
“Улс төрийн бодлогын зорилго-цэргийн зорилго болно.” В.И.Ленин
“Дайны шинж чанар, түүний жинхэнэ учир утга нь ... дайсны цэрэг хаана байгаагаар тодорхойлогдохгүй. Энэ шинж чанар нь уг дайн улс төрийн ямар бодлогыг үргэлжлүүлж байгаагаар тодорхойлогдоно.” В.И.Ленин
“Манай дайн хувьсгалч улс төрийн бодлогын үргэлжлэл мөн.” В.И.Ленин
“Хувьсгалын төлөө дайн нь түүхэнд мэдэгдэж байгаа бүх дайн дотроос ганцхан эрх зүйд нийцсэн, зөв зүйтэй, шударга үнэхээр аугаа дайн болно.” В.И.Ленин
“Дайны зорилго нь эрх зүйт бус хэрэгсэл шаардаж буй бол эрх зүйт бус зорилготой болно ...” К.Маркс
“Зорилго нь арга хэрэгслээ зөвтгөнө.” Макиавелли
“Шударга дайн явцдаа шударга бус дайн болох, үүний эсрэг шударга бус дайн шударга болж хувирах тохиолдол байна.” В.И.Ленин
“Хувьсгал бол дайн.” В.И.Ленин
“Ард түмэн дайны зорилго, дайны эх үүсвэр, шалтгааныг үнэн мөнөөр нь ойлгосон байх нь ялалт байгуулахад маш чухал нөлөөтэй.” В.И.Ленин
“Хувийн өмч байсан цагт дайн зайлшгүй.” В.И.Ленин
“Довтлох хэрэгсэл олон байх нь шалмаг гавшгай байдлын адил соёл иргэншил дээд шатанд орсны үр дүн.” Ф.Энгельс
“Аль нэг тив, бүс нутагт дэлхий, огторгуйгаас амьдрах хүчин хэрээс хэтэрсэн хэмжээгээр ирж, эрчимт хүмүүсийн үйл ажиллагаа нэн давамгайлахад тухай тив, бүс нутгийн улс, үндэстний соёл иргэншил, нийгмийн байгуулал хүчээ авдаг.” Гумилев Л.Н
“Хүмүүс байгаль орчноос амьдрах хүчийг олж, түүнийхээ зүй тогтлын дагуу амьдрал явагдана.” Чижевский А.Л
“Угсаатны эрчмийн түрэлт хэт их бол харгис, жолоодлогогүй болж, харин зохистой хэмжээнд байвал цэцэглэн хөгжиж, дутагдвал доройтон мөхөх тавилантай.” Гумилев Л.Н
“Эрчим хүчний түлхэлтэнд эрч хүчтэй өртсөн улс үндэстнүүд бараг бүгд л газар зүйн орчны хувьд эрс ялгаралтай бүс нутагт амьдарч байжээ.” Гумилев Л.Н
“Өндөр соёл иргэншилтэй улс нь сул дорой, буурай улс орныг болж өгвөл өөртөө бүрмөсөн нэгтгэх, уусган өөрөөсөө ялгарах юмгүй болгох, биеэ даасан байдал, тусгаар тогтнол, үндэстний онцлог, соёл, хэл, бичиг үсэг энэ бүхнийг үгүй хийхийг эрмэлздэг байна.” Н.Хавх
“Халсан агаар саваа дэлбэ татан гардгийн адилаар үндэстнүүд гадагшаа гарч аян дайн заавал хийдэг аж.” Гумилев Л.Н
“Эрэг хавийн газарт буюу хагас говь цөл бүхий өргөн уудам тал хөндий, хээрийн бүс нутагт оршин суугчдын түгээмэл онцлог нь туйлшрал.” Гегель
“Цэргийн хүч ... улс төрийн бодлогыг ... зөвтгөхөд ашиглагдах улс төрийн хэрэгсэл. Олон улсын тавцан дахь орон нутгийн дайн, зэвсэгт мөргөлдөөн үндэстнийг хатуужил, тэсвэртэй болгох, тэднийг бялдаржуулж, идэршүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.” Адмирал А.Мэхен
“Хүн төрөлхтөн дайн явуулснаар дорой, буурай, амьдрах чадваргүйчуудаа устгах ба илүүдэлтэй хүн амаа цөөлөхийн тулд цус асгаруулах шаардлагатай.” С.Вудраф
Хүн амын өсөлт, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өсөлтөөс давамгайлж нийгэмд зөрчил үүсч, эцсийн үр дүнд түүнийг байгалийн хуулиар буюу өлсгөлөн, үй олноороо халдварт өвчинд нэрвэгдэх, дайн гарах замаар зохицуулагддаг. Мальтус
“Эртний дэлхий дахины Ром лугаа, Өнгөрсөн зууны Их Британи шиг, ирээдүйн ертөнцөд Америк жанжлах нөлөөтэй байх болно.” У.Липпман
“Бид хүссэн ч хүсээгүй ч бидний энэ ялалт нь дэлхийн цаашдын хөгжлийг удирдах ирээдүйн хариуцлагыг Америкийн ард түмэнд тохоож буйг бид хүлээн зөвшөөрөх ёстой.” Х.Трумэн
“Дэлхий дэх үндсэн зөрчил далайн ба эх газрын их гүрнүүдийн сонирхол хоорондын харгалдаанаас үүснэ.” Адмирал А.Мэхен
“АНУ хүчний тэнцвэрийн аятай нөхцлийг хангахын тулд Евро-Азийн эх газрыг хүрээлэн буй далайн гол усан замыг хяналтандаа авах замаар эх газар дахь хүчиндээ баттай тулгуурыг бий болгох явдал юм.” Маккиндер
“Олон улс хоорондын харилцааны хурцадмал байдлын илрэл нь орон нутгийн дайн бөгөөд дэлхийн дайн болж өсөн өргөжиж болох юм.” Лиддэл Харт
“Эрин үеийг ойлгохгүйгээр тодорхой дайныг ойлгохгүй.” В.И.Ленин
“Улс үндэстнүүдийн хооронд улс түмний тэгш эрх, өөртөө засан тогтнох зарчмыг хүндэтгэсэн найрсаг харилцааг хөгжүүлэх, ... үүднээс ... зохимжтой арга хэмжээг авна.” НҮБ-ийн эрхэм зорилго
“НҮБ-ийн бүх гишүүн олон улсын харилцаандаа аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эсвэл улс төрийн тусгаар тогтнолын эсрэг хүчээр сүрдүүлэх буюу хүч хэрэглэх, түүнчлэн Нэгдсэн Үндэстний зорилгуудад харшлах ямарваа бусад үйлдлийг цээрлэнэ.” НҮБ-ийн дүрмийн 2 дугаар зүйлээс
“Дайны хөнөөх хүч, ард түмэнд учруулах үгүйрэл хоосрол нь хүн төрөлхтөнд энэхүү өөрийгөө хөнөөгчөөс татгалзах урьдчилсан нөхцлийг бүрдүүлнэ.” И.Кант
“АНУ, ЗХУ хоёр ямар ч нөхцөл байдал үүссэн, ямар ч цаг үед бие биенийхээ эсрэг цөмийн зэвсэг хэрэглэж, дайныг эхлүүлэхгүй юм. Тэдгээрийн цэргийн зүйрлэшгүй их чадавхи нь цөмийн дайныг үндэсний улс төрийн бодлогын үргэлжлэл, хэрэгсэл байх агуулгын учир утгыг алдагдуулна.” Р.Никсон
“Хөрст дэлхий дээрх амьдралыг бүх нийтээр сөнөөн устгах аюулд хүргэх цөмийн дайн улс төрийн бодлогын ямар нэгэн зорилгод хүрэх хэрэгсэл, улс төрийн бодлогын зэвсэг байхаа болино.” С.Бирюзов, А.Крылов
“Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах, энэ зорилгын үүднээс энх тайванд учрах аюул заналыг сэрэмжлэн зайлуулах, түрэмгийлэл буюу энх тайвныг бусниулах бусад явууллагыг дарахын тулд үр нөлөөтэй хамтарсан арга хэмжээ авах, олон улсын маргаан буюу энх тайвныг бусниулахад хүргэж болзошгүй байдлыг шударга ёс, олон улсын эрх зүйн зарчмын дагуу эв зүйгээр зохицуулан шийдвэрлэж байх.” НҮБ-ийн дүрэм
No comments:
Post a Comment